Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/05429

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/05429

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 592.989 төгрөг 12 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай барьцаалан зээлдүүлэх газартай иргэн Б.Б 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 0 дугаартай Барьцаа зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч зээл олгосон боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж байх тул үндсэн зээлд 429.708.07 төгрөг, хүү 139.999.444 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.999.44 төгрөг нийт 592.989 төгрөг 12 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 592.989 төгрөг 12 мөнгийг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрч,

-2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 296.490 төгрөг 5 мөнгө

-2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 296.490 төгрөг 5 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.      

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нийт 592.989 төгрөггийг хариуцагч Б.Б төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 592.989 төгрөг 12 мөнгийг хариуцагч Б.Б 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 296.490 төгрөг 05 мөнгө, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 296.490 төгрөг 05 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 9.250 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 9.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

  

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА