Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/02612

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 06 өдөр                           

    Дугаар 102/ШШ2023/02612                

    Улаанбаатар хот

       

 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

         123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

 ЗАХИРАМЖЛАХ нь:

        

   1.Нэхэмжлэгч Ө.Б нэхэмжлэлийн шаардлага 10.000.000 төгрөгийг хариуцагч Б.З 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

 

         3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.АРИУНАА