| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/07243/И |
| Дугаар | 102/ШШ2024/05696 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/05696
| 2024 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/05696 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэлийн шаардлага: 5.870.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн А.У 2019 онд Баянгол дүүргийн Х-сээс хэрэгжүүлдэг залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 2019 оны 07 дугаар сард тус хэлтэстэй гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан. Гэрээгээр хоёр тал харилцан тохиролцож санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарийг баталгаажуулсан. Гэвч хуваарийн дагуу иргэн А.У 2019 оны 12 дугаар сараас 2022 оны 07 дугаар сарыг дуусталх 32 сарын хугацаанд сар бүр 312.500 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаанд санхүүгийн дэмжлэгийн 10.000.000 төгрөгнөөс 4.130.000 төгрөгийг төлж, үлдсэн 5.870.000 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Х-сийн нэхэмжлэлийн шаардлага 5.870.000 төгрөгийг хариуцагч А.У, Б.С нар хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2.935.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2.935.000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Х-сийн нэхэмжлэлийн шаардлага 5.870.000 төгрөгийг хариуцагч А.У, Б.С нар төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 хэсэгт заасныг
удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Х-сийн нэхэмжлэлийн шаардлага 5.870.000 төгрөгийг хариуцагч А.У, Б.С нар 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2.935.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2.935.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 54.436 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА