Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 0215

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Г.Номин

улсын яллагч: Ч.Батбаяр

хохирогч: Ц.Э

шүүгдэгч: Н.М  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэгт Өндөрийнхэн  овогт Н М холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706036350050  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө овогт Н М,  19 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бага  боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй,эрхэлсэн ажилгүй, ам бүл 5,   эхнэр, хүүхдүүдийн  хамт Баянзүрх  дүүргийн  дугаар  хороо Баатархайрханы  дугаар хэсэг  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ЧГ84110674,

Холбогдсон хэргийн талаар:

          Н.М нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны  11 дүгээр сарын 16-ны өдөр 10.00 цагийн үед Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар хэсэг  тоотод буюу гэртээ эхнэр Ц.Э хэл амаар доромжилж ална гэж харгис хэрцгий харьцдаг, догшин авирлаж амгалан тайван байдлыг нь байнга алдагдуулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч Н.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 2000 төгрөгнөөс болж маргаж эхэлсэн. 19-нд бол ажлынхаа нэг ахтай уугаад ээжийндээ ороод эхнэртэйгээ утсаар хэрэлдсэн. Би 16-нд архи уугаагүй байсан гэв.

   Хохирогч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өглөө мөнгөний асуудлаас болоод хэрүүл гарсан. Тэгээд хөдөө явахдаа 150,000 төгрөг өгөөд явсан нийтдээ 270,000 төгрөгний мөнгө үрлээ гээд байсан. Тэгээд намайг амьдралдаа тооцоотой байсангүй гээд уурлаад байсан. Би  гарах гээд 2000 төгрөгөө авах гэтэл  манай нөхөр би авна гээд маргалдаад эхэлсэн. Би тухайн өдөр  нэг сүмдээ яваад байж байтал утсаар ална гээд байхаар нь би айгаад цагдаад өргөдөл бичээд өгчихсөн юм. Би өмнө жоохон уурлаад хараагаад байхаар нь цагдаад хэлвэл гайгүй болчих юм болов уу гэж бодоод бичээд өгчихсөн юм гэв.

   Шүүгдэгч  Н.М  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:   2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 11.00 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  дугаар хэсэг,  тоот гэртээ эхнэр Э хамт байсан ба эхнэрийгээ тамхины мөнгө өгчих гэтэл чи өөрөө тэр ажил төрлөө хийж олсон мөнгөөрөө тамхиа ав гээд уурлахаар нь би шүүгээгээ нээж куртикныхаа халааснаас мөнгө авах гэтэл эхнэр авахуулахгүй, намайг хориод байхаар нь шүүгээнийхээ хаалгыг хаах гэж байгаад санамсаргүй түүний дух хэсэгт цохичихсон. Тэгтэл эхнэр уурлаад уйлаад үлдсэн. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би хуурай ах болох М нийлж 1 шил архи уугаад ээжийнхээ гэрт очиж унтсан. Тэр үедээ би эхнэртэйгээ утсаар яриад хэл амаар доромжилсон юм шиг байлаа. Би тухайн үед юу болсоныг мэдэхгүй байгаа юм. Надад архи зохихгүй байгаа юм би түүнийгээ мэдээд байгаа юм. Би одоо архи уухгүй гэж их хичээж байгаа. Жижиг маргаанаас болоод ийм асуудал болсонд би их харамсаж байна. Бид хоёр бол албан ёсны гэр бүл юм гэжээ. /хх-ийн 9/

Гэрч Н.Э мэдүүлэхдээ: Би Н.М төрсөн дүү нь байгаа юм. Би ах эгч хоёрын хажууд байдаггүй болохоор амьдралыг нь сайн мэдэхгүй. Уг нь гайгүй л юм шиг байдаг юм байлаа. Би архи уудгыг нь мэдэхгүй юм. Харин жоохон түргэн ааштай. Өөр муу ааш араншин байхгүй гэжээ. /хх-ийн 30/

          Хохирогч Ц.Э  мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай нөхөр Н.М нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр архи уучихаад гараад явахдаа намайг цохиж зодоод явсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр утас руу нь залгасан чинь муу гичий минь би чамайг одоо очиж байгаад алаад өгнөө муу гичий минь гээд байхаар нь би цагдаад хандсан юм. Би өмнө нь буюу 102 дугаарын утсанд дуудлага өгөөд нөхрийгөө хэд хоногоор саатуулж байсан. 2 удаа баривчлагаанд явуулж байсан. Бид хоёр 2006 оноос эхлэн нэг гэрт орсон тэр үед архи уух нь гайгүй байсан. 2008 оноос эхлэн архийг хэтрүүлэн хэрэглэдэг болсон. Манай нөхөр 30 хоногийн бараг 20 хоногт нь архи уудаг. Сүүлдээ гэр орныхоо юмыг зараад уудаг болсон гэжээ. /хх-ийн 08/ / хх-н 23-26/

          Н.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 37/

    Н.М эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-н 32-36/

    Н.М иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 38, / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 39/, Баянгол дүүргийн  дугаар хороо  дугаар байрны  тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 46/ зэрэг болно.    

          Н.М нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны  11 дүгээр сарын 16-ны өдөр 10.00 цагийн үед Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар хэсэг  тоотод буюу гэртээ эхнэр Ц.Э мөнгөний асуудлаас маргалдан шкафны хаалгаар  дух хэсэгт нь цохиж гарч явчихаад эргээд гар утсаар залган хэл амаар доромжилж муу гичий минь би чамайг одоо очиж байгаад алаад өгнө, яаж алахыг минь хараарай  гэж харгис хэрцгий харьцдаг, догшин авирлаж амгалан тайван байдлыг нь байнга алдагдуулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

       Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн … Манай нөхөр Н.М нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр архи уучихаад гараад явахдаа намайг цохиж зодоод явсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр утас руу нь залгасан чинь муу гичий минь би чамайг одоо очиж байгаад алаад өгнөө муу гичий минь гээд байхаар нь би цагдаад хандсан юм. Би өмнө нь буюу 102 дугаарын утсанд дуудлага өгөөд нөхрийгөө хэд хоногоор саатуулж байсан. 2 удаа баривчлагаанд явуулж байсан. Бид хоёр 2006 оноос эхлэн нэг гэрт орсон тэр үед архи уух нь гайгүй байсан. 2008 оноос эхлэн архийг хэтрүүлэн хэрэглэдэг болсон. Манай нөхөр 30 хоногийн бараг 20 хоногт нь архи уудаг. Сүүлдээ гэр орныхоо юмыг зараад уудаг болсон гэсэн мэдүүлэг

          Н.М мөдөн шалгах ажиллагааны үед өгсөн …эхнэрийгээ тамхины мөнгө өгчих гэтэл чи өөрөө тэр ажил төрлөө хийж олсон мөнгөөрөө тамхиа ав гээд уурлахаар нь би шүүгээгээ нээж куртикныхаа халааснаас мөнгө авах гэтэл эхнэр авахуулахгүй, намайг хориод байхаар нь шүүгээнийхээ хаалгыг хаах гэж байгаад санамсаргүй түүний дух хэсэгт цохичихсон. Тэгтэл эхнэр уурлаад уйлаад үлдсэн. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би хуурай ах болох М нийлж 1 шил архи уугаад ээжийнхээ гэрт очиж унтсан. Тэр үедээ би эхнэртэйгээ утсаар яриад хэл амаар доромжилсон юм шиг байлаа. Би тухайн үед юу болсоныг мэдэхгүй байгаа юм гэсэн мэдүүлэг зэрэг болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Н.М нь байнга  архи ууж гэр бүлдээ  түгшүүр айдас төрүүлж, гэр доторх амгалан тайван байдлыг алдагдуулан догшин авирлаж байдаг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүх Н.М холбогдох хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

     Иймд Н.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг харгис хэрцгий харьцаж догшин авирлаж үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

       Хохирогч Ц.Э шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 3 6.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ө  овогт Н М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг харгис хэрцгий харьцаж догшин авирлаж үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Н.М 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Н.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Н.М цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Н.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН