Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05720

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05720

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: СӨХ-ны төлбөр 728.720 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус байрны оршин суугч Р.Х 2022 оны 04 дүгээр сараас эхлэн 22 сарын засвар үйлчилгээний төлбөрийг удаа дараа шаардахад төлөхгүй байгаа тул 728.720 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

 

Нэхэмжлэгч М СӨХ нэхэмжлэлийн шаардлага 728.720 төгрөгийнхөө 219.920 төгрөгөөс татгалзаж, 508.800 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Р.Х хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцон талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.     

ҮНДЭСЛЭХ нь:

        

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлага 508.800 төгрөгийг хариуцагч Р.Х төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Нэхэмжлэгч М СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 728.720 төгрөгийнхөө 219.920 төгрөгөөс татгалзаж, 508.800 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Р.Х 3 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.040 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11.020 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 11.020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА