Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05711

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05711

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1.209.009 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

Нэхэмжлэгчийн итгэмжлгэдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Э.Ц нарын хүсэлтээр хэргийг эзгүйд хянан шийдвэрлэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай банк бус санхүүгийн байгууллагатай иргэн Э.Ц 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 0 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж мөн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшиж байсан мобиком үүрэн телефоны 0 дугаартай гар утаснаасаа хүсэлт гарган 850.000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн.

Гэвч зээлдэгч төлбөрөө төлөхгүй, үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлд 771.020 төгрөг, хүү 366.548 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71.441 төгрөг нийт 1.209.009 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч М.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.209.009 төгрөгийг хариуцагч Э.Ц хүлээн зөвшөөрч,

-2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 400.000 төгрөг,

-2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 400.000 төгрөг,

-2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 400.009 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгч М.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.209.009 төгрөгийг хариуцагч Э.Ц төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.566 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 33.566 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.209.009 төгрөгийг хариуцагч Э.Ц 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 400.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 400.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 400.009 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.566 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 33.566 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА