Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/05816

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/05816

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 16.934.454 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн А.М манай банктай 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 00000 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 7.000.000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 566.667 төгрөг, хүү 599.833.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгуу тул үндсэн зээлд 16.433.333 төгрөг, хүү 497.258 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.863 төгрөг нийт 16.934.454 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

 

Нэхэмжлэгч Х ХК нэхэмжлэлийн шаардлага 16.934.454 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч А.М хүлээн зөвшөөрч,

- 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2.822.409 төгрөг

-2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2.822.409 төгрөг

-2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2.822.409 төгрөг

-2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2.822.409 төгрөг

-2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2.822.409 төгрөг

-2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2.822.409 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.     

 

ҮНДЭСЛЭХ нь:

       

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х ХК нэхэмжлэлийн шаардлага 16.934.454 төгрөгийг хариуцагч А.М төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 16.934.454 төгрөгийг хариуцагч А.М 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, сар бүрийн 05-ны өдөр 2.822.409 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.624 улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 121.312 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 121.312 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА