Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/02611

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 06 өдөр                         102/ШШ2023/02611                      Улаанбаатар хот

 

 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

        

          1.Нэхэмжлэгч “Т” банк ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 142.916.681 төгрөг 95 мөнгө гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны АОС-ын 00 тоот, 000 метр квадрат талбайтай, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай хувийн орон сууц, Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны АОС-ын 00 тоотод байршилтай, нэгж талбарын 00000 дугаартай, эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г, Я.А нар зөвшөөрснийг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942.734 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 942.734 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

 

3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА