Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/05644

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/05644

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,       

 

Нэхэмжлэлийн шаардлага: 15.007.877 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

    

         Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         Иргэн Н.Б манай банк бус санхүүгийн байгууллагатай 2023 оны 11 дүгээр сарын 21-нийн өдөр   0 дугаартай "Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 12.420.000 төгрөгийг, сарын 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай мөн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 0 дугаартай "Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 1.000.000 төгрөгийг, 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч  нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1.282.588 төгрөг, хүү 1.258.862 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг нийт 2.541.450 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж, зээлээ төлөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 15.007.877 төгрөгийг төлөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү, гэжээ.

         Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

          Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага  15.007.877 төгрөгийг хариуцагч Н.Б хүлээн зөвшөөрч,

                      -2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг

                      -2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг

                      -2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөг

                      -2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр  3.000.000 төгрөг

                      -2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг

                      -2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өдөр 3.007.877 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.     

ҮНДЭСЛЭХ нь:

       

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага 15.007.877 төгрөгийг хариуцагч Н.Б төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 15.007.877 төгрөгийг хариуцагч Н.Б 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өдөр 3.000.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өдөр 3.007.877 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.989 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 116.494 төгрөг 05 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 116.494 төгрөг 05 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА