Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/02654

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          

2023 оны 07 сарын 20 өдөр                        102/ШШ2023/02654                          Улаанбаатар хот

      

 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн         

         115.2.1, 116, 118, 133 дугаар 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

       1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Эрдэнэ бээлийн хошуу овогт Н Т Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа “Орхон” зоогийн газарт 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл, “Од” зоогийн газарт 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.      

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА