Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 137/ШШ2025/00063

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132  дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогтт Ц-ийн О /РД:/, Б овогт Ч-ын Э /РД:З/ нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар .... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн охин Э.Х, .... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн охин Э.Н, .... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн хүү Э.Ш, 2.... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн охин Э.Г, .... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн хүү Э.Т нарыг эх Ц.О-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  .... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн Э.Ш, 2.... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн Э.Гоодарь, 202.... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн Э.Т нарыг 11 нас хүртэл хүүхдийн оршин сууж буй тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,

.... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн Э.Х, .... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн Э.Н нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 насанд/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Ч.Эрхэмбаатараар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.О-т даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ч.Э нь 2025 оны 06 сарын 01-ний дотор хашаа байшин авч өгөх, нэхэмжлэгч Ц.О нь Х банкнаас авсан цалингийн зээлийн үлдэгдэл 24,202,062,72 төгрөгийг өөрөө төлж барагдуулахаар харилцан тохиролцон зохиогчдын эвлэрлийг баталсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Э-аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-т олгох, нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс хамааруулан улсын тэмдэгтийн хураамжид 259,380 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Уламмандахад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Э.БОЛОРМАА