Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05730

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05730

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2.907.438 төгрөг 94 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д.Г манай компанитай 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 0 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 1.643.299 төгрөгийг, сарын 4.5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн.

Гэтэл зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 1.643.299 төгрөг 98 мөнгө, хүү 1.031.192 төгрөг 26 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 191.651 төгрөг 38 мөнгө, бусад зардал 32.795 төгрөг 32 мөнгө нийт 2.907.438 төгрөг 94 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

 

Нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.907.438 төгрөг 94 мөнгийг хариуцагч Д.Г хүлээн зөвшөөрч,

-2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 969.146 төгрөг

-2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 969.146 төгрөг,

-2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 969.146 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.     

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.907.438 төгрөгийг хариуцагч Д.Г төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

          Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч  И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.907.438 төгрөг 94 мөнгийг хариуцагч Д.Г 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, сар бүрийн 20-ны өдөр 969.146 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.469 төгрөг 02 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 36.486 төгрөг 83 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 36.486 төгрөг 83 мөнийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА