Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01267

 

 

 

 

 

 

 

 

       2025           02              13                                            192/ШШ2025/01267

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *****-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг  эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа   оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* нь “ ” ХК-ийн СХ Өнөр тооцооны төвтэй 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ20180424-01 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 9,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ20181116-01 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 7,596,160.49 төгрөгийн цалингийн зээлийг тус тус 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд цалингийн орлого, гэрийн эд хогшлыг барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн гэрээний хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй тул хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу ******* дүүрэг, Горькийн 22 дугаар гудамж, 885 тоот хаягаар ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/Ш32024/23191 дугаартай захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Тус хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Маралгоо миний бие биечлэн оролцох боломжгүй тул эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ ” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, “Хаан ” цамхагт оршин байдаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ХХ 3 тал/ болон бусад баримтаар тус тус тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогт *******ын *******/РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, *******тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ тэдгээрийн хавсралтууд/ХХ 9-26 тал,/ мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар/ХХ 27-28 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ ” ХК-ийн хүсэлтийг хангаж, ******* овогт *******ын *******/РД:*******/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ ” ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******ын *******/РД:*******/-ыг эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж,  ******* овогт *******ын *******/РД:*******/-ын оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                *****