Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/05428

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/05428

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3.039.210 төгрөг 73 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай байгууллагатай иргэн Д.Ш 0 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 3.386.900 төгрөгийг, сарын 2.55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Гэтэл зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж, 579 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.

Иймээс үндсэн зээлд 1.922.983 төгрөг 78 мөнгө, хүү 985.015 төгрөг 39 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 131.211 төгрөг 56 мөнгө нийт 3.039.210 төгрөг 73 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

 

Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.039.210 төгрөг 73 мөнгийг хариуцагч Д.Ш хүлээн зөвшөөрч,

-2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 759.803 төгрөг

-2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 759.803 төгрөг

-2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 759.803 төгрөг

-2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 759.803 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.     

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

       

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.039.210 төгрөгийг хариуцагч Д.Ш төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.039.210 төгрөг 73 мөнгийг хариуцагч Д.Ш 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, сар бүрийн 30-ны өдөр 759.803 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.578 улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 31.789 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 31.789 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА