Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2024/0755

 

 

 

 

 

     

    2024         09           30                                   128/ШШ2024/0755

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү Төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Э.Б*******д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25 дахь хэсгийг удирдлага болгосон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү Төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Э.Б*******гийн 2024 оны 08 дугаар сарын 21ий өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахгэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү Төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Э.Б******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү Төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Э.Б******* миний бие Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М*******ы 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

   Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтээр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү Төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Э.Б*******д холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү Төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Э.Б*******гийн 2024 оны 08 дугаар сарын 21ий өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү Төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Э.Б******* нь Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү Төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Э.Б*******гийн 2024 оны 08 дугаар сарын 21ий өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон “Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү Төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Э.Б*******гийн 2024 оны 08 дугаар сарын 21ий өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                           С.ГАНБАТ