| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/02873/И |
| Дугаар | 102/ШШ2023/02635 |
| Огноо | 2023-07-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2023/02635
2023 оны 07 сарын 18 өдөр 102/ШШ2023/02635 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 56.129.567 төгрөг 22 мөнгө гаргуулахыг хариуцагч Н.И 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 18.709.855 төгрөг 74 мөнгө, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 18.709.855 төгрөг 74 мөнгө, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 18.709.855 төгрөг 74 мөнгийг төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд 00-00-УБУ улсын дугаартай, “000000000000” маркийн, арлын 000000000000000000 дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдэж Монгол улсад орж ирсэн, цагаан өнгийн пикап автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508.971 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 508.971 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА