| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/07610/И |
| Дугаар | 102/ШШ2024/05774 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/05774
| 2024 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2024/05774 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэлийн шаардлага: 655.942 төгрөг 11 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай байгууллагатай иргэн Ж.А 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, гэр ахуйн цахилгаан бараа худалдан авахтай холбогдуулан 1.089.900 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.
Гэтэл зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул 655.942 төгрөг 11 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Е ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 655.942 төгрөг 11 мөнгийг хариуцагч Ж.А хүлээн зөвшөөрч,
-2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 218.647 төгрөг 37 мөнгө
-2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 218.647 төгрөг 37 мөнгө
-2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 218.647 төгрөг 37 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч "Е ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 655.942 төгрөгийг хариуцагч Ж.А төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Е ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 655.942 төгрөг 11 мөнгийг хариуцагч Ж.А 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, сар бүрийн 30-ны өдөр 694.799 төгрөг 37 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.293 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 10.146 төгрөг 05 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 10.146 төгрөг 05 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА