| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0469/Э |
| Дугаар | 435 |
| Огноо | 2017-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Л.З нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Л.Зд холбогдох 1711001540111 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26 дугаар гудамж, 674а тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Л.З (РД:0000000000),
нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын автомашины зогсоол дээрээс хохирогч Г.Буянтогтохын гээсэн Самсунг Эс 6 эджи загварын гар утсыг завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Л.З нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүэлгт шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.,
Хохирогч Г.Буянтогтохоос мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гар утсаа алга болгочихсон. Тэгээд хуучин гар утасныхаа Жи мэйлийг нь хийгээд үзтэл танихгүй нэг залуугийн зураг гарч ирсэн. Тэгээд миний гар утсыг авсан хүн юм байна гэж бодоод цагдаад хандсан. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Гэрч Х.Өнөрчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай найз залуу Загирзүсэм надад 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шаргал өнгийн Самсунг Эс 6 эджи маркийн гар утсыг өгөөд наад гар утсаа барьж бай гэсэн. ... 9 сарын эхээр сургалтнаасаа тараад явж байтал Загирзүсэмийн ээж над руу залгаад барьж байгаа гар утсыг Загигзүсэм олсон байсан юм. Одоо авчраад өгөх боломж байна уу цагдаагаас дуудаад байна гэж хэлсэн” гэжээ.
Гэрч Б.Сарантуяагаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр найз Загирзүсэмийн хамтаар Бөмбөгөр худалдааны төв орох гээд алхаж байтал Загирзүсэм намайг дуудаад наад доор чинь газар гар утас хэвтэж байна гэснээ гар утсыг авсан ба хартал шар өнгийн Самсунг эс 6 эджи маркийн гар утас байсан ба асаалттай ямар нэг кодгүй байсан” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Л.З нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын автомашины зогсоол дээрээс хохирогч Г.Буянтогтохын гээсэн Самсунг Эс 6 эджи загварын гар утсыг авч, завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Сарантуяагийн “...2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр найз Загирзүсэмийн хамт Бөмбөгөр худалдааны төв орох гээд алхаж байтал Загирзүсэм намайг дуудаад наад доор чинь газар гар утас хэвтэж байна гэснээ гар утсыг авсан ба хартал шар өнгийн Самсунг эс 6 эджи маркийн гар утас байсан ба асаалттай ямар нэг кодгүй байсан” гэх мэдүүлэг, бусад гэрчийн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогчийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Боржигон овогт Л.Зийг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Л.Зийн торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Л.Зийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Зийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Зийн торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 06-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.З нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ