| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/07578/И |
| Дугаар | 102/ШШ2024/05568 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/05568
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2024/05568 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оийн хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “З” ТӨҮГ, О.Б-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч “З” ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 289 дугаартай Тогтоолоор “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс" ТӨХК татан буугдаж манай газарт дуусгалтын тайланд компанийн өр, авлагыг барагдуулах өглөг балансаас балансад шилжиж ирсэн.
"Авто замын тоног төхөөрөмжийн түрээс" ТӨХК-аас тухайн иргэнд өглөг тусгагдсан бөгөөд өглөг бүхий өр төлбөрийг төлүүлэхээр жил дараалан шат дараатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэн удаа дараа мэдэгдэл хүргүүлж, холбогдох оролдлого хийсэн боловч өнөөдрийг хүртэл амжилт олоогүй тул оршин суугаа газрыг тогтоолгохоор О.Б-ийг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.
4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
5.Нэхэмжлэгчээс М.О-т олгосон итгэмжлэл, Зам, тээвэр хөгжлийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг хавсралт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол, О.Б-ийн гар бичмэл, хуулийн этгээдийн гэрчилгээг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч З ТӨҮГ нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчаас өр төлбөрийг төлүүлэхээр шаардах гэхэд хаягт тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан” гэж тайлбарлав.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Б мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, З-ийн Үндэсний аудитын газарт хүргүүлсэн албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0 дугаартай хавсралт, О.Бийн гар бичмэл, Татан буугдсан хуулийн этгээдийн эд хөрөнгийг балансаас блансад шилжүүлэх 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай Тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдож оршин суух хаяг тодорхойгүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
7. МВ регистрийн дугаартай, О.Б гэх мэдээллийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Отгон овогт Баатархуягийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4.Шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бямбатогтоход даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА