| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2024/0661/З |
| Дугаар | 128/ШШ2024/0761 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0761
2024 09 30 128/ШШ2024/0761
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: *******
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, *******
Хариуцагч:Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******, *******
Гомдлын шаардлага: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******гийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зөрчилд шийтгэл оногдуулсан дугаартай шийтгэлийн хуудсыг болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч *******ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07/01- дугаар улсын ахлах байцаагчийн актыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч *******өөс анх тус шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хандаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан “Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******гийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зөрчилд шийтгэл оногдуулсан дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргасан ба үүний дараа 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч *******ид холбогдуулан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч *******ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07/01- дугаар улсын ахлах байцаагчийн актыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасныг шүүх хүлээн авч тусад нь захиргааны хэрэг үүсгэсэн.
1.1.Улмаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2024/6925 дугаартай захирамжаар дээрх хэргүүдийг нэгтгэжээ.
2.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын салбарын хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шилжүүлэн ирүүлсэн *******ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.ын гаргасан “Ээлжийн ажилтнуудын шөнийн цагийг тооцохдоо 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин 2 цагаар тооцож нийт ээлжинд гарч байгаа ээлжийн сувилагч, туслах сувилагч, жижүүр гэх зэрэг 150 гаруй ажилтны цалин хөлсийг дутуу бодож байгаа асуудал гарсан” гэх гомдлын дагуу *******д Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын баталсан 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 07/01-005 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн № дугаартай шийтгэлийн хуудсаар *******ийн “шөнийн нэмэгдэл хөлс олгоогүй” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07/01-02/019-002 дугаар актаар ээлжийн ажилчдын ажилласан шөнийн цагийн нэмэгдэл 1,692,247.093 /Нэг тэрбум зургаан зуун ерэн хоёр сая хоёр зуун дөчин долоон мянга ерэн гурав/ төгрөгийг төлүүлэхээр *******ийн захирал В., санхүү бүртгэлийн албаны дарга Б.ээ, цалингийн нягтлан бодогч П.Э******* нарт хариуцуулсан акт гаргаж, танилцуулсан байна.
3.Гомдол гаргагч *******өөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******гийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зөрчилд шийтгэл оногдуулсан дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/ШЗ2024/1434 дугаартай захирамжаар харьяаллын бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзсанаас үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж зааснаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.
3.1.Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч *******ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07/01- дугаар улсын ахлах байцаагчийн актыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргахаасаа өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандаж 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13/188 дугаартай албан бичгээр ахлах байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн хариуг хүлээн авснаасаа хойш тус тус шүүхэд гомдлын шаардлага гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор зохих журмын дагуу шүүхэд гомдлын шаардлага гаргажээ.
4.******* гомдлын шаардлагын үндэслэлдээ: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “*******”-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б. ээлжийн ажилтай 150 гаран ажилтны цалин хөлсийг тус төв Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин дутуу олгосон агуулгаар гомдол гаргасныг тус яам, харьяаллын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн байдаг.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* “*******”-ийн Үйлдвэрчний хорооны дарга Б.ын гаргасан гомдлын дагуу Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-д зааснаар “... ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан...” хэмээн үзэж тус төвд зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “*******”-ийг 5000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байдаг.
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******гийн зөрчилд шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөрчлийн хэрэгт байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон ******* 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гардан авч, төвөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлын шаардлага гаргасан.
Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.М******* манай төвийн гаргасан гомдлыг хянаад 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэсэн агуулгатай 221/ШЗ2024/1434 дугаар захирамж гаргасныг 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр гардан авч уг нэхэмжлэлийг гаргаж байна.
Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтын заавал байх шинжийг “… ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй эсхүл саатуулсан…” болж хуульчилсан.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “*******”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “*******” Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу сар бүрийн 10, 25-ны өдөр ажилтнуудын цалинг тогтоосон хугацаанд олгож байсан талаар нотлох баримт гарган мэдүүлэг өгч оролцсон.
“*******”-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргасан гомдолд дурдагдсан асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.2 заасан шөнө цагийн цалин хөлстэй холбоотой хөдөлмөрийн маргаан бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.1-д зааснаар иргэний шүүхээр хянан хэлэлцэх хэрэг маргаанд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* зөрчлийн хэрэг нээж, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсанд гомдолтой байна.
Хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дэх хэсгийн заавал байх шинжийг “... Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно...” гэж хуульчилсан.
Хууль зүйн техник, хэлзүйн талаас нь авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-д ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулсан тохиолдолд ажил олгогч шөнийн цаг нэмэгдэл олгох цагийг туйлын тодорхой хэм хэмжээгээр тодорхой зааж зохицуулаагүй байх тул манай төв шөнө цаг ажилласан ажилтны цалин хөлсийг олгох хэм хэмжээг тодорхой заасан мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-д заасан зохицуулалтаар ажилтны шөнө цагийн нэмэгдлийг хуулийн дагуу олгож ирсэн.
“*******”-ийн зүгээс ажил олгогч, байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дэх хэсгийн талаарх хууль хэрэглээний ойлголтын зөрүүг арилгаж, хуулийг нэг мөр хэрэглэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас чиглэл авахаар хандахад шөнийн цагаар ажилласан ажилтанд нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-д зааснаар олгох чиглэлийг бичгээр ирүүлснийг байгууллага холбогдох хууль, журмын дагуу дагаж мөрдөж ирсэн.
Ажилчдын шөнө цагийн нэмэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дэх заалтыг хэрхэн нэг мөр зөв ойлгож хэрэглэх талаар “*******”-д Монгол Улсын хөдөлмөрийн асуудал хариуцсан чиг үүргийн яам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан бичиг, эрүүл мэндийн асуудал хариуцсан чиг үүргийн яам Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн ажилчдын шөнө цагийн нэмэгдлийг олгож ирсэн.
Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтаар Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-д зүйлд зааснаар “*******” ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй нь эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдоогүй бөгөөд тус төв ажилчдынхаа шөнө цагийн нэмэгдлийг төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу хуульд заасан үндэслэл журмын дагуу олгож ирсэн үйл баримт тогтоогдож байна.
Манай байгууллага Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг гуравдугаар шатлалын эмнэлэг, өнөөдрийн байдлаар 2024 онд цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор 13,7 тэрбум төгрөгийн цалин хөлс, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлд 1,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцоолсон нь нийт төсвийн 80 хувийг эзэлж байна.
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж зөрчилд шийтгэл оногдуулсан шийдвэр гаргаснаас үүдэн “*******” ажилчдын цалин хөлсийг цаг хугацаанд олгоогүй гэх үндэслэлгүй мэдээлэл гарч ажил олгогч, ажилтнуудын хооронд үл ойлголцол үүсэн, манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчин харьяаллын бус хэрэг маргаанд зөрчлийн хэрэг нээж Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “*******” ажилчдын шөнө цагийн нэмэгдлийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй нь тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн улсын хяналтын байцаагч *******гийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зөрчилд шийтгэл оногдуулсан дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.1.******* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн гомдлын шаардлагадаа:
1.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч *******ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 07/01- дугаар улсын ахлах байцаагчийн актыг хүчингүй болгуулах.
2.Нэхэмжлэлийн үндэслэл: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “*******”-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б. ээлжийн ажилтай 266 гаран ажилтны цалин хөлсийг төв Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин дутуу олгосон агуулгаар гомдол гаргасныг тус яам харьяаллын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн байдаг.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* “*******”-ийн Үйлдвэрчний хорооны дарга Б.ын гаргасан гомдлын дагуу Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-д зааснаар"... ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан..." төвд зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч *******ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 07/01- дугаар улсын ахлах байцаагчийн акт гаргасан.
Манай байгууллага улсын ахлах байцаагчийн актыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад, актыг хүчингүй болгуулах үндэслэлээр 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, салбарын улсын ерөнхий байцаагч Б.Н*******т гомдол гаргасан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч,, салбарын улсын ерөнхий байцаагч 6. Н******* гомдлыг хянаад 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 13/188 хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр тов хүлээн авч танилцаад эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Улсын ахлах байцаагч ******* гаргасан актын эхлэл гарга Шалгалтаар тус газар нь ээлжийн ажилчдын 2023 оны 1-12 дугаар сарын хугацааны 1.289.116.256 (Нэг тэрбум хоёр зуун наян есөн сая нэг зуун арван зургаан мянга хоёр зуун тавин зургаан) төгрөг, 2024 оны 1-4 дүгээр сарын 403.130.837 (Дөрвөн зуун гурван сая нэг зуун гучин мянга найман зуун гучин долоон) төгрөг, нийт 1.692.247 093 (Нэг тэрбум зургаан зуун ерэн хоёр сая хоёр зуун дөчин долоон мянга ерэн гурван) төгрөгийн шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг дутуу бодож олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 (Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно) заалтыг зөрчсөн байна..." гэж заажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд манай байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “*******” Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу сар бүрийн 10, 25-ны өдөр ажилтнуудын цалинг тогтоосон хугацаанд олгож байсан талаар нотлох баримт гарган мэдүүлэг өгч оролцсон.
“*******”-ийн Үйлдвэрчний хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.2 заасан шөнө цагийн цалин хөлстэй холбоотой хөдөлмөрийн маргааныг мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.1- д зааснаар иргэний шүүхээр хянан хэлэлцэх асуудлыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* зөрчлийн хэрэг нээж, улсын ахлах байцаагч Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж акт гаргасан.
Хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дах хэсэгт "Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно", 109 дүгээр зүйлийн 109.8 дэх хэсэгт “... Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно...” гэж хуульчилсан.
Хууль зүйн техник, хэлзүйн талаас нь авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-д ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулсан тохиолдолд ажил олгогч шөнийн цагийн нэмэгдэл олгох цагийг туйлын тодорхой хэм хэмжээгээр тодорхой зааж зохицуулаагүй байна.
Иймд тус төвийн захиргаа байгууллагын үйл ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзан ажилтны төлөөлөлтэй харилцан тохиролцож 2023 оны 01 сараас эхлэн батлан мөрдсөн хуваарийн дагуу шөнийн цагаар ажилласан ажилтныг 72 цаг нөхөн амрааж байгаа тул шөнө цагийн нэмэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасныг үндэслэн Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг баримтлан төсөвтөө багтааж шөнийн ээлжийн гараа тутамд нь 2 цагаар тооцон шөнийн цагийн нэмэгдлийг олгож байгаа болно.
“*******”-ийн зүгээс ажил олгогч, байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн Хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дэх хэсгийн талаарх хууль хэрэглээний ойлголтын зөрүүг арилгаж, хуулийг нэг мөр хэрэглэх зорилгоор ЭМЯ, ХНХЯ-аас чиглэл авахаар хандахад шөнийн цагаар ажилласан ажилтанд нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-д зааснаар олгох чиглэлийг бичгээр ирүүлснийг байгууллага дагаж мөрдөж ирсэн.
Гэтэл Улсын ахлах байцаагчийн 07/01- дугаар актад “*******”-ийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31 актад “*******”-ийг дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 266 ажилтны 1,692,247,093,51 төгрөгийн шөнө цагийн нэмэгдэл хөлсийг дутуу олгосон гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хөдөлмөрийн улсын байцаагч ******* дээрх дүгнэлтийг гаргахдаа ажилчдын шөнө цагийн тооцоог манай төвийн цалингийн нягтлан бодогч П.Э*******гаар бодуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг "... Нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно. Мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.... гэсэн заалтыг зөрчиж гаргасан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагч нар цалин хөлс санхүү бүртгэлтэй холбоотой тусгай мэдлэг шаардлагатай нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээг тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно.." зааснаар санхүүгийн шинжээч томилж тогтоох ажиллагаа явуулалгүй нотлох баримтыг хууль зөрчин цуглуулж бэхжүүлсэн байх тул актыг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Манай байгууллага Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг гуравдугаар шатлалын эмнэлэг бөгөөд өнөөдрийн байдлаар 2024 онд цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор 13,7 тэрбум төгрөгийн цалин хөлс, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлд 1,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцоолсон нь нийт төсвийн 80 хувийг эзэлж байна.
Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч ******* Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж акт гаргаснаас “*******”-ийн санхүү төсөвт хүндрэл үүсэж, манай байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчин харьяаллын бус хэрэг маргаанд зөрчлийн хэрэг нээн Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн улсын байцаагчийн акт гаргасан байх тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч ******* 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07/01- дугаар улсын ахлах байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
4.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай талаас Хөдөлмөрийн улсын байцаагчийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байна. Манай байгууллага 500 гаруй ажилчидтай, сар бүрийн 10, 25-ны өдөр цалинг олгодог.
“*******” нь Монгол улсад ганц 1929 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 95 жилийн түүхтэй байгууллага юм. Уг хугацаанд 100 хувь төрөөс санхүүждэг байсан. Манай байгууллага 2020 оноос хойш эрүүл мэндийн даатгалын газрын санхүүжилтэд шилжсэн. Санхүүжилт нэмэгдсэн ч гэсэн нийт орлогын 85 хувийг цалинд зарцуулдаг. Хөдөлмөрийн улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн 1,7 тэрбум төгрөг олгох санхүүгийн боломж байхгүй.
Хөдөлмөрийн тухай хуульд шөнийн цагийн нэмэгдлийг 8 цагаар олгоно гэсэн заалт байхгүй байсан. Манай байгууллага шөнийн цагийн нэмэгдлийг 2 цагаар бодож олгодог байсан бол өмнөх долоо хоногт удирдлагын зөвлөлөөр хуралдаж 2 цаг нэмж нийт шөнийн цагийн нэмэгдлийг 4 цаг болгож өөрчилсөн. Өөрсдийн төсвийн хүрээнд нэмсэн. 1,7 тэрбум төгрөгийг бодохдоо шөнийн нэмэгдэл хөлсийг 8 цагаар бодсон гэж ойлгож байна.
Мөн 5 сая төгрөгийн торгууль оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шөнийн цагийн нэмэгдлийг санхүүгийн боломжоор нэмэх сонирхолтой байгаа. 1,7 тэрбум төгрөгийн нэмэгдэл олгох санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй гэж бодож байна. Хөдөлмөрийн улсын байцаагч ******* Хөдөлмөрийн тухай хуульд заасан 6:6:12 цагийн ээлжээр явах зөвлөмж өгсөн. Манай эмнэлэгт нийгэмд аюул учруулж болзошгүй, сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгч нар байдаг. Тиймээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа сэтгэцийн эмнэлгийн ажилчдад 6:18 цагийн ээлжээр ажиллах нь ээлтэй гэж үзэж одоог хүртэл тухайн ээлжээр ажиллуулж байгаа.
Манай эмнэлэг хамгийн боломжит нөхцөлөөр өвчтөнийг хэвтүүлж, амбулаториор үзүүлж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Үүнээс илүү орлого олох боломж байхгүй. Тиймээс шөнийн нэмэгдлийн хөлс болох 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилт байхгүй байна. Энэ талаар Сангийн яам болон Эрүүл мэндийн яаманд хандсан байгаа. Одоогоор тодорхой хэмжээний ээлжийн хуваарьт өөрчлөлт оруулж эх үүсвэрийг гаргахгүй бол санхүүгийн хувьд боломжгүй байгаа.” гэв.
5.Хариуцагч ******* 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын салбарын хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* Би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шилжүүлэн ирүүлсэн ******* /РД:5*******/-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.ын гаргасан "Ээлжийн ажилтнуудын шөнийн цагийг тооцохдоо 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин 2 цагаар тооцож нийт ээлжид гарч байгаа ээлжийн сувилагч, туслах сувилагч, жижүүр гэх зэрэг 150 гаран ажилтны цалин хөлсийг дутуу бодож байгаа асуудал гарсан" гэх гомдлын дагуу “*******”-д Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхийн газрын даргын баталсан 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 07/01-005 дугаартай "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд хяналт шалгалт хийсэн.
Шалгалтаар тус төв нь ээлжийн ажилтнуудыг 6:18 цагийн хуваариар ажиллуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь заалт /Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна/-ыг зөрчсөн зөрчилд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, мөн 2023 оны 1-12 сар, 2024 оны 1-4 сарын хугацаанд шөнийн ээлжийн 1 гаралтын цагийг 2 цагаар бодож үлдсэн 6 цагийн шөнийн нэмэгдэл хөлсийг бодож олгоогүй нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь /Ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан/ заалтыг зөрчсөн байх тул ээлжийн 266 ажилтанд 1.692.247.093 /Нэг тэрбум зургаан зуун ерэн хоёр сая хоёр зуун дөчин долоон мянга ерэн гурав/ төгрөгийн шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгох 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн "Шөнийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай" улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн актыг тогтоож, “*******”-ийн Ерөнхий захиралд хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтын дагуу 5.0 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ ногдуулж ажилласан юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт /Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ/, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт /Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно/ гэж заасан байдаг.
******* нь ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байгаа ажилтнуудын шөнийн нэмэгдэл хөлсийг 8 цагаар биш 2 цагаар тооцон бодож, 6 цагийн шөнийн нэмэгдэл хөлсийг огт бодож олголгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй байсан юм. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь хэсгийг баримтлан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд /Ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан/ заалтын дагуу 5.0 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ ногдуулж ажилласан. Хуулийн заалтыг мэдэхгүй байгаа нь хуулийн заалтаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.3 дахь хэсгийн 162.3.1-д /Хөдөлмөрийн нөхцөл, ажилтны эрх, ажлын цаг, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, насанд хүрээгүй хүний хөдөлмөр зэрэг асуудлаар хөдөлмөрийн хууль тогтоомжийн бүхий л асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангах/, 162.3.4 /Ажилтан, үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан гаргасан гомдлын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх/ үүрэгтэй гэж хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн үүргийг хуульчлан заасан байдаг.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.16-д /"Хөдөлмөрийн эрхийн маргаан" гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хэлнэ гэж заасан байдаг тул ажилтнуудын цалин хөлсний 1 хэсэг болох шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгоогүй зөрчил нь хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарахгүй гэж үзэж байна.” гэжээ.
5.1. Хариуцагч *******, ******* нар нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын салбарын хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шилжүүлэн ирүүлсэн “*******” /РД:5*******/-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.ын гаргасан "Ээлжийн ажилтнуудын шөнийн цагийг тооцохдоо 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин 2 цагаар тооцож нийт ээлжид гарч байгаа ээлжийн сувилагч, туслах сувилагч, жижүүр гэх зэрэг 150 гаран ажилтны цалин хөлсийг дутуу бодож байгаа асуудал гарсан" гэх гомдлын дагуу *******д Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхийн газрын даргын баталсан 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 07/01-005 дугаартай "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд хяналт шалгалт хийсэн.
Шалгалтаар тус төв нь ээлжийн ажилтнуудыг 6:18 цагийн хуваариар ажиллуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь заалт /Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна/-ыг зөрчсөн зөрчилд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, мөн 2023 оны 1-12 сар, 2024 оны 1-4 сарын хугацаанд шөнийн ээлжийн 1 гаралтын цагийг 2 цагаар бодож үлдсэн 6 цагийн шөнийн нэмэгдэл хөлсийг тогтоосон хугацаанд бодож олгоогүй зөрчил илэрч, зөрчлийн хэрэг нээн, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь /Ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан/ заалтыг зөрчсөн байх тул ээлжийн 266 ажилтанд 1.692.247.093 /Нэг тэрбум зургаан зуун ерэн хоёр сая хоёр зуун дөчин долоон мянга ерэн гурав/ төгрөгийн шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгох 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн "Шөнийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай" улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн актыг тогтоож, “*******”-ийн Ерөнхий захиралд хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтын дагуу 5.0 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ ноогдуулж ажилласан юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт /Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ/, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт /Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно/ гэж заасан байдаг.
“*******” нь ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байгаа ажилтнуудын шөнийн нэмэгдэл хөлсийг 8 цагаар биш 2 цагаар тооцон бодож, 6 цагийн шөнийн нэмэгдэл хөлсийг огт бодож олголгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй эс үйлдэхүй хийж байсан юм. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь хэсгийг баримтлан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд /Ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан/ заалтын дагуу 5.0 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ ногдуулж ажилласан. Хуулийн заалтыг мэдэхгүй нь хуулиар хүлээлгэсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
“*******” нь нэхэмжлэлдээ /Хууль зүйн техник, хэлзүйн талаас нь авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-д ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулсан тохиолдолд ажил олгогч шөнө цаг нэмэгдэл олгох цагийг туйлын тодорхой хэм хэмжээгээр зааж зохицуулаагүй байна/ гэсэн байна.
Үүнд тайлбар өгөхөд би ХНХЯ-ны /хуучин нэршил/ ахлах шинжээч Шийрэв-Одын цэцэгээс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэг авсан бөгөөд тэрээр мэдүүлэгтээ "Хөдөлмөрийн тухай хуулийн 109.3 дээр шөнийн нэмэгдэл хөлсийг 1.2 дахин олгоно гэсэн байдаг. Энийгээ баримталж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг ээлжээр ажилласан ажилтнуудад 109.3 дахь заалт дээр заасны дагуу 1,2 дахин буюу түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэснийг баримтална гэсэн үг юм" гэж мэдүүлэг өгсөн. /Зөрчлийн 2402000399 дугаар хэргийн 23, 24 дүгээр хуудас/ Мөн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “*******”-ийн удирдлагын зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.10 дахь хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 109.3 дахь заалтуудын дагуу шөнө цагуудад ажилласан цагийг тухайн ажилтны нэг цагийн дундаж цалин хөлснөөс нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" гэж хамтын гэрээнд нэмэлтээр өөрчлөн оруулсныг тус тус үндэслэн шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг бодно. /Зөрчлийн 2402000399 дугаар хэргийн 59 дүгээр хуудас/
Мөн нэхэмжлэлд /Хөдөлмөрийн улсын байцаагч ******* дээрх дүгнэлтийг гаргахдаа шөнө цагийн тооцоог манай төвийн цалингийн нягтлан бодогч П.Э*******гаар бодуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “...Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно. Мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ...” гэсэн заалтыг зөрчиж гаргасан байна/ гэсэн байна.
Үүнд тайлбар өгөхөд тус байгууллагын 266 ээлжийн ажилтны 2023 оны 1-12 сар, 2024 оны 1-4 сар, нийт 16 сарын шөнийн нэмэгдэл хөлсний зөрүүг бодож гаргасан бөгөөд санхүүгийн цалин хөлс, нэмэгдэл хөлс зэргийг боддог программыг ашиглан нягтлан бодогч П.Э*******гаар программ дээр өгөгдлөө өгөөд бодох талаар үүрэг өгч бодуулсан юм. Дараа нь түүний бодсон баримтыг би өөрөө хянан шалгаж үзээд, баталгаажуулсны үндсэн дээр 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07/01-02/019-002 дугаартай “Шөнийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн актыг тогтоож үйлдсэн юм. /Зөрчлийн 2402000399 дугаар хэргийн 31 дүгээр хуудас/
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.3 дахь хэсгийн 162.3.1-д /Хөдөлмөрийн нөхцөл, ажилтны эрх, ажлын цаг, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, насанд хүрээгүй хүний хөдөлмөр зэрэг асуудлаар хөдөлмөрийн хууль тогтоомжийн бүхий л асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангах/, 162.3.4 /Ажилтан, үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан гаргасан гомдлын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх/ Үүрэгтэй гэж хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн үүргийг хуульчлан заасан байдаг.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.16-д /"Хөдөлмөрийн эрхийн маргаан" аж хөдөлмөрийн дотоод хэм бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хэлнэ гэж заасан байдаг тул ажилтнуудын цалин хөлсний 1 хэсэг болох шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгоогүй зөрчил нь хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарахгүй гэж үзэж байна.” гэв.
5.2.Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******ийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас манай байгууллага болон салбарын яаманд гаргасан гомдлын дагуу 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тоот удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Тухайн шалгалт төлөвлөгөөт бус, дотоодын үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас гаргасан гомдол. Уг гомдолд ээлжийн хуваариар ажилладаг 266 ажилтны хөдөлмөрийн хөлс, цалинг бүрэн гүйцэт олгоогүй гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* болон Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч ******* нар хяналт шалгалт хийж ажилласан. Ээлжийн болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа 266 ажилтны эрх ашиг яригдаж байна. Шөнийн нэмэгдэл олгоогүй хугацаанд тухайн 266 ажилчдыг шөнийн цагаар ажиллуулсан гэдгийг тогтоож, шөнийн цагийн нэмэгдэл олгоогүй байна гэсэн улсын байцаагчийн шийдвэр гарсан. Хөдөлмөрийн хуулийн 88 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шөнийн 00 цагаас 06 цаг хүртэл ажилласан нь нотлогдож байгаа. Шөнийн нэмэгдэл 2 цаг олгож, санхүүгийн менежмент дутуу хийснийг хүлээн зөвшөөрч байгаа.
Гомдол гаргагч тал Хөдөлмөрийн хуульд шөнийн нэмэгдэл хөлсийг 8 цагаар бодож олгоно гэсэн заалт байхгүй гэж хэлж байна. Хөдөлмөрийн улсын байцаагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 109.8 дах хэсгүүдэд зааснаар шийдвэрлэсэн. Үүний агуулга нь ээлжийн хуваарийг тухайн байгууллага гаргаж, шөнийн цагаар ажиллуулаад нэмэгдэл хөлсийг дутуу олгож байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт тогтоосон хугацаанд олгоогүй гэж заасантай зөрчилдөж байна. Тиймээс байгууллыг хөдөлмөрийн дотоод журам хуулиас дордуулсан байх ёсгүй гэж үзэж байна.
Шүүхээс байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг ирүүлэх албан бичиг ирсэн даруйд Хөдөлмөрийн дотоод журмыг ирүүлэх ёстой байсан ч одоог хүртэл ирүүлээгүйг харахад тухайн байгууллагын сахилга баттай холбоотой асуудал гэж үзэж байна.
Төсвийн асуудалд Сангийн яам болон салбар яаманд хандсан гэж хэлж байна. Сангийн яамнаас *******ийн захирал В. танаа гээд 2024 оны 8 дугаар сарын 15-нд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг дурдаад гомдол гаргагч байгууллага нь дотоод санхүүгийн менежментийг сайжруул гэсэн төрийн нарийн бичгийн даргын албан бичиг ирсэн. Мөн энэ хэрэгт зөрчлийн хэрэгт холбогдсон материал дундаас Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны шинжээч оролцуулж шинжээчийн тайлбарыг оруулсан. Төсвийн байгууллага гэдэг байдлаар 266 ажилчдын эрх ашгийг хохироож болохгүй гэсэн байр суурьтай байна. Тиймээс зөрчлийн шинжтэй гомдлын дагуу шалгалт хийж, тухайн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болон ажил үйлчлэлийн удирдлагыг оролцуулж, шалгалтын явцад 2-3 удаа уулзалт, ярилцлага хийж, тайлбар мэдүүлэг авч, нягтлан бодох бүртгэлийн программд бодолтыг хийсний үндсэн дээр 16 сарын нэмэгдэл хөлсийг дутуу олгож, 266-н ажилчдад нөхөн олговор олгох тухай шийдвэр гаргасан. Энэ бол Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 109.8 дах заалтыг үндэслэн гаргасан шийдвэр юм.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******өөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******, ахлах байцаагч ******* нарт холбогдуулан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******гийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зөрчилд шийтгэл оногдуулсан дугаартай шийтгэлийн хуудсыг болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч *******ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07/01- дугаар улсын ахлах байцаагчийн актыг тус тус хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргажээ.
2.Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад дүгнэлт өгч, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.1.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын салбарын хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шилжүүлэн ирүүлсэн *******ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.ын гаргасан “Ээлжийн ажилтнуудын шөнийн цагийг тооцохдоо 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин 2 цагаар тооцож нийт ээлжинд гарч байгаа ээлжийн сувилагч, туслах сувилагч, жижүүр гэх зэрэг 150 гаруй ажилтны цалин хөлсийг дутуу бодож байгаа асуудал гарсан” гэх гомдлын дагуу *******д Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын баталсан 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 07/01-005 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн № дугаартай шийтгэлийн хуудсаар *******ийн “шөнийн нэмэгдэл хөлс олгоогүй” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, ахлах байцаагч *******, байцаагч ******* нар 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07/01-02/019-002 дугаар актаар ээлжийн ажилчдын ажилласан шөнийн цагийн нэмэгдэл 1,692,247.093 /Нэг тэрбум зургаан зуун ерэн хоёр сая хоёр зуун дөчин долоон мянга ерэн гурав/ төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
2.2.Гомдол гаргагчаас маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулахаар ““*******”-ийн Үйлдвэрчний хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.2 заасан шөнө цагийн цалин хөлстэй холбоотой хөдөлмөрийн маргааныг мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.1- д зааснаар иргэний шүүхээр хянан хэлэлцэх асуудлыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* зөрчлийн хэрэг нээж, улсын ахлах байцаагч Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж акт гаргасан.
Хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дах хэсэгт "Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно", 109 дүгээр зүйлийн 109.8 дэх хэсэгт “... Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно...” гэж хуульчилсан.
Хууль зүйн техник, хэлзүйн талаас нь авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-д ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулсан тохиолдолд ажил олгогч шөнийн цагийн нэмэгдэл олгох цагийг туйлын тодорхой хэм хэмжээгээр тодорхой зааж зохицуулаагүй байна.
Иймд тус төвийн захиргаа байгууллагын үйл ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзан ажилтны төлөөлөлтэй харилцан тохиролцож 2023 оны 01 сараас эхлэн батлан мөрдсөн хуваарийн дагуу шөнийн цагаар ажилласан ажилтныг 72 цаг нөхөн амрааж байгаа тул шөнө цагийн нэмэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасныг үндэслэн Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг баримтлан төсөвтөө багтааж шөнийн ээлжийн гараа тутамд нь 2 цагаар тооцон шөнийн цагийн нэмэгдлийг олгож байгаа болно.” гэж тайлбарлан маргаж байна.
2.3.Харин хариуцагч нараас “... Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт /Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ/, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт /Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно/ гэж заасан байдаг.
******* нь ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байгаа ажилтнуудын шөнийн нэмэгдэл хөлсийг 8 цагаар биш 2 цагаар тооцон бодож, 6 цагийн шөнийн нэмэгдэл хөлсийг огт бодож олголгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй байсан юм. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь хэсгийг баримтлан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд /Ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан/ заалтын дагуу 5.0 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ ногдуулж ажилласан. Хуулийн заалтыг мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.” хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
3.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд *******ийн удирдлагын зөвлөл болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан[1] Хамтын гэрээ /Нотлох баримт 1 дүгээр хавтас, 46-58 дахь тал/-ний Гуравдугаарт цалин хөлсний асуудлыг зохицуулсан байх ба 3.10.“Хөдөлмөрийн тухай хуулийн 109.3, 109.8 дахь заалтуудын дагуу 22-06 цагуудад ажилласан цагийг тухайн ажилтны нэг цагийн дундаж цалин хөлснөөс 0.2 дахин бодож бодогдсон цалин, илүү цагийн хөлс дээр нэмэлтээр олгоно.”, 3.17.“Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар СЭМҮТ-ийн ажилтнуудын цалин хөлсийг сар бүрийн 10, 25-ны өдрийн дотор олгоно.” гэж, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт/Нотлох баримт 1 дүгээр хавтас, 59-60 дахь тал/-өөр цалин хөлсний тохиролцоонд өөрчлөлт оруулж 3.10.“Хөдөлмөрийн тухай хуулийн 109.3 дах заалтуудын дагуу шөнө цагуудад ажилласан цагийг тухайн ажилтны нэг цалин дундаж цалин хөлснөөс нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.” гэж тус тус нэмэгдэл хөлс олгох талаар зохицуулсан байна.
3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1.“ Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг энэ хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.”, 162 дугаар зүйлийн 162.2.“Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах эрх эдэлнэ:иргэн болон хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээг авах;”, 162.3.“Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах үүрэгтэй:162.3.4.ажилтан, үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан гаргасан гомдлын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх;” гэж тус тус зааснаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч цалин хөлстэй холбоотой асуудлаар хяналт шалгалт хийх, хохирол төлүүлэх бүрэн эрхтэй.
3.2.Гэвч ажил олгогч болон ажилтан хоорондоо тохиролцож хөдөлмөрийн хамтын гэрээг байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7.““хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалттай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.“Цалин хөлсний асуудлаар байгуулах хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг нэг жилээс доошгүй хугацаагаар байгуулна”, 33 дугаар зүйлийн 33.1.“Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн биелэлтэд талууд хяналт тавих бөгөөд хяналт тавих арга, хэлбэрийг талууд харилцан тохирч хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт тусгана ...”, 37 дугаар зүйлийн 37.1.“Хамтын гэрээгээр зохицуулах харилцааг талууд харилцан тохиролцох бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой дараах асуудлыг хамтын гэрээнд тусгаж болно:37.1.1.“үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ”, 107 дугаар зүйлийн 107.2.“Ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцсон бол цалин хөлсийг аж ахуйн нэгж, байгууллагын болон салбар, салбар дундын түвшинд тус тус хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр зохицуулж болно” гэж тус тус зохицуулсантай нийцэж байхад хамтын гэрээний асуудлаар шууд шийдвэр гаргасан нь буруу.
3.3.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу “цалин хөлс” нь ажил олгогч, ажилтан хооронд талуудын зарчимд үндэслэж хийгддэг сайн дурын тохиролцоо болохын хувьд маргаан гарвал хууль болон гэрээнд заасан журмын дагуу талууд асуудлаа шийдвэрлэх нь зүйн хэрэг юм.
3.4.Тодруулбал, талуудын байгуулсан хамтын гэрээний 10.4.“Хамтын гэрээ биелүүлэх явцад гарсан саналын зөрүүтэй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 31 дүгээр зүйл, 11 дүгээр бүлэгт заасны дагуу шийдвэрлэнэ.” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэг, 147 дугаар зүйлийн 147.1.“Хөдөлмөрийн сонирхлын маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй.”, 147.2.“Хөдөлмөрийн сонирхлын хамтын маргааныг энэ хуулийн 147.1-д заасны дагуу харилцан тохиролцож шийдвэрлэж чадаагүй тохиолдолд талууд дараах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ:147.2.1.хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргааныг зохицуулах; 147.2.2.хөдөлмөрийн арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх.”, 148 дугаар зүйлийн 148.1.“Хөдөлмөрийн сонирхлын маргаан шийдвэрлэхээр энэ хуулийн 147.1-д заасны дагуу талууд хүчин чармайлт гаргасан боловч шийдвэрлэж чадаагүй гэж талууд, эсхүл аль нэг тал нь үзвэл уг маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах саналаа хөдөлмөрийн зуучлагчаар ажиллуулах хүний нэрийн хамт нөгөө талдаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.”, 148.2.“Энэ хуулийн 148.1-д заасан саналыг хүлээн авсан тал хариуг ажлын гурван өдөрт багтаан нөгөө талдаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.”, 149 дүгээр зүйлийн 149.1.“Хөдөлмөрийн зуучлагч ажлын таван өдөрт багтаан талуудын оролцоотойгоор хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагааг явуулна.”, 151 дүгээр зүйлийн 151.1.“Энэ хуулийн 28.1-д зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллагад үүссэн хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэж чадаагүй бол маргалдагч тал маргааныг хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэхээр тухайн шатны хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороонд хүсэлт гаргана.” гэж тус тус зааснаар хамтын гэрээний маргаанаа эхлээд хууль, гэрээнд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх ёстой байна.
3.5.Хэдийгээр хариуцагч нар маргаан бүхий асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээтэй хэдий ч энэ нь шат дараалалтай, тодруулбал сайн дурын үндсэн дээр асуудлаа шийдвэрлэх боломжтой хувийн эрх зүйн харилцаа байхад маргалдагч талууд буюу ажил олгогч, ажилтан талын төлөөллүүдэд хоорондоо зохицох, нарийвчилсан зохицуулалт бүхий Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу асуудлаа шийдвэрлэх боломж олгохгүйгээр төрийн хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нь алдаатай захиргааны акт гаргах нөхцөл болсон гэж шүүх дүгнэлээ.
3.6.Нэгэнт хариуцагчдын гаргасан процессын зөрчил нь маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэл болж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн шөнийн цагийн нэмэгдлийн зохицуулалтын талаар материаллаг хууль хэрэглээний дүгнэлт өгөх шаардлагагүйг дурдах нь зүйтэй.
4.Иймд гомдол гаргагч *******ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******гийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зөрчилд шийтгэл оногдуулсан дугаартай шийтгэлийн хуудас болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч *******ийн 2024.06.07-ны өдөр гаргасан 07/01- дугаар улсын ахлах байцаагчийн “Шөнийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” актыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.5, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 31 дүгээр зүйлийн 31.4, 33 дугаар зүйлийн 33.1, 37 дугаар зүйлийн 37.1, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******гийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зөрчилд шийтгэл оногдуулсан дугаартай шийтгэлийн хуудас болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч *******ийн 2024.06.07-ны өдөр гаргасан 07/01- дугаар улсын ахлах байцаагчийн “Шөнийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” актыг тус тус хүчингүй болгож, *******ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу ******* улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА
[1] Хамтын гэрээний 1.6.Энэхүү гэрээг 4 хувь үйлдэж талууд тус бүр 1 хувь, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст 1 хувь, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо /цаашид МЭМАҮЭХ гэх/-нд 1 хувийг хүргүүлнэ.