| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/07242/И |
| Дугаар | 102/ШШ2024/05807 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/05807
| 2024 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2024/05807 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэлийн шаардлага: 5.846.403 төгрөг 75 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Д.Т манай банкны Өнөр тооцооны төвтэй 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/2000000 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 4.000.000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Гэтэл зээлдэгч гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө төлөхгүй байгаа тул 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 5.846.403 төгрөг 75 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Х ХК нэхэмжлэлийн шаардлага 5.84.403 төгрөг 75 мөнгийг хариуцагч Д.Т хүлээн зөвшөөрч,
-2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 487.200 төгрөг 32 мөнгө
-2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 487.200 төгрөг 32 мөнгө
-2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 487.200 төгрөг 32 мөнгө
-2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 487.200 төгрөг 32 мөнгө
-2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 487.200 төгрөг 32 мөнгө
-2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 487.200 төгрөг 32 мөнгө
-2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 487.200 төгрөг 32 мөнгө
-2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 487.200 төгрөг 32 мөнгө
-2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 487.200 төгрөг 32 мөнгө
-2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 487.200 төгрөг 32 мөнгө
-2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 487.200 төгрөг 32 мөнгө
-2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 487.200 төгрөг 32 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5.846.403 төгрөгийг хариуцагч Д.Т төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5.846.403 төгрөг 75 мөнгийг хариуцагч Д.Т 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, сар бүрийн 25-ны өдөр 487.200 төгрөг 32 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.000 улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 54.500 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 54.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА