Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2024/0756

 

2024 09 30                              128/ШШ2024/0756

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй, болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, М.Ч*******ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ж.Ч*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: М.Ч*******ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах байцаагч Ж.Ч*******д холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 6******* дугаартай дүгнэлтийн дүгнэх нь хэсгийн 1 дэх заалтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Ч*******ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ж.Ч*******д холбогдуулан гаргасан Улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 6******* дугаартай дүгнэлтийн дүгнэх нь хэсгийн 1 дэх заалтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ч*******ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ж.Ч*******д холбогдуулан гаргасан Улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 6******* дугаартай дүгнэлтийн дүгнэх нь хэсгийн 1 дэх заалтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ