| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/07605/И |
| Дугаар | 102/ШШ2024/05643 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/05643
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/05643 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэлийн шаардлага: 542.084 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Л” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай банк бус санхүүгийн байгууллагатай иргэн Б.Э 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “L” аппликейшнээр дамжуулан хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг шийдвэрлэж 529.084 төгрөгийг, сарын 3.99 хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн.
Гэтэл зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 529.084 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөг нийт 542.084 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 542.084 төгрөгийг хариуцагч Ч.Ө хүлээн зөвшөөрч,
-2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 271.042 төгрөг
-2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 271.042 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 542.084 төгрөгийг хариуцагч Ч.Ө төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 хэсэгт заасныг
удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 542.084 төгрөгийг хариуцагч Ч.Ө 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, сар бүрийн 25-ны өдөр 271.042 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8.500 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 8.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА