| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | |
| Хэргийн индекс | 128/2024/0384/З |
| Дугаар | 128/ШШ2024/0734 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2024/0734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Отгонбаяр
Хариуцагч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөл
Маргааны төрөл: "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах" тухай тогтоолд Төрийн аудитын байгууллагын төрийн албан тушаалыг адилтган авч үзээгүй орхигдуулсныг хууль бус болохыг тогтоолгож, уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн аудитын байгууллагын албан тушаалыг хамруулж, үйлчлэлийг уг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөр тооцохыг Төрийн албаны зөвлөлд даалгах., 2. Төрийн албаны зөвлөлийн 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах" тухай дугаар тогтоол батлагдахаас өмнөх эрх зүйн зохицуулалтаар Д.О 2015.09.16-2022.10.*******-ны хооронд төрийн тусгай албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны ахлах болон эрхэлсэн түшмэлийн ангилалд адилтган тооцохыг Төрийн албаны зөвлөлд даалгах. Үүнд: 2015.09.16-2017.02.21-ны өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газрын шинжээчийн албан тушаал /АА-5 ангилал, зэрэглэл/-д ажилласныг Ахлах түшмэлийн ангилалд ажилласнаар:, 2017.02.21-2021.*******.11-ний өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газрын ахлах аудиторын албан тушаал AA-4 ангилал, зэрэглэл/-д ажилласныг Эрхэлсэн түшмэлийн ангилалд ажилласнаар;, 2021.*******.11-2022.10.*******-ны өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газрын хэлтсийн дарга АА- ангилал, зэрэглэл-аар ажилласныг Эрхэлсэн түшмэлийн ангилалд ажилласнаар тус тус тооцохыг даалгах., . 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс зарласан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгэж авахыг Төрийн албаны зөвлөлд даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага:
1. Төрийн албаны зөвлөлийн 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоолоор "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт"-ыг батлан гаргахдаа Үндэсний аудитын газрын болон, орон нутаг дахь Төрийн аудитын газрын "төрийн тусгай албан тушаал"-ыг "төрийн захиргааны албан тушаал"-ын ангилалд адилтган авч үзээгүй орхигдуулсныг хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгах,
2. Төрийн албаны зөвлөлийн дээрх 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоолыг батлагдахаас өмнөх эрх зүй зохицуулалтаар Д.Отгонбаяр миний бие Үндэсний аудитын газрын "төрийн тусгай албан тушаал"-д ажилласан хугацааг "төрийн захиргааны албан тушаал"-ын дараах "туршлага буюу түшмэлийн ангилал"-д ажилласнаар адилтган тооцохыг Төрийн албаны зөвлөлд даалгах, Үүнд: 2015.09.16-2017.02.21-ний өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газарт шинжээч /АА-5 ангилал, зэрэглэлд хамаардаг/-ээр томилогдон ажилласан хугацааг төрийн захиргааны "ахлах түшмэл"-ийн ангилалд ажилласнаар;, 2017.02.21-2021.*******.11-ний өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газарт ахлах аудитор /АА-4 ангилал зэрэглэлд хамаардаг/-аар томилогдон ажилласан хугацааг төрийн захиргааны "эрхэлсэн түшмэл"-ийн ангилалд ажилласнаар;, 2021.*******.11-2022.10.*******-ны өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газарт хэлтсийн дарга /АА- ангилал зэрэглэлд хамаардаг/-аар томилогдон ажилласан хугацааг төрийн захиргааны "эрхэлсэн түшмэл"-ийн ангилалд ажилласнаар;, 2022 оны 10 дугаар сарын *******-ны өдрөөс 2024 оны ******* дугаар сарын 29-ний өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газарт аудитын менежер /АА- ангилал зэрэглэлд хамаардаг/-ээр томилогдон ажилласан хугацааг төрийн захиргааны эрхэлсэн түшмэл-ийн ангилалд ажилласнаар тус тус тооцохыг даалгах
. Төрийн албаны зөвлөлөөс 202.11.0-ны өдөр https:hh.csc.gov.mn/ цахим сайтаар нээлттэй зарлагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад Д.Отгонбаяр миний бие бүртгүүлэхэд Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комиссоос тус нэхэмжлэлийн шаардлага 1-д хамаарах эрх зүйн зөрчил бүхий 202 оны дугаар Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах тухай тогтоолд Үндэсний аудитын газрын албан хаагчид ороогүй гэх хууль бус үндэслэлээр, туршлага буюу түшмэлийн ангиллын шаардлагыг хангаагүй гэж үзэн, дараагийн шатны шалгаруулалтад оруулаагүй шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгож, хуульд нийцүүлэн дараагийн шатны шалгаруулалтад намайг оруулахыг Төрийн албаны зөвлөлд даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан байна.
Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага:
1.Төрийн албаны зөвлөлийн 202 оны дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах" тухай тогтоолд Төрийн аудитын байгууллагын төрийн албан тушаалыг адилтган авч үзээгүй орхигдуулсныг хууль бус болохыг тогтоолгож, уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн аудитын байгууллагын албан тушаалыг хамруулж, үйлчлэлийг уг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөр тооцохыг Төрийн албаны зөвлөлд даалгах,
2. Төрийн албаны зөвлөлийн 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах" тухай дугаар тогтоол батлагдахаас өмнөх эрх зүйн зохицуулалтаар Д.О 2015.09.16-2022.10.*******-ны хооронд төрийн тусгай албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны ахлах болон эрхэлсэн түшмэлийн ангилалд адилтган тооцохыг Төрийн албаны зөвлөлд даалгах. Үүнд: 2015.09.16-2017.02.21-ны өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газрын шинжээчийн албан тушаал /АА-5 ангилал, зэрэглэл/-д ажилласныг Ахлах түшмэлийн ангилалд ажилласнаар:, 2017.02.21-2021.*******.11-ний өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газрын ахлах аудиторын албан тушаал /AA-4 ангилал, зэрэглэл/-д ажилласныг Эрхэлсэн түшмэлийн ангилалд ажилласнаар;, 2021.*******.11-2022.10.*******-ны өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газрын хэлтсийн дарга /АА- ангилал, зэрэглэл/-аар ажилласныг Эрхэлсэн түшмэлийн ангилалд ажилласнаар тус тус тооцохыг даалгах,
. 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс зарласан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгэж авахыг Төрийн албаны зөвлөлд даалгах.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие 2004 оноос одоог хүртэл төрийн албанд 15 дахь жилдээ Төрийн албаны тухай хуульд заасан чадахуйн /мерит/ зарчмаар ажиллаж ирсэн бөгөөд 2015 оноос одоог хүртэл Үндэсний аудитын газарт шинжээч, ахлах аудитор, хэлтсийн дарга, аудитын менежерээр /хэлтсийн дарга болон аудитын менежер нь албан тушаалын ижил ангилалд хамаарагддаг/ ажиллаж байна.
Хувь хүний хувьд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалын орон тоог нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар нөхөх зохицуулалт, үйл ажиллагаа нь Монгол Улсын иргэдэд Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлж байгаа сонгодог хэлбэр гэж үзэн, өөрийгөө сорьсоор ирсэн билээ.
Төрийн албаны тухай хуулийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тус хуульд 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг нэмж тусган, "19.2. Төрийн тусгай албан тушаалыг энэ хуулийн .1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батална." гэж агуулга нэмж баталсны дагуу Төрийн албаны зөвлөлийн 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоолоор "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт" ыг батлан гаргасан. Гэтэл тус жагсаалтад Төрийн аудитын тухай хуулийн дугаар зүйлийн .1, Төрийн албаны тухай хуулийн 1 дугаар зуйлийн 1.1-д тус тус заасны дагуу "төрийн тусгай албан тушаал"-д хамаарах Үндэсний аудитын газрын болон, орон нутгийн аудитын газрын албан тушаалыг "төрийн захиргааны албан тушаал*-ын ангилалд адилтган авч үзээгүй орхигдуулж, манай байгууллагын албан хаагчдын хууль ёсны эрхийг зөрчин шийдвэрлэсэн байна. 202 оны 4-р сараас миний бие ажлаа өөрчлөх зорилгоор Терийн албаны зөвлөлийн https://hh.csc.gov.mn/ сайт дээр 202.11.0-ны өдөр нээлттэй зарлагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга /удирдах алба тушаал, тэргүүн түшмэл/ албанд тушаалын сул орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах сонгон шалгаруулалтад холбогдох материалуудаа цахимаар илгээж, бүртгүүлсэн. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн дээрх зөрчил бүхий 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоолоор баталсан "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт"-д Үндэсний аудитын газрын албан хаагчид ороогүйгээс, "туршлага буюу түшмэлийн шалгуур хангаагүй" гэх үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн албан ёсны цахим сайт https://hh.csc.gov.mn/ -д миний бүртгэлийг "Анкет цуцлагдсан" төлөв үүсгэн, дараагийн шатны шангаруупалтад оруулахгүйгээр шийдвэрлэсэн. Миний бие тус албан тушаалын Төрийн албаны тухай хуулийн 2 дугаар зуйлийн 2.2-т заасан "туршлага буюу түшмэлийн ангилал"-ын шаардлагыг дараах байдлаар хангаж байсан. Үүнд: Төрийн албаны зөвлөлийн 202 оны дугаар эрх зүйн зөрчил бүхий тогтоол батлагдахаас өмнөх хугацаанд Төрийн аудитын тухай хууль болон Төрийн албаны тухай хууль, УИХ-ын "Төрийн зарим байгууллагын удирдах албан тушаалын ангилал, зарэглэлийг тогтоох тухай" 2009 оны -р тогтоол /шинэчлэгдэн батлагдсан УИХ-ын 2019 оны -р тогтоол/-уудад заасан нийтлэг зохицуулалттай байсан. Д.Отгонбаяр намайг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015.9.16-ны өдрийн 2 дугаар тушаалаар шинжээчээр томилогдсон өдрөөс албан тушаалын АА-5 зэрэглэл буюу төрийн захиргааны "ахлах түшмэл"-ийн ангилалд адилтгах албан тушаалд, 2017.02.17-ны өдрийн дугаар тушаалаар Ахлах аудитороор томилогдсон өдрөөс, /улмаар шатлан дэвшиж 2021.*******.11-ний өдрийн дүгээр тушаалаар Хэлтсийн даргаар, 2022.09.0-ны өдрийн дүгээр тушаалаар Аудитын менежерээр томилогдсон/ албан тушаалын зэрэглэл АА-4, АА- буюу төрийн захиргааны "эрхэлсэн түшмэл"-ийн ангилалд адилтгах албан тушаалд одоог хуртэл ажиллаж байна. Иймд миний бие 202 оны дугаар сарын -ны өдөр Төрийн албаны зөвлөлд дээрх зөрчлүүдийг шийдвэрлүүлэхээр Захиргааны ерөнхий хуулийн 92, 9 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргахад Төрийн албаны зөвлөл нь тухайн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй талаар Гомдлын хариу хүргүүлэх тухай 2024.01.17-ны өдрийн тоот албан бичгийг Д.Отгонбаяр миний гэрийн хаягаар Монгол шуудангийн RD0765572MN захиалгын дугаартай, илгээснийг 2024.02.29-ны өдөр хүлээн авсны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Хууль зүйн үндэслэлийн тухайд:
а) Төрийн албаны зөвлөлийн 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоолоор "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жасаалт"-ыг батлан гаргахдаа Үндэсний аудитын газрын болон, орон нутаг дахь аудитын газрын төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзээгзй орхигдуулсныг хууль бус болохыг тогтоолгох эрх зүйн үндэслэл: Төрийн албаны тухай хуулийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тус хуульд 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг нэмж тусган, "19.2. Төрийн тусгай албан тушаалыг эна хуулийн .1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батална." гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 202 оны дугаар тогтоолоор "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт"-ыг батлан гаргасан. Гэтэл тус жагсаалтад Төрийн аудитын тухай хуулийн дугаар зүйлийн .1-д "Төрийн аудитын байгууллагад Монгол Усын Ерөнхий аудитор.. аудитын менежер, ахлах аудитор...шинжээч ажиллах бөгөөд тэдгээр нь төрийн тусгай албан хаагч байна" гэж, мөн Төрийн албаны тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-д "Төрийн тусгай албан тушаалд ....төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна: ...1.1...., Үндэсний болон орон нутгийн аудитын газрын ... гүйцэтгэх албан тушаал" хамаарна гэж тус тус заасны дагуу "төрийн тусгай албан тушаал"-д хамаарах Үндэсний аудитын газрын болон, орон нутгийн аудитын газрын албан тушаалыг "төрийн захиргааны албан тушаал"-ын ангилалд адилтган авч үзээгүй орхигдуулж, манай байгууллагын албан хаагчдын хууль ёсны эрхийг зөрчин шийдвэрлэсэн байна. Дээрх адилтган авч үзах жагсаалтад оруулаагүйгээс Үндэсний аудитын газрын болон, орон нутгийн аудитын газрын албан хаагчдын хуулиар олгогдсон бүрэн эрх зөрчигдөж байгаа дээрх асуудлыг Үндэсний аудитын газрын холбогдох удирдлагуудаас тодруулахад: 1. Монгол Улсын Ерөнхий аудиторын 202.01.-ны өдрийн 2 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд, 2. Монгол Усын Ерөнхий аудиторын 202.01.09-ний өдрийн ******* тоот албан бичгаэр Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад, . Монгол Усын Ерөнхий аудиторын 202.01.1-ны өдрийн 16 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 202 оны дугаар тогтоол батлагдахаас өмнө тухайн асуудлаар Үндэсний аудитын газраас холбогдох саналуудыг хүргүүлж байсан бөгөөд Засгийн газар болон Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 19-р зүйлийн 19.2-т заасан хуулбарыг гаргаж өгсөн болно. / Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу хэрэг маргаанд ач холбогдол бүхий эдгээр албан бичгүүдийг тухайн байгууллагуудаас шүүхээс нотлох баримтаар татуулах хүсэлтэй байгаа болно. Иймд Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т "19.2. Төрийн тусгай албан тушаалыг энэ хуулийн .1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батална." гэх заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй, Үндэсний аудитын газрын болон, орон нутгийн аудитын газрын "төрийн тусгай албан тушаал"-ыг "төрийн захиргааны албан тушаал"-ын ангилалд адилтган авч үзэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хууль бус болохыг тогтоолгох үндэслэлтэй юм. b) Төрийн албаны зөвлөлийн 202 оны дугаар тогтоолыг батлагдахаас өмнөх хугацаанд Д.Отгонбаяр миний бие Үндэсний аудитын газарт 2015.9.16-ны өдрөөс шинжээчээр томилогдон ажилласан хугацааг төрийн захиргааны "ахлах түшмэл"-ийн ангилалд, 2017.02.21-ны өдрөөс ахлах аудитор, 2021.*******.11-ний өдрөөс хэлтсийн дарга, аудитын менежерээр ажилласан нийт хугацааг төрийн захирганы "эрхэлсэн түшмэл"-ийн ангилалд адилтган авч үзэх асуудлыг тогтоолгох эрх зүйн үндэслэл: Төрийн албаны тухай хуулийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тус хуульд 19 дүгээр зуйлийн 19.2 дахь хэсгийг нэмж тусган, "19.2. Төрийн тусгай албан тушаалыг энэ хуулийн .1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батална." гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 202.02.01-ний өдрийн дугаар "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах тухай" тогтоолыг батлан гаргасан. Төрийн албаны зөвлөл нь уг тогтоол батлагдан мөрдөгдөхөөс өмнөх буюу 202.02.01-ний өдрөөс өмнөх зохицуулалтаар Үндэсний аудитын газрын болон, орон нутаг дахь Төрийн аудитын газрын "төрийн тусгай албан тушаал"-ын ангилал, зэрэглэлийг тогтоон, мөрдөгдөж байсан дараах тушаал, шийдвэрүүдийг "төрийн захиргааны албан тушаал"-ын ангилалд адилтган авч үзэж, төрийн албан хаагчдын тэгш эрхийг хангуулах үндэслэлтэй юм. Үүнд: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д "Төрийн тусгай албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэвийг хууль тогтоомжид заасны дагуу тогтооно." /2017 оны дугаар сарын 07-ны өдрийн шинэчилсэн найруулгаар хүчингүй болгосон Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.21, Төрийн аудитын тухай хуулийн дугаар зүйлийн .1-д ".1. Төрийн аудитын байгууллагад Монгол Улсын Еренхий аудитор, түүний орлогч, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч ажиллах бөгөөд тэдгээр нь төрийн тусгай албан хаагч байна." /2020 оны 05 сарын 01-ний өдрийн шинэчилсэн найруулгаар хүчингүй болгосон Төрийн аудитын тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7 .2 дахь хэсэг, дугаар зүйл, 1 дугаар зүйлийн 1.4.5, 14 дүгээр зүйлийн 14./-т тус тус заасны дагуу Төрийн аудитын байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхий аудитор бүрэн эрхийн хүрээнд дараах тушаалуудаар батлан, Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж ирсэн. Үүнд:
- Монгол Улсын Ерөнхий аудиторын 201 оны "Албан тушаалын ангилал зэрэглэл батлах тухай" дугаар тушаал,
- 201 оны "Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг дэв, нэмэгдал олгох журам батлах тухай" дүгээр тушаал,
- 2014 оны "Албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэн батлах тухай" 17 дугаар тушаал,
- 2014 оны "Зэрэглэл, шатлал, нэмэгдэл тогтоох тухай" 20 дугаар тушаалууд.
Дээрх тушаалуудаар тогтоосны дагуу "шинжээч" нь АА-5, "ахлах аудитор" нь АА-4, "аудитын менежер" нь АА- зэрэглэлд тус тус хамаарч байгаа бөгөөд дээрх 2014 оны 17, 20 дугаар тушаалууд одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.
"Төрийн зарим байгууллагын удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" УИХ-ын 2009 оны -р тогтоол /шинэчлэгдэн батлагдсан УИХ-ын 2019 оны -р тогтоол/-уудад заасан төрийн бусад байгууллагуудад мөрдөгдөж байсан нийтлэг зохицуулалтын дагуу Д.Отгонбаяр миний бие Монгол Усын Ерөнхий аудиторын 2015.9.16-ны өдрийн 2 дугаар тушаалаар Үндэсний аудитын газарт шинжээчээр томилогдсон өдрөөс албан тушаалын АА-5 зэрэглэл буюу төрийн захиргааны "ахлах түшмэл"-ийн ангилалд адилтгах албан тушаалд, 2017.02.17-ны өдрийн дугаар тушаалаар Ахлах аудитороор томилогдсон өдрөөс /улмаар шатлан дэвшиж 2021.*******.11-ний өдрийн дүгээр тушаалаар Хэлтсийн даргаар, 2022.09.0-ны өдрийн дүгээр тушаалаар Аудитын менежерээр томилогдсон/ албан тушаалын зэрэглэл AA-4, АА- буюу төрийн захиргааны "эрхэлсэн түшмэл"-ийн ангилалд "адилтгах" албан тушаалд одоог хүртэл ажиллаж байна. Гэтэл Төрийн албаны зөвлөл нь 202.11.0-ны өдөр https://hh.csc.gov.mn/ цахим сайтаар нээлттэй зарлагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад миний бие бүртгүүлэхэд 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоолд Үндэсний аудитын газрын албан хаагчид ороогүй гэх хууль бус үндэслэлээр, уг тогтоол батлагдахаас өмнө миний Үндэсний аудитын газарт ажилласан "туршлага буюу түшмэлийн ангиллын шаардлага"-ыг харгалзан үзэлгүйгээр эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн. Уг зөрчил бүхий 202 оны дугаар тогтоолыг батлагдахаас өмнөх зохицуулалтаар миний Үндэсний аудитын газарт ажилласан "туршлага буюу түшмэлийн ангиллын шаардлага"-ыг Төрийн албаны зөвлөл нь хэрхэн адилтган авч үзэх асуудал тодорхойгүй, миний эрх ашгийг зөрчсөн нөхцөл үүссэн тул шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зуйлийн 2., 2.5-д "хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ" гэж заасны дагуу миний эрх зүйн байдыг дордуулахгүйгээр, дээрх байдлаар адилтган шийдвэрлэх үндэслэлтэй юм. Мөн 2017 онд шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийг батлан гаргасантай холбогдуулан тухайн үед төрийн албанд ажиллаж байсан бүх төрийн жинхэнэ албан хаагчдыг тус хуулийн 2 дугаар зүйлд заасан "мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх" шаардлагын хэрэгжилтийг хангуулах ажлыг Төрийн албаны зөвлөлөөс холбогдох байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулсан. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөрийг тухайн албан тушаалын онцлог, хариуцсан ажил, гүйцэтгэх чиг үүргийг харгалзан төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална." гэж, 24.2-т "Мэргэшүүлэх багц сургалтыг Засгийн газрын харьяа терийн албаны сургалтын байгууллага хариуцан зохион байгуулна." гэж тус тус заасны дагуу эрх бүхий байгууллагуудаас төрийн жинхэнэ албан хаагчдыг тухайн үед ажиллаж байгаа "төрийн захиргааны түшмэлийн ангилал"-д хамаарах мэргэшүүлэх багц сургалтын хөтөлбөрт хамруулж, улсын хэмжээнд нэгдсэн байдлаар Удирдлагын академи дээр богино хугацааны сургалтыг зохион байгуулж, сертификат олгосон. Үүний хүрээнд 2019 онд бусад төрийн байгууллагуудын нэгэн адил Удирдлагын академи дээр манай байгууллагын албан хаагчдыг холбогдох ангилал, зэрэглэлийн "мэргэшүүлэх багц сургалт"-д хамруулсанд Д.Отгонбаяр миний бие Үндэсний аудитын газрын болон нийслэл дэх Төрийн аудитын газрын ахлах аудитор, аудитын менежерүүдийн хамт "эрхэлсэн түшмэл"-ийн сургалтад хамрагдаж №Е048 дугаартай сертификат авсан. Энэ нь Төрийн албаны зөвлөл зэрэг эрх бүхий байгууллагуудаас тухайн үед "ахлах аудитор" нь төрийн захиргааны "Эрхэлсэн түшмэл"-ийн ангилалд хамаарч байгааг хүлээн зөвшөөрсөн хэлбэр мөн. с) Төрийн албаны зөвлөлөөс 202.11.0-ны өдөр https://hh.csc.gov.mn/ цахим сайтаар нээлттэй зарлагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд Сонгон шалгаруулалтын комиссоос Төрийн албаны зөвлөлийн дээрх эрх зүйн зөрчил бүхий 202 оны дугаар тогтоолоор баталсан "Төрийн тусгай албан тушаалыг терийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жасаалт"-д Үндэсний аудитын газрын албан хаагчид ороогүй гэх хууль бус үндэслэлээр намайг "туршлага буюу түшмэлийн ангиллын шаардлагыг хангаагүй" гэж үзэн, дараагийн шатны шалгаруулалтад оруулаагүй шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгож, хуульд нийцүүлэн дараагийн шатны шалгаруулалтад оруулахыг Төрийн албаны зөвлөлд даалгах эрх зүйн үндэслэл: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 4.4, 7.1-д тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн https://hh.csc.gov.mn сайтаар 202.11.0-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга /удирдах алба тушаал, тэргүүн түшмэл/ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлсэн. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаал нь "тэргүүн түшмэлийн ангилал"-д хамаарах бөгөөд Д.Отгонбаяр миний бие уг албан тушаалын "туршлага буюу тэргүүн түшмэлийн ангилал"-ын шалгуурыг хангаж байсан тул, нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор холбогдох материалуудаа илгээж, цахимаар бүрдүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.1-д "тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд -оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх" гэж, дугаар зүйлийн .-т "Энэ хуулийн 2.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно." гэж тус тус заасан. Миний бие төрийн албанд нийт 14-өөс дээш жил ажилласан бөгөөд, 2017.02.17-ны өдрийн дугаар тушаалаар Ахлах аудитороор томилогдсон өдрөөс (улмаар шатлан дэвшиж 2021.*******.11-ний өдрийн дүгээр тушаалаар Хэлтсийн даргаар, 2022.09.0-ны өдрийн дүгээр тушаалаар Аудитын менежерээр томилогдсон/ төрийн захиргааны "эрхэлсэн түшмэл"-ийн ангилалд адилтгах албан тушаалд 6 жил 9 сар ажиллаж байгаа, мөн "Эрхэлсэн түшмэл"-ийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байсан тул Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалын "туршлага буюу түшмэлийн ангилал"-ын шаардлагыг хангаж байсан болно. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комиссоос эрх зүйн зөрчил бүхий Төрийн албаны зөвлөлийн 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт" батлах тухай тогтоолд Үндэсний аудитын газрын албан хаагчид ороогүй гэх хууль бус үндэслэлээр намайг "туршлага буюу түшмэлийн ангиллын шаардлагыг хангаагүй" гэж үзэн, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг тэгш эрх /Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-т заасан ... албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулах/-ийг эдлүүлэхээс татгалзаж, https://hh.csc.gov.mn/ сайтад миний бүртгэлийг "Анкет цуцлагдсан" төлөв үүсгэж, Төрийн албаны зөвлөлийн 202 оны дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 9.11-д заасан дараагийн шатны шалгалтад оруулахгүйгээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй юм. Төрийн албаны зөвлөл нь дээрх Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг явуулж, шийдвэр гаргаж, хариуг мэдэгдэхдээ төрийн албан тушаалын сул орон тоог нөхөх нийтлэг зохицуулалт, бусад сонгон шалгаруулалтын нэгэн адил Төрийн албаны зөвлөлийн албан ёсны https://hh.csc.gov.mn/ сайтдаа тухайн уед надад холбогдох "Анкет цуцлагдсан" төлвийг цахимаар үүсгэж, дараагийн шатны шалгалтад оруулахгүйгээр шийдвэрлэснээс өөр хэлбэрээр сонгон шалгаруулах комиссын ямар нэгэн шийдвэр, баримтыг надад гардуулж өгөөгүй болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу хэрэг маргаанд ач холбогдол бүхий Төрийн албаны зөвлөлийн дээрх Сонгон шалгаруулалтын комиссын миний цахимаар бүртгүүлж, илгээсэн баримт материалыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, намайг "туршлага буюу түшмэлийн ангиллын шаардлагыг хангаагүй" гэж шийдвэрлэсэн шийдвэр зэргийг нотлох баримтаар татуулах хүсэлтэй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд миний бие 202 оны дугаар сарын -ны өдөр дээрх асуудлуудыг шийдвэрлүүлэхээрээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад Төрийн албаны зөвлөлийн 2024.01.17-ны өдрийн тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд уг албан бичигт "Үндэсний аудитын газрын "төрийн тусгай албан тушаал"-ыг төрийн захиргааны албан тушаалтай адилтгах асуудлыг Төрийн албаны зөвлөл нь шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй" талаар дурдаж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын 2 дахь шатны шалгалтад оруулаагүй талаар дурдаагүй хариуг надад ирүүлсэн. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын даргыг сонгон шалгаруулах комиссын дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Н.Б даргатай албан өрөөнд нь очиж уулзан, тодруулга авахад Төрийн албаны зөвлөлийн 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт" батлах тухай /эрх зүйн зөрчил бүхий/ тогтоолд Үндэсний аудитын газрын албан хаагчид ороогүйгээс комиссоос дараагийн шатны шалгалтад оруулах боломжгүй гэж шийдвэрлэсэн талаар хэлж байсан. Захиргааны еренхий хуулийн 92, 9 дугаар зүйлд заасны дагуу миний гаргасан гомдолд Төрийн албаны зөвлөл нь тухайн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй талаар 2024.01.17-ны өдрийн тоот албан бичгийг Д.Отгонбаяр миний гэрийн хаягаар Монгол шуудангийн RD0765572MN захиалгын дугаараар илгээснийг 2024.02.29-ны өдөр хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа Төрийн аудитын байгууллагын тусгай албан хаагчдыг хамруулаагүй шалтгаанаа "Еренхий аудитор эрсдэл учруулж болзошгүй гээд татгалзсан учраас танайхыг оруулж батлаагүй" гэж дурдсан. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "Засгийн газрын саналыг үндэслээд танайхыг энэ тогтоолд хамруулаагүй" гэж тайлбарлаж байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий аудитор татгалзсан эсэх, татгалзсан бол ямар хууль зүйн үндэслэлээр талаарх нотлох баримтыг шүүхийн журмаар цуглуулсан. Еренхий аудитор, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар мөн Төрийн албаны зөвлөлд саналаа хүргүүлсэн 2, ******* дүгээр албан бичгүүдэд хариуцагчийн тайлбарласан шиг татгалзсан үндэслэл байдаггүй. Өмнөх хуралдааны үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Засгийн газрын саналыг үндэслээд татгалзсан гэж тайлбарласан. Засгийн газраас ирүүлсэн 202 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар хурлын тэмдэглэлийн танилцуулгад процедурыг хэрхэн явуулсан техникийн асуудлууд, хүргүүлсэн санал тодорхой тусгагдсан. Тус тэмдэглэлд мөн хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан татгалзсан асуудал байгаагүй. Харин "Үндэсний аудитын газар болон холбогдох байгууллагуудын саналыг авч тусгасан болно" гэх агуулга байдаг. Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу Засгийн газрын саналыг үндэслээд адилтган тооцох тогтоолыг батлахдаа Төрийн албаны зөвлөл эс үйлдэхүй гаргаж, төрийн аудитын байгууллагын албан хаагчдыг тус тогтоолд хамруулалгүй, эрх зүйн байдлыг нь дордуулж байгаа. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага 1 дүгээр шаардлагатай уялдан гарсан. Цаг хугацааны хувьд 2 үйлчлэл яригдана. 202 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тогтоол батлагдсан. Харин 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдер хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Тогтоол батлагдсан өдрөөр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Өөрөөр хэлбэл 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх эрх зүйн зохицуулалтын хүрээнд Д.Отгонбаярыг ахлах болон эрхэлсэн түшмэлийн албан тушаалд адилтган тооцохыг Төрийн албаны зөвлөлд даалгах асуудал. Адилхан тооцох эрх зүйн зохицуулалтаас өмнө тухайн байгууллагууд эрх зүйн байдлын тухай хуулийнхаа дагуу өөрийн байгууллагын албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлөөс салбар зөвлөлтэй байгууллагуудад хүргүүлсэн байна. Тусгайлсан эрх зүйн байдалтай холбоотой хууль байгаа бол үүнийг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байсан. Тус хуулийн зохицуулалтын дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Төрийн аудитын тухай хууль болон холбогдох хууль эрх зүйн актын хүрээнд 2014 оноос хойш удаагийн нэмэлт өерчлөлтөөр Ерөнхий аудиторын тушаалаар төрийн аудитын байгууллагын албан хаагчдын ангилал зэрэглэл, нэмэгдлийг тухай бур олгон тооцсон байдаг. Тухайн үеийн эрх зүйн зохицуулалтаар аудитын байгууллагын албан хаагчдыг АА ангилал, зэрэглэлд хамруулсан байдаг. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан шинжээчийн албан тушаал өмнөх зохицуулалтаар АА-5 дугаар ангилал зэрэглэл учраас Ахлах түшмэлийн албан тушаалд хамаарна. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны ******* дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Д.Отгонбаяр Ахлах аудиторын албан тушаалд ажиллаж байсан. Энэ нь өмнөх эрх зүйн зохицуулалтаар АА-4 ангилал зэрэглэл учраас Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд хамаарна. 2021 оны ******* дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын *******-ны өдөр хүртэлх хугацаанд Д.Отгонбаяр нь Үндэсний аудитын газарт хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан. Энэ нь өмнөх эрх зүйн зохицуулалтаар АА- ангилал зэрэглэлд хамаарах учраас Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд хамаарна. Тиймээс дээрх ажилласан жилүүдийг адилтган тооцохыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. З дугаар нэхэмжлэлийн шаардлагыг төрийн жинхэнэ албан хаагчийн ажилласан жилийг адилтган тооцох эрх зүйн зохицуулалтад хамруулаагүй үлдээснээс шалтгаалж тухайн төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар олгогдсон сэлгэх, шилжин ажиллах, удирдах болоод бусад төрлийн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох эрхийг эдлүүлэхгүй байгаатай холбогдуулан гаргасан. Тухайн үед Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалд хамаарах тэргүүн түшмэлийн сонгон шалгаруулалт зарлагдсан байсан. Албан тушаалын тодорхойлолтыг харахад төрийн албанд ажилласан жил, эрхэлсэн түшмэлд ажилласан жилийн шаардлага тавигдсан. Тус шаардлагыг нэхэмжлэгч хангаж байсан боловч "батлаагүй учраас адилхан тооцох эрх зүйн үндэслэл байхгүй" гээд шалгалтаас хассан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Н.Б "тухайн асуудлыг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй учраас шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү" гэх агуулгатай албан бичиг өгсөн учраас шүүхэд хандсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комисс Төрийн албаны зөвлөлийн даргын 202 оны дугаар сарын -ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад "магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; цаг уур *******/, ус судлал /*******/, уур амьсгал судлал /*******/, хүрээлэн буй орчин судлал /*******/ мэргэжлээр төгссөн байх; тэргүүн (эрхэлсэн) түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх; төрийн албанд -оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх" гэж батлагдсан. Комисс Төрийн албаны тухай хуулийн 22, 2 дугаар зүйлд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж буй эсэхийг нягталсан. Д. Отгонбаяр нь төрийн албанд 14 жил 6 сар, үүнээс төрийн тусгай албан тушаалд 11 жил 7 сар 24 хоног, дэс түшмэлийн албан тушаалд 2 жил 10 сар 6 хоног ажилласан нь тухай албан тушаалын тодорхойлолтын туршлага буюу түшмэл (эрхэлсэн)-ийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй болно. Тодруулга: Д.Отгонбаяр нь Үндэсний аудитын газарт 2015 оны 09 дүгээр сарын 17- ны өдрөөс эхлэн одоог хүртэл шинжээч, ахлах аудитор, хэлтсийн дарга, аудитын менежер буюу төрийн тусгай албан тушаалуудад ажиллаж байна. Төрийн албаны тухай хуулийн 19.2 дахь хэсэгт "Төрийн тусгай албан тушаалыг энэ хуулийн .1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн Төрийн албаны төв байгууллага батална" гэж заасны дагуу төрийн тусгай зарим албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх жагсаалтын төслийг Засгийн газрын 202 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд саналаа Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхий аудиторын 202 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр албан бичгийг Монгол Улсын Засгийн Газрын хэрэг Эрхлэх газарт хүргүүлэхдээ Төрийн аудитын байгууллагын бүх шатны аудиторыг бусад байгууллагын албан тушаалтантай дүйцүүлэх нь эрсдэл учруулж болзошгүй, тусгайлан өгөх саналгүй гэж дүйцүүлэхээс татгалзсан байна. Төрийн албаны зөвлөлийн 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоолоор "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт"-ыг баталсан бөгөөд тухайн жагсаалтад Төрийн аудитын байгууллагын бүх шатны аудиторын албан тушаал орж батлагдаагүй. Шалгалтын комисс нь тухайн албан хаагчийн Үндэсний аудитын газрын төрийн тусгай албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд Д.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Засгийн газраас ирүүлсэн санал хэрэгт тусгасан. Төрийн албаны зөвлөлөөс болон Засгийн газраас ирсэн. Тус саналын адилтгах жагсаалтад Үндэсний аудитын газрын бүх шатны аудиторууд ороогүй. Тодруулбал санал нь ирээгүй учраас Төрийн албаны зөвлөл батлах боломжгүй. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн санал ирсэн гэж байсан. Өмнөх шүүх хуралдааны үеэр Ерөнхий аудиторын 202 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр албан бичгийн талаар хангалтай ярьсан. "Бүх шатын аудиторуудын албан тушаалыг дүйцүүлэх нь эрсдэл учруулж болзошгүй" гэдэг нь татгалзсан гэсэн үг. Харин үүний дараагийн цогцолборын агуулга бол өөр. "Төрийн албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тус эрх зүйн зарчмыг тогтоох бодлогыг дэмжиж байна" гэж байгаа. Засгийн газар саналаа ирүүлэхдээ бүх тусгай байгууллага руу албан бичиг хүргүүлж саналуудыг нь авсан. Гэтэл Ерөнхий аудитораас энэ бичгийг Засгийн газарт өгчхөж байгаа юм. Ингэснээр Засгийн газар манайх байгууллагад ирүүлсэн саналдаа "Ерөнхий аудитор татгалзаж байна" гээд хассан. 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн адилтгах тогтоолыг баталсан. Үүний өмнө буюу хурлаар орохын өмнө "Адилтгах тогтоол батлах гэж байгаа тул саналаа өгнө үү" гэх агуулгатай 202 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн *******/241 дүгээр албан бичгийг бид Үндэсний аудитын газарт хүргүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь анх
1. Төрийн албаны зөвлөлийн 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоолоор "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт"-ыг батлан гаргахдаа Үндэсний аудитын газрын болон, орон нутаг дахь Төрийн аудитын газрын "төрийн тусгай албан тушаал"-ыг "төрийн захиргааны албан тушаал"-ын ангилалд адилтган авч үзээгүй орхигдуулсныг хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгах,
2. Төрийн албаны зөвлөлийн дээрх 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоолыг батлагдахаас өмнөх эрх зүй зохицуулалтаар Д.Отгонбаяр миний бие Үндэсний аудитын газрын "төрийн тусгай албан тушаал"-д ажилласан хугацааг "төрийн захиргааны албан тушаал"-ын дараах "туршлага буюу түшмэлийн ангилал"-д ажилласнаар адилтган тооцохыг Төрийн албаны зөвлөлд даалгах, Үүнд: 2015.09.16-2017.02.21-ний өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газарт шинжээч /АА-5 ангилал, зэрэглэлд хамаардаг/-ээр томилогдон ажилласан хугацааг төрийн захиргааны "ахлах түшмэл"-ийн ангилалд ажилласнаар;, 2017.02.21-2021.*******.11-ний өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газарт ахлах аудитор /АА-4 ангилал зэрэглэлд хамаардаг/-аар томилогдон ажилласан хугацааг төрийн захиргааны "эрхэлсэн түшмэл"-ийн ангилалд ажилласнаар;, 2021.*******.11-2022.10.*******-ны өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газарт хэлтсийн дарга /АА- ангилал зэрэглэлд хамаардаг/-аар томилогдон ажилласан хугацааг төрийн захиргааны "эрхэлсэн түшмэл"-ийн ангилалд ажилласнаар;, 2022 оны 10 дугаар сарын *******-ны өдрөөс 2024 оны ******* дугаар сарын 29-ний өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газарт аудитын менежер /АА- ангилал зэрэглэлд хамаардаг/-ээр томилогдон ажилласан хугацааг төрийн захиргааны эрхэлсэн түшмэл-ийн ангилалд ажилласнаар тус тус тооцохыг даалгах
. Төрийн албаны зөвлөлөөс 202.11.0-ны өдөр https:hh.csc.gov.mn/ цахим сайтаар нээлттэй зарлагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад Д.Отгонбаяр миний бие бүртгүүлэхэд Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комиссоос тус нэхэмжлэлийн шаардлага 1-д хамаарах эрх зүйн зөрчил бүхий 202 оны дугаар Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах тухай тогтоолд Үндэсний аудитын газрын албан хаагчид ороогүй гэх хууль бус үндэслэлээр, туршлага буюу түшмэлийн ангиллын шаардлагыг хангаагүй гэж үзэн, дараагийн шатны шалгаруулалтад оруулаагүй шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгож, хуульд нийцүүлэн дараагийн шатны шалгаруулалтад намайг оруулахыг Төрийн албаны зөвлөлд даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд ыгаргасан байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар бичгээр:
1.Төрийн албаны зөвлөлийн 202 оны дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах" тухай тогтоолд Төрийн аудитын байгууллагын төрийн албан тушаалыг адилтган авч үзээгүй орхигдуулсныг хууль бус болохыг тогтоолгож, уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн аудитын байгууллагын албан тушаалыг хамруулж, үйлчлэлийг уг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөр тооцохыг Төрийн албаны зөвлөлд даалгах.,
2. Төрийн албаны зөвлөлийн 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах" тухай дугаар тогтоол батлагдахаас өмнөх эрх зүйн зохицуулалтаар Д.О 2015.09.16-2022.10.*******-ны хооронд төрийн тусгай албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны ахлах болон эрхэлсэн түшмэлийн ангилалд адилтган тооцохыг Төрийн албаны зөвлөлд даалгах. Үүнд: 2015.09.16-2017.02.21-ны өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газрын шинжээчийн албан тушаал /АА-5 ангилал, зэрэглэл/-д ажилласныг Ахлах түшмэлийн ангилалд ажилласнаар:, 2017.02.21-2021.*******.11-ний өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газрын ахлах аудиторын албан тушаал /AA-4 ангилал, зэрэглэл/-д ажилласныг Эрхэлсэн түшмэлийн ангилалд ажилласнаар;, 2021.*******.11-2022.10.*******-ны өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газрын хэлтсийн дарга /АА- ангилал, зэрэглэл/-аар ажилласныг Эрхэлсэн түшмэлийн ангилалд ажилласнаар тус тус тооцохыг даалгах.,
. 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс зарласан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгэж авахыг Төрийн албаны зөвлөлд даалгах. гэж тодруулсан ба сүүлчийн байдлаар тодруулсан дээрх шаардлагын хүрээнд шүүх тус хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Гомдлын хариу хүргүүлэх тухай ******* тоот албан бичгээр нэхэмжлэгч Д.О Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт ...гэж заасны дагуу төрийн тусгай зарим албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх жагсаалтын төслийг Засгийн газрын 202 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд саналаа Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхий аудиторын 202 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр албан бичгийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхдээ Төрийн аудитын байгууллагын бүх шатны аудиторыг бусад байгууллагын албан тушаалтантай дүйцүүлэх нь эрсдэл учруулж болзошгүй, тусгайлан өгөх саналгүй гэж дүйцүүлэхээс татгалзсан байна. Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн саналыг тусган Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт-ыг Төрийн албаны зөвлөлийн 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоолоор баталсан. Иймд Таны гомдолд дурдсан ... асуудлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. гэсэн хариуг өгсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Төрийн тусгай албан тушаалыг энэ хуулийн .1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батална. гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөл батлахаар хуульчилсан байна.
Тодруулбал, Төрийн албаны зөвлөл нь Төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг батлах шийдвэрийг гаргахдаа Засгийн газрын саналыг үндэслэхээр тодорхой хуульчилсан байх ба Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн үндэслэл нь Засгийн газрын санал байна.
Монгол Улсын Засгийн газрын 202 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны ******* дугаар тэмдэглэл, уг өдрийн хуралдаанаар хэлэлцсэн Зарим төрийн тусгай албан тушаалыг захиргааны халбан тушаалын ангилалд адилтган авч үзэх тухай Танилцуулга болон Төрийн захиргааны албан тушаалын ангилалтай адилтгах төрийн тусгай зарим албан тушаалын жагсаалтаас[1] үзэхэд, Төрийн аудитын байгууллагын бүх шатны аудиторууд Засгийн газраас ирүүлсэн саналд байхгүй байна.
Иймд хариуцагч хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Засгийн газраас ирүүлсэн санал буюу Төрийн захиргааны албан тушаалын ангилалтай адилтгах төрийн тусгай зарим албан тушаалын жагсаалтад Төрийн аудитын байгууллагын бүх шатны аудиторууд байхгүй байсан тул Төрийн албаны зөвлөлийн 202 оны дугаар тогтоолд Төрийн аудитын байгууллагын бүх шатны аудиторуудыг багтаагаагүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн санал буюу жагсаалтад Төрийн аудитын байгууллагын бүх шатны аудиторуудыг багтаагаагүй байх тул Төрийн албаны зөвлөлийн 202 оны дугаар тогтоолд Төрийн аудитын байгууллагын бүх шатны аудиторуудыг хамруулаагүй хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна.
Иймд дээр тайлбарласан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн шаардлагууд хоорондоо уялдаа холбоо, хамаарал бүхий шаардлагууд тул нэхэмжлэлийн шаардлага тус бүрд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Харин нэхэмжлэгч нь Төрийн захиргааны албан тушаалын ангилалтай адилтгах төрийн тусгай албан тушаалын жагсаалтад буюу Засгийн газрыг саналд Төрийн аудитын байгууллагын бүх шатны аудиторуудыг багтаагаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл энэ үндэслэлээр Монгол Улсын Засгийн газартай маргах эрх нь нээлттэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1..14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг баримтлан 1. Төрийн албаны зөвлөлийн 202 оны дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах" тухай тогтоолд Төрийн аудитын байгууллагын төрийн албан тушаалыг адилтган авч үзээгүй орхигдуулсныг хууль бус болохыг тогтоолгож, уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн аудитын байгууллагын албан тушаалыг хамруулж, үйлчлэлийг уг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөр тооцохыг Төрийн албаны зөвлөлд даалгах., 2. Төрийн албаны зөвлөлийн 202 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах" тухай дугаар тогтоол батлагдахаас өмнөх эрх зүйн зохицуулалтаар Д.О 2015.09.16-2022.10.*******-ны хооронд төрийн тусгай албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны ахлах болон эрхэлсэн түшмэлийн ангилалд адилтган тооцохыг Төрийн албаны зөвлөлд даалгах. Үүнд: 2015.09.16-2017.02.21-ны өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газрын шинжээчийн албан тушаал /АА-5 ангилал, зэрэглэл/-д ажилласныг Ахлах түшмэлийн ангилалд ажилласнаар:, 2017.02.21-2021.*******.11-ний өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газрын ахлах аудиторын албан тушаал AA-4 ангилал, зэрэглэл/-д ажилласныг Эрхэлсэн түшмэлийн ангилалд ажилласнаар;, 2021.*******.11-2022.10.*******-ны өдөр хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газрын хэлтсийн дарга АА- ангилал, зэрэглэл-аар ажилласныг Эрхэлсэн түшмэлийн ангилалд ажилласнаар тус тус тооцохыг даалгах., . 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс зарласан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгэж авахыг Төрийн албаны зөвлөлд даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Д.О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ