Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/02655

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 20 өдөр                      102/ШШ2023/02655                            Улаанбаатар хот

 

 

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Б.Д нэхэмжлэлийн шаардлага 958.000.000 төгрөгнийхөө 198.000.000 төгрөгнөөс татгалзаж, 760.000.000 төгрөгийг нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хариуцагч Э.В зөвшөөрч, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,

             -2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөг

             -2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 160.000.000 төгрөг

                     -2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500.000.000 төгрөгийг төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Хүүшийн ам , гудамжны  тоотод байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 326.43 метр квадрат талбайтай, аялал жуучлалын зориулалттай үл хөдлөхөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.181.190 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 307.100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4.028.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА