| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2023/0078/З |
| Дугаар | 126/ШШ2024/0150 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 126/ШШ2024/0150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Ц******** овогт Б.Н*************-ын /РХ********/-гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга, Хатгал тосгоны захирагч нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Б.Н********* , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч А.Б************* , хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Н************* , гуравдагч этгээд Д.Х*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М************* , гэрч Ч.О************* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Б.Н************* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжаар иргэн Б.Д*********-д Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 1 дүгээр хороо, 01-03 тоот хаягт байрлах 400 м2 газрыг эзэмшүүлэхээр; Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжаарД.Х*********-т 749 м2 газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр, мөн сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжаар П.Д*********-д уг газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгээс тус тус өөрийн 800 м2 газрыг гүйцээн авч 137 м2 газарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн.
2.Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1.Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 1 дүгээр хороо, 01-03 тоот хаягт байрлах 400 м.кв газрыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжаар Б.Д*********-д , Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/42 дугаар захирамжаарД.Х*********-т 749 м.кв газар эзэмшүүлэх эрхийг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжаар П.Д*********-дгазар эзэмшүүлэх эрхийг тус тус шилжүүлж шийдвэрлэжээ.
2.2.Нэхэмжлэгчээс уг захирамжуудыг эс зөвшөөрч дээд шатны байгууллага болох Хөвсгөл аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан байх бөгөөд тус аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/136, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/247 дугаартай албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3.Нэхэмжлэгч Б.Н************* 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсэг,Д.Х*********-т эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг, П.Д*********-дэзэмшүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Н************* нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ... Би 1992 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Илч хоршооноос хуучин худалдаа бэлтгэлийн трестийн ажилчдын орон сууцыг 27 ягаан тасалбараар худалдан авч байсан бөгөөд тухайн орон сууцны ойр орчмын газрыг эзэмшиж ашиглаж байгаад 1998 онд Хатгал тосгоны захирагчийн захирамжаар газар ашиглах эрхтэй болж гэрчилгээ авч байсан.
3.3.Дараа нь 2011 онд Хатгал орчмын газар улсын тусгай хамгаалалтаас гарснаар манай Хатгалынхан газраа эзэмших эрхтэй болоход Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжаар би 800 квадрат метр газрыг эзэмших эрхтэй болсон.
3.4.Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00028 дугаар шийдвэрээр худалдаа бэлтгэлийн трестийн ажилчдын орон сууцны өмчлөгч мөн болохоо тогтоолгосноор би өөрийн газар, орон сууцны хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болсон.
3.5.Манай 3 айлын орон сууцны зүүн талд талийгаач Б.Д********* нь амьдардаг байсан бөгөөд Хатгал тосгоны захирагчийн 2011 оны А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсгээр 400 квадрат метр газар эзэмших эрхтэй болж, 2017 онд гэрчилгээ авч, гэрээ байгуулсан байсан.
3.6.Хатгал тосгоны газрын даамал Ч.О************* талийгаач Б.Д*********-ийн газрын кадастрыг үйлдэхдээ газар эзэмшүүлэх тухай захирамж, гэрчилгээ, гэрээнд заасан хэмжээнээс нь томруулж буюу 741 квадрат метр болгон үйлдэж, ингэхдээ миний өмчийн 3 айлын орон сууцны зүүн хэсгийн доорх газрыг тус кадастрын зурагтаа оруулж үйлдсэн нь бидний хоорондын маргааны үндэс суурь болсон.
3.7.Харин миний газрын кадастрыг 800 кв.метр хэмжээтэй үйлдэх ёстой байхад үйлдэх болгондоо багасгасаар байсан байна.
3.8.Талийгаач Б.Д*********-г нас барсны дараа түүний газар эзэмших эрхийг өвийн үндсэн дээр хүүД.Х*********-т шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамж гарсан байх бөгөөд тус захирамжаар түүний 400 кв.метр газар эзэмших эрхийг 741 кв.метр болгож үндэслэлгүйгээр нэмж олгосон байсан.
3.9.Өвлүүлэгчийн үлдээж буй өвийг нэмж олгох эрх сумын Засаг даргад ямар ч хууль тогтоомжоор олгогдоогүй.
3.10.Түүнчлэн өвлөх эрхийн гэрчилгээ гэх баримт нь хуулийн шаардлага хангаагүй. Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх журамд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч олгох эрхгүй.
3.11.Эрхгүй этгээдийн олгосон баримтад үндэслэж Д.Х********* руу газар эзэмших эрх шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг нь бүхэлдээ хүчингүй гэж үзэж байна.
3.12.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь хэсгээр Д.Х*********-с П.Д*********-дгазар эзэмших эрх шилжүүлсэн.
3.13.П.Д********* нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан миний 3 айлын орон сууцыг албадан буулгуулах тухай нэхэмжлэл гаргасан байдаг.
3.14.Б.Д*********-с Д.Х********* руу газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн захирамж хууль бус учраас Д.Х*********-с П.Д********* руу газар эзэмших эрх шилжсэн захирамж нь хууль бус захирамжид үндэслэн гарсан тул хүчингүй болно гэж үзэж байна.
3.15.Эдгээр захирамжуудын улмаас би газраа гэрчилгээнд заасан хэмжээгээр эзэмшиж чадахгүй, өөрийн өмчлөгчөөр тогтоолгосон 3 айлын орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлж, эзэмшиж, ашиглах боломжгүй болж, цаашлаад албадан буулгуулах эрсдэлтэй болж байгаа тул миний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна гэж үзэж байна.
3.16.Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсгийг илт хууль бусад тооцож, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийн хавсралтын 6 дахт хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гэжээ.
4.Нэхэмжлэгч Б.Н************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1.Миний бие 800 м2 газартай байсан. Гэвч газрын даамал Ч.О************* гэх хүн Б.Д********* гэх хүнд миний газраас шилжүүлсэн байсан. Тухайн газрын кадастрын зургийг гаргахдаа 749 м2 гэж гаргасан байсан. Үүнээс үүдэн Б.Д*********-ийн хүүхдүүд болон бидний хооронд анх маргаан эхэлсэн юм.
4.2.Би мөн 2021 онд газрын өмчлөгчөөр тогтоолгох маргаанаас болоод байшингаа бүрэн эзэмшиж чадахгүй байсан. Учир нь газрын даамал Ч.О************* гэх хүн миний газрыг газрын кадастрын зурагт заасан хэмжээнээс багаар үнэлж, Б.Д*********-ийн газрыг заасан хэмжээнээс нь илүү үнэлсэн байсан.
4.3.Үүний дараа Д.Х********* гэх хүнд тухайн газрын өмчлөх эрхийг олгохдоо 400 м2 газрыг 749 м2 болгож шилжүүлсэн байсан. Үүнээс болоод миний байшингийн доод хэсгийн газар бусдын эзэмшилд орсон байгаа.
4.4.Би анх хувьчлал гарахад тухайн газрыг авч байсан. Тухайн үед буюу 1994 онд Илч, Түшиг, Тулга гэх гурван хоршоонд хуваагдсан. Би тухайн үед Илч хоршоонд байсан учир надад анх өгч байсан юм. Энэ хүний ээж нь худалдаанд байж байгаад Очирпүрэв даргын цагаан байшинд нүүж орж байсан юм. Тэгээд намайг байхгүй байхад энэ хүний эмээ нь “Очирпүрэв дарга миний юмыг гадаа гаргаад тавьчихлаа” гэж миний ээжид хэлээд ээжээс минь гуйгаад орчихсон байсан.
4.5.Тэгээд 2017 онд захиргаа шатсанаас хойш эдгээр хүмүүс манай хашааг дундуур нь хувааж жорлонгүй болгож зарга үүсгэсэн. Тэгээд би олон жил ах дүү шиг явсан хүмүүс гэж бодоод манай байшингийн цаад хэсгээр ав гэж хэлсэн.
4.6.Тэгтэл намайг “1 сая төгрөг байна нурж унах гэж байшингаа өгвөл өг” гэж хүртэл дарамталж, дээрэлхсэн. Хэрвээ намайг ингэж дээрэлхэх юм бол би бүх газраа авна.
4.7.Хатгал тосгоны захирагчийн 1998 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 34 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 210100271 дугаар бүхий 0.04 га газрыг 5 жилийн хугацаатай ахуйн зориулалтаар ашиглуулахаар олгосон гэрчилгээ бол одоо маргаж энэ газрын гэрчилгээ мөн.
4.8.Намайг Оросын холбооны улсад байхад манай дүү газрын кадастрын зургийг гаргуулсан байсан. Би 1994-2014 онд Оросын холбооны улсад ажиллаж нутагтаа цагаан сараар ирж очиж байсан. Тухайн үед газрын маргаан гараагүй байсан учраас би хэдэн м.кв кадастрын зураг газар байсныг анзаараагүй.
4.8.Байшингийн доод хэсгийн газрыг авъя л гэж бодож байна. Надад тэр цаад хэсгийн газрыг авъя гэсэн зүйл байхгүй гэв.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1.Нэхэмжлэгч Б.Н************* нь 1994 оноос эхлэн тухайн газрыг хууль ёсны ашиглах гэрчилгээтэй явж байгаад 2011 оноос эхлэн уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр 800 м2 газрыг эзэмших эрхтэй явж байсан.
5.2.Хэрэгт авагдсан баримтуудаас харахад дараах онуудад Б.Н************* гуайн газрын кадастрын зургийг үйлдэхдээ “2014 онд 677.3 м.кв газар, 2018 онд 668.9 м.кв газар, 2024 оны байдлаар 663 м.кв газар” болгож тус тус багасгаж үйлдсэн байдаг.
5.3.Тухайн газрыг багасгаснаар Б.Н************* гуайн өмчлөлийн 3 айлын орон сууцны нэг талын газар нь бүхэлдээ өөр айлын эзэмшлийн газар руу орсон.
5.4.Харин талийгаач Б.Д*********-ийн хувьд 400 м2 газрыг эзэмшиж ашиглах эрхтэй боловч кадастрын зураг болон газрын гэрчилгээнд тухайн хүний газрыг 749 м2 болгон үйлдсэн байдаг.
5.5.Ингээд 2021 онд Б.Д********* гэх хүнийг нас барсны дараа түүний хүү Д.Х********* гэх хүн өвлөх эрхийн үндсэн дээр тухайн Б.Д*********-ийн газрыг шилжүүлж авсан. Тэрээр 400 м2 газрыг 749 м2 газар болгож нэмэгдүүлэх хүсэлт гаргаагүй байхад 749 м2 газрыг шилжүүлсэн захирамж гарсан.
5.6.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны А/42 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна.
5.7.Өвлөх эрхийн гэрчилгээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй. Нотариатын тухай хуульд зааснаар сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч өвлөх эрхийн асуудлыг шийдвэрлэх эрхгүй байдаг. Тиймээс эдгээр хууль бус баримтуудыг үйлдэн, дээр нь өвлүүлэгчийн эд хөрөнгийг нэмэгдүүлж олгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.
5.8.Сүүлд газрын албанаас ирсэн шинжээчийн дүгнэлтэнд авагдсан баримтаар 2010 оны байдлаар Б.Н************* гуай нь 800 м2 газрыг эзэмшиж эрхтэй явж байсан. Уг кадастрын зурагт одоо Б.Н************* гуайн маргаж буй гурван айлын орон сууцны газар бүхэлдээ орж явсан байдаг.
5.9.Газрын кадастрын зургийг гэрээ гэрчилгээний үндсэн дээр үйлдэлгүй, алдаатай үйлдсэний улмаас Б.Н************* гуайн эрх ашиг зөрчигдөх үндэслэл болж байна гэж үзэж байна.
5.10.Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байшингаа оруулан тооцож, Хатгал тосгоны захирагчийн 2011 оны А/73 дугаартай захирамжийн хавсралтын 135-д заагдсан 800 м2 газрыг л авъя гэж байгаа юм.
5.11.Нэхэмжлэгчийн хувьд 2022 онд гуравдагч этгээд П.Дашийн зүгээс Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаснаар 3 айлын орон сууцны доод хэсэг нь өөр хүний кадастрын зурагт орж явсныг ойлгож ухамсарласан.
5.12.Бие даасан шаардлага гаргах эрхгүй этгээдээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй асуудлаар бие даасан шаардлага гаргасан байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.
6.Хариуцагч Хатгал тосгоны захирагч А.Б************* шүүхэд гаргасан тайлбартаа:
6.1.Иргэн Б.Н********* , Б.Д********* нар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн захирамжаар 1998 онд анх ашиглаж байсан.
6.2.Хатгал тосгоны төвийн эдэлбэр газар болох 1470 га талбайг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас хассан Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоол гарсан тул тухайн үед ашиглаж байсан иргэдийн газрыг Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжаар 994 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.
6.3.Иймд хүчин төгөлдөр шийдвэр тул тухайн захирагчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7.Хариуцагч Хатгал тосгоны захирагч А.Б************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
7.1.Б.Д********* гэх хүн нас барсны улмаас түүний үр хүүхэд холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, хуулийн дагуу бичиг баримтыг нь үндэслэж, Д.Х********* гэх хүнд тухайн газар өвлөгдөн шилжиж очсон. Мөн Д.Х*********-с П.Д********* гэх хүнд хууль ёсны дагуу шилжсэн гэж үзэж байна гэв.
8.Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
8.1.Иргэн Б.Н********* гийн нэхэмжлэлд дурдсан газар нь Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар шийдвэрээр Б.Н************* болон Б.Д********* нарт тус бүрт нь газрыг эзэмшүүлсэн байна.
8.2.Иймд нэхэмжлэлд дурдсанаар Б.Д*********-д эзэмшүүлсэн газар нь иргэн Б.Н********* гийн эзэмшлийн газар байсныг нотлох баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
8.3.Мөн иргэн Б.Н************* нь 2021-2023 онуудад Б.Д*********-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргаж байсан болно гэжээ.
9.Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
9.1.Нэхэмжлэгчийн зүгээс надтай холбогдуулан 2 захирамж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байсан. Нас барсан хүнээс өвлөгчид шилжүүлэхдээ холбогдох материалыг бүрдүүлж, бичиг баримт үйлдэх нь газрын даамлын хариуцах ёстой ажил мөн. Иймээс хуулийн дагуу өвлөх эрхтэй гэж үзэж тухайн газрыг талийгаач Б.Д*********-с Д.Х********* гэх хүнд шилжүүлсэн нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.
9.2.Мөн Д.Х*********-с П.Д********* гэх хүнд шилжүүлсэн нь Д.Х*************-ын хүсэлтийг үндэслэж шилжүүлсэн нь хуулийн дагуу хийгдсэн гэж хэлмээр байна.
9.3.Тухайн өвийг хүлээж авах ёстой хүн мөн эсэхийг тогтоосны үндсэн дээр хууль ёсны дагуу шийдвэрүүдийг гаргасан гэж үзэж байгаа учир тухайн захирамжийг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна.
9.4.2011-2014 оны хооронд сумын Засаг даргаас тосгоны захирагчид эрх шилжүүлж олгож байсан зүйл байгаа. Тухайн үед би сумын Засаг даргын ажлыг эрхэлж байгаагүй. Харин 2015 оноос хойших хугацаанд газартай холбоотой бүх асуудал дээр сумын Засаг дарга захирамж гаргаад явж байгаа.
10.Гуравдагч этгээд Д.Х********* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
10.1.Миний ээж 1979 оноос хойш Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 3 айлын орон сууцны зүүн талын нэг айлын орон сууцанд нь 2019 оныг хүртэл тасралтгүй 40 жил амьдарч байгаад нас барсан.
10.2.1991 онд Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаж өмч хувьчлал болсон байдаг. Ингэхэд тухайн үед Худалдаа бэлтгэлийн трестийн даргаар ажиллаж байсан Ц.О********* гэх хүн нь ажилтнуудын нийтийн орон сууцыг дуудлага худалдаанд оруулалгүйгээр ягаан тасалбараа байгууллагадаа нийлүүлснээр нь байрыг авсан байсан.
10.3.Ингээд өмч хувьчлалаар авсан Худалдаа бэлтгэлийн трестийн орон сууцаа хамт олны шийдвэрээр амьдарч байгаа айлуудад нь олгохоор шийдвэрлэсэн гэсэн. Ингэж ээж минь тухайн байрыг өөрийн өмч болгож ягаан тасалбараараа худалдан авсан байдаг.
10.4.2017 онд Б.Н************* нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар болон байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байсан ба үүнээс хойш тухайн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар бидний хооронд маргаан эхэлсэн юм.
10.5.Тухайн маргаан болж байх үед шүүхээс маргаан бүхий газрыг хэмжиж үзсэн байдаг. Энэ үед иргэн Б.Н********* гийн газрыг хэмжиж үзэхэд 42.6х18.6 м хэмжээтэй газар байсан ба энэ нь 792.36 м.кв хэмжээтэй болж байсан. Маргаан бүхий газрыг давхардуулан олгож, эзэмшүүлж бүртгэсэн зүйл байдаггүй.
10.6.Тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Ч.О************* гэх хүн нь шүүхэд ирж гэрчээр мэдүүлэг өгөхдөө Байгаль орчны хяналтын улсын байцаагч байсан А.А*********-ийн бүртгэсэн газар ашиглагчдын бүртгэлийн дэвтэр гэж байсан ба тэр бүртгэл дээр Б.Д********* , Б.Н************* нар хоёулаа газар ашиглах эрхтэй болохыг бүртгэсэн байсан. Уг бүртгэлийг би Б.Н********* д үзүүлж байсан. Би 2004 онд Хатгал тосгоны газрын даамлын ажилд орсон бөгөөд намайг ажилд орсноос хойш газар ашиглагчдын гэрээг 2 удаа сунгасан юм. Тэгээд удалгүй Хатгал тосгоны төвийн газрыг Улсын Их Хурлын тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газраас гаргаж, иргэдэд ашиглаж байсан газрыг нь эзэмшүүлсэн юм. Б.Д********* болон Б.Н************* нар нь хоёулаа газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авсан гэж тайлбарласан байдаг.
10.7.Мөн 2009 онд Хатгал тосгоны иргэдийн ашиглаж байсан газрыг кадастрын мэдээллийн санд оруулсан байдаг. Энэ үед Б.Н********* , Б.Д********* нарын эзэмшиж байсан газрын кадастрын зураг байдаг.
10.8.Үүнд үндэслэн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаартай газар эзэмшүүлэх тухай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамж болон түүний хавсралтаар нотлогдож байгаа юм.
10.9.Б.Н************* нь тухайн үед дээрх байдлыг мэдэж байсан ба өөрөө ч хүлээн зөвшөөрч газрын эзэмших гэрээ болон гэрчилгээн дээр гарын үсэг зурж баталгаажуулж авсан байдаг.
10.10.Тухайн газар дээр байршиж байгаа 3 айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосны тухайд тухайн үед миний ээж болон миний бие актанд гарчихсан, ашиглах боломжгүй болсон байшингийн хойноос хөөцөлдөөд яахав гэж бодоод хүлээн зөвшөөрсөн юм.
10.11.Шүүхээс энэ асуудлыг шийдвэрлэх үед Б.Н************* нь тухайн хэрэгт Хөвсгөл аймгийн Хатгал суман дахь Илч хоршооны даргын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаалын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байсан.
10.12.Гэтэл дээрх нотлох баримтыг ямар журмаар хаанаас олж авсан нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн тушаалын эх хувь нь байхгүй, аймгийн архивт болон Хатгал тосгоны архивт энэ тушаал нь байдаггүй. Иймд дээрх нотлох баримтыг хаанаас ямар журмаар гаргаж авсныг шалгаж, тодорхой болгож өгнө үү.
10.13.Хэрвээ шаардлагатай гэж үзвэл энэ байрыг миний ээжийн өмч байсан талаар тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлээ гаргах болно.
10.14.Мөн 2022 оны 06 дугаар сард хамар хашааг маань буулгаж, манай хувийн өмчид халдсан үйлдэл болсон.
10.15.Энэ мэтчилэн миний ээжийн хууль ёсоор эзэмших эрхийг нь олж авсан эд хөрөнгө болон нэр төрд нь удаа дараа халдаж байгаад гомдолтой байгаа.
10.16.Иймд тухайн асуудлыг холбогдох хууль журмын дагуу шалгуулах болно. Бид нар хэрэгтэй гэвэл манай газар дээр байгаа байшингаа буулгаж авахыг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
11.Гуравдагч этгээд П.Х*********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М************* шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:
11.1.Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсгээр миний эмээ Б.Д*********-д , 135 дахь хэсгээр Б.Н*********-д газар эзэмшүүлсэн байдаг бөгөөд үүнээс өмнө Б.Н************* гуай нь газар эзэмшиж байгаагүй, зөвхөн ашиглаж байсан байдаг юм.
11.2.Монгол Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагааг шинэчлэн тогтоох тухай“ 18 дугаар тогтоолоор Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хөвсгөл аймаг Алаг- Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгон болон Ханх сумын эдэлбэр газрыг чөлөөлж ...“ гэж зааснаар Хатгал тосгоны эдэлбэр газрын Улсын тусгай хамгаалалтаас чөлөөлснөөр Тосгоны захирагч нь Хатгалын төвд гэр бүлийн хэрэгцээнд хуучин ашиглаж байсан газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан хүмүүстээ тухайн үеийн Хатгал тосгсны захирагч 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжийн хавсралтаар газар эзэмшүүлсэн байдаг бөгөөд энэхүү захирамжийн хавсралтын 134 дэх хэсгээр манай эмээ Б.Д********* , 135 дахь хэсгээр нэхэмжпэгч Б.Н************* гуай нар газар эзэмшсэн байдаг юм.
11.3.Нэхэмжпэгч болон манай эмээ Б.Д********* нар нэг захирамжаар газар эзэмшчихээд одоо болохоор манай эмээд газар эзэмшүүлсэн нь илт хууль бус гэж маргаж байгааг ойлгохгүй байна.
11.4.Хэрвээ тосгоны захирагч газар эзэмшүүлсэн нь илт хууль бус бол Б.Н************* гуайд ч гэсэн газар эзэмшүүлсэн нь илт хууль бус юм.
11.5.Анх Хатгал тосгоны захирагч 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 захирамжаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийг Б.Д********* нь хүү Д.Х********* таа Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/42 дугаар захирамжийн хавсралтын 1 дэх хэсгээр шилжүүлж, улмаар Д.Х********* нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжаар П.Д*********-дшилжүүлсэн байдаг юм.
11.6.Б.Н************* нь Б.Д*********-ийн 0,4 м2 газрыгД.Х*********-т шилжүүлэхдээ 749 м2 болгон шилжүүлсэн нь миний газраас таслан шилжүүлсэн гэсэн ойлголтыг бусдад өгөөд байна. Тэгвэл тийм биш юм, анх хийсэн кадастрийн зургийн дагуу л газрын хэмжээг тавьснаас биш, ийш тийш нь сунгаагүй, харин А/73 дугаар захирамжинд газрыг хэмжээг андуурч 0,4 м2 гэж тавьсан байдаг.
11.7.Б.Н********* гийн газар Б.Д*********-с Д.Х*********-т шилжүүлсэн газар 2 нь ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байдаг нь нэгж талбарын дугаараас нь харахад мэдэгддэг бөгөөд давхцалгүй хөрш зэргэлдээ 2 газар байхад яагаад Б.Д*********-с Д.Х********* т, Д.Х*********-с П.Д********* руу шилжүүлсэн газрыг илт хууль бусад тооцох гээд байгаа болох, ингэснээр нэхэмжпэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх гээд байгаа нь ойлгомжгүй байна.
11.8.Иймд Хатгал тосгоны захирагч нь газар эзэмшүүлэх эрх хэмжээгүй байж газар эзэмшүүлсэн гэж Б.Д*********-д газар эзэмшүүлсэн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсгийг илт хууль бусад тооцвол дээрх захирамжаар газар эзэмших эрх олж авсан нэхэмжлэгч Б.Н********* гийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжийн хавсралтын 135 дахь хэсэг буюу Б.Н*********-д газар эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
12.Гуравдагч этгээд Д.Х*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
12.1.Нэхэмжлэгч тал гурван айлын орон сууц манайх байсан гэж тайлбарлаж байна. Иргэний хэргийн шүүх хуралдаанд намайг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулаагүй. Зөвхөн Б.Н************* гэх хүн тухайн шүүх хуралд суусан байдаг. Тухайн үед Улсын бүртгэлийн хэлтэс алдаа гаргаж, Б.Д********* гэх хүнд өвлөгч байхгүй гэх албан тоот шүүх рүү явуулснаас үүдэн тухайн шүүх хуралд бид оролцож чадаагүй.
12.2.Анх Б.Н************* гэх хүн тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг аваагүй байдаг. Харин түүний дүү болох н.Наранцэцэг гэдэг хүний нэр дээр анх тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байдаг.
12.3.Мөн өмнөх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт 3 айлын орон сууцны 2 орон сууц нь Б.Н************* гуайх, ертөнцийн зүгээр зүүн тал хэсэг манай эмээгийнх байсан байдаг.
12.4.Уг газрын кадастрын зураг тухайн зургийнхаа л дагуу ямар ч алдаагүй гарсан. Б.Н************* гуай хэлэхдээ байшин нь манайх юм чинь газар нь ч мөн манайх гэж хэлдэг. Тиймээс би Б.Н************* гуайд хэлэхдээ “1970-аад онд баригдсан байшинг одоо хүн ашиглах боломжгүй, та үнэхээр хэрэгтэй гэж үзэж байгаа бол байшинг нураагаад ав” гэж хэлсэн.
12.5.Газрын хэмжээний хувьд 790 гаруй м2 газар гэж гарсан байдаг. Хатгал тосгоны архив шатахаас өмнө тухайн газар байсан баримтанд Б.Н************* гуай болон манай эмээ хоёр хоёулаа хашаа байшин, газар нь тус тусдаа гэх бичгийг Анагаа гэх үйлдэн гарын үсгийг нь зуруулсан байдаг юм билээ.
12.6.Хэрвээ байшингаас болоод тухайн газар нь шилжиж байгаа бол би мөн адил эмээгийнхээ 40 жил амьдарсан байшинтай холбогдуулаад зарга хийгээд явах боломжтой.
12.7.Тэгэхээр яг адилхан захирамж, тогтоолоор газар эзэмшиж ашиглачихаад манайх хүчинтэй, Б.Д********* гэх хүний газар хүчингүй гэж үзэж байгаа бол адилхан хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.
12.8.Миний эмээ тухайн байранд 1979 оноос эхлэн амьдарч байсан. Тэгэхээр тухайн үед газар эзэмших эрхтэй л амьдарч байсан нь ойлгомжтой. Мөн энэ талаарх баримт Хатгал тосгоны захиргаанд хадгалагдаж байсан боловч захиргаа шатахад шатаж устсан юм билээ. Миний эмээ Хатгал тосгоны захирагчийн 1998 оны захирамжаар 0.07 га газар ашиглах эрхтэй байсан. Би энэ талаарх баримтыг өөрийн нүдээр баттай харж байсан.
12.9.Иймд бие даан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаадлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
13.Гуравдагч этгээд П.Д********* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
13.1.Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд гэр бүлийн зориулалттай газрыг 2022 онд Д.Х*********-с авахаар Хатгал тосгоны газрын даамлаас энэхүү газар дээр ямар нэгэн асуудал байна уу гэдгийг асууж нягтлахад энэхүү Д.Х*************-ын газартай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй, Д.Х*************-ын газар /өөр эзэмшигч байхгүй/, газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг асуудалгүй гэсэн тул нягтлан шалгуулсны үндсэн дээр худалдаж авах хүсэлт гаргаж Д.Х********* ч гэсэн надад газар эзэмших эрхээ шилжүүлэхийг зөвшөөрснөөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжаар надад газар эзэмших эрхийг шилжүүлэн өгснөөр өөрийн нэр дээр газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ гаргуулж авсан.
13.2. Ингэснээр миний газар эзэмших эрх баталгаажсан. Гэтэл манай хөрш Н.Б********* , Б.Н************* нар нь уг газар дээрх байшинг манай өмчлөлийнх учраас манайх байшингаа оруулан газраа эзэмшинэ гэж хуучин зааглаж байсан хашааг нь буулгаж, манай эзэмшил газар руу орохыг завдсан байна.
13.3.Улмаар би өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд хандсан боловч Б.Н********* , Н.Б********* нар нь надад газар эзэмших эрх олгосон захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
13.4.Миний эзэмшиж байгаа 749 м2 газар нь намайг өөрийн нэр дээр шилжүүлэх үед эрхийн ямар нэгэн зөрчилгүй байсан тул эрх бүхий албан тушаалтан болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэсэн өөрийн үндсэн үүргийн дагуу 2022 онд А/50 дугаар захирамж гарган Д.Х*************-ын эзэмшлийн 749 м2 газрын эзэмших эрхийг надад шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг зөрчөөгүй болно.
13.5.Эрүүгийн хуульд орсон 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж өөрчлөгдсөнийг нэхэмжлэгч хуучнаар нь буюу өөрчлөлт орохоос өмнөх байдлаар 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж бичсэн нь хууль бус байхаас гадна надад газар эзэмших эрх шилжүүлсэн 2022 оны А/50 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчөөгүйгээс гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.
13.6.Иймд нэхэмжлэгчийн гаргасан П.Д*********-д газар эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийг илт хууль бусад тооцох Б.Н********* , Н.Б********* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
14.Гэрч Хатгал тосгоны газрын даамал Ч.О************* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
14.1.Миний бие 2004 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын албанд газрын даамал гэх ажлыг хүлээн авч ажиллах болсон. Надаас өмнө н.Анагаа гэх хүн тухайн ажлыг эрхэлдэг байсан. Энэ хүнийг ажиллаж байх үед Б.Н************* гуайнх 800 м2, Б.Д********* гуайнх 400 м2 газартай болох нь цаасан дээр буусан хэлбэрээр байсан.
14.2.2009 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүх сумын газрын кадастрын зургийг үнэгүй хийх үед тухайн айлууд өөр өөрсдийн газрын кадастрын зургийг тухайн компаниар хийлгүүлж байсан. Тиймээс тухайн үеийн баримтыг үндэслэж газрын Эл Эм /LM/ гэх нэртэй цахим програм орж ирсэн.
14.3.Одоо газрын кадастрын санд байгаа мэдээлэлд эргэлтийн цэгүүд буюу өнцгүүд солбицлын координатуудыг тухайн үед гаргасан зургийг үндэслэж л цахим програмд шивэгдэж орсон гэж ойлгож болно.
14.4.2015 онд “А********* ” гэх компани тухайн кадастрын зургийг үндэслэж цахим санд оруулах анхны үеийг нь хийсэн юм. “А********* ” гэх компани өмнөх буюу 2009 оны газрын кадастрын зургийг үндэслэж хийсэн.
14.5.Анхны буюу Улсын тусгай хамгаалттай газар байх үед тосгоны захирагч н.Тогтохням даргын үед н.Анагаа гэх хүний бичиж байсан бичилтүүд буюу А3-ын судалтай цаасан дээр бичсэн баримтыг л үндэслэж 2011 оны захирамжийг гаргаж байсан юм.
14.6.Улсын тусгай хамгаалалттай газар байхад 1998 онд анхны Хатгал тосгоны захирагч захирамж гарч байгаад 2011 оны 5 дугаар сарын 8-ны өдөр УИХ-ын тогтоолоор Улсын тусгай хамгаалалтын бүсээс гарснаас хойш 2014 онд хүртэл тосгоны захирагч газартай холбоотой захирамж гаргаж байсан.
14.6.Хатгал тосгоны захирагчийн урьд өмнө гаргаж байсан газрын захирамжийг бүгдийг нь хүчингүй болгосны дараа 2015 оны 12 дугаар сард сумын Засаг дарга захирамж гаргах болсон.
14.7.Б.Н************* гуайн хувьд Хатгал тосгоны захирагчийн гаргасан захирамж өөрчлөгдөөгүй. Хатгал тосгоны захирагчийн гаргасан захирамжаар явж байгаа. Хэрвээ энэ талаар цахим системд хүсэлт гаргах юм бол өөрчлөгдөх боломжтой.
14.8.Кадастрын зургийг тухайн үед автокад програм дээр гараараа зурахдаа 5-10 м.кв хэмжээ алдаж зурах магадлалтай байдаг. Тэгэхээр автокад програмаас гарсан хэмжээ өөрчлөгдөх боломжтой. Харин цахим програмаас гарсан хэмжээ өөрчлөгдөхгүй анх цахим програмд орсон хэмжээгээрээ байна гэж ойлгож болно.
14.9.2009 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр газрын кадастрын зургийг гаргахад миний оролцоо байгаагүй. Газрын кадасрыг гаргаж буй эрх бүхий хүмүүс айлуудын байгаа бодит газар дээр нь буюу хашаанд нь хэмжилт хийж гаргаж байсан.
14.10.Иргэн, хуулийн этгээдийн газар ашиглаж, эзэмшиж байсан талаарх бүхий л бичиг баримтыг архивлаж байсан. 2015 онд архив шатах үед шатаж устсан.
14.11.Автокад програмаас харахад Б.Н************* гуайн газар 600-гаад м2-аараа байгаа. Автокад програмын тодруулах хэсгийг харахад анхны кадастрын зургийг өнгөөр ялгасан байдаг. Шинэчлэлт хийсэн хүмүүсийнх улаан, ногоон, шар гэх мэт өнгөөр тэмдэглэсэн байдаг. Харин цагаан өнгөөр тэмдэглэсэн нь ямар ч өөрчлөлт орж шинэчлэгдээгүй гэсэн үг. Тэгэхээр Б.Н************* гуайнх цагаан өнгөөр тэмдэглээстэй байгаа. Надад 2009 оны газрын кадастрын зургийн мэдээлэл байгаа.
14.12.Газар эзэмших эрх олгосон Засаг дарга болон захирагчийн захирамжийн төслийг би үйлддэг байсан. Гэхдээ Тамгын газрын даргаар хянуулдаг байсан. Дээрх баримтыг үйлдэхдээ газрын талбай болон хэмжээг анхны гар бүртгэлээс буюу н.Анагаа гэх хүний гар бүртгэлээс харж, өөрөө баяжуулж хийж байсан баримтаас харж үйлддэг байсан.
14.13.Гуравдагч этгээд талаас мэргэжлийн байгууллагаар дахин кадастрын зураг гаргуулаагүй байгаа учраас өөрчлөлт ороогүй. Албан ёсоор мэргэжлийн байгууллагаар кадастрын зураг гаргуулж өөрчлөгдсөн тохиолдолд өнгөөр тэмдэглэнэ.
14.14.Газар эзэмших эрх тухайн захирамжаар үүсдэг. Тэгэхээр 2011 оны захирамжаар л явна.
14.15.Өвлүүлэгчийн үлдээсэн эд хөрөнгө 400 м2 газар байхад ямар үндэслэлээр өвлүүлэгчийн эд хөрөнгийг нэмэгдүүлж 749 м2 газрыг нэмж олгоод байгаа юм бэ гэвэл 2009 оны кадастрын зурагт орсон хэмжээгээр л үйлдэж гарсан.
14.16.Энэ хүмүүсийн газрын кадастрийн зурганд ямар ч шинэчлэлт хийгдээгүй. 2009 оны зургаараа байгаа гэж ойлгож болно.
14.17.Тэгэхээр Б.Д********* гэх хүний газар ямар учиртай илүү хэмжээстэй гараад байна вэ гэвэл 2011 онд захирамж гаргахдаа өмнө нь ашиглаж байсан хэмжээгээ л үндэслэж гаргасан юм.
14.18.Энэ хоёр айлд 400 м.кв, 800 м.кв гэх хоёр тоо л байдаг байсан. Б.Н************* гэх хүний 400 м.кв газрыг дараа нь бичихдээ 800 м.кв болгож, Б.Д********* гэх хүний 800 м.кв газрыг 400 м.кв газар болгож андуурч бичсэн зүйл байхгүй.
14.19.Газрын мэдээллийн нэгдсэн санд Б.Н************* болон Б.Д********* гэх хоёр хүний газрын кадастрын зураг давхцаж харагдаж байгаа зүйл байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
15.Иргэдийн төлөөлөгч М.Пүрэвбат нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч нь энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно” гэж зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.
16.Нэхэмжлэгч Б.Н************* нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжаар иргэн Б.Д*********-д тус тосгоны 1 дүгээр хороо, 01-03 тоот хаягт байрлах 400 м2 газрыг эзэмшүүлэхээр,
- Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/42 дугаар захирамжаар Д.Х*********-т 749 м2 газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр,
- 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжаар Д.Х*************-ын 749 м2 газрыг эзэмших эрхийг П.Д*********-д шилжүүлэн эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.
17.Нэхэмжлэгч Б.Н************* нь “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын жагсаалтын 135-аар надад “800 м2” газрыг, 134-өөр Б.Д*********-д 400 м2 газрыг тус тус эзэмших эрх олгосон байсан. Гэтэл миний эзэмшлийн газрын кадастраар тус газрын талбайн хэмжээ “800 м2” биш “663 м2” байгаа болох нь тогтоогдсон. Харин 2021 онд Б.Д*********-ийн газар эзэмших эрхийгД.Х*********-т шилжүүлэхдээ талбайн хэмжээг нэмж 749 м2 болгосон байсан. Ингэж нэмэхдээ миний эзэмшлийн газраас хасаж шилжүүлсэн. Иймд захирамжид заасан “800 м2”-аас дутуу “137м2” газрыг авахыг хүсч байна” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбарыг шүүх хуралдаанд гаргав.
18.Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
19.Нэхэмжлэгч Б.Н************* 0,04 га газрыг 5 жилийн хугацаатай “ашиглах эрхтэй” байсан болох нь нэхэмжлэгч Б.Н********* гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр захирамжаар нотлогдсон.
20.Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэр нь байгалийн цогцолбор газарт хамаарч байсан ба тус газраас Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон болон Ханх сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлжээ.
21.Хатгал тосгонд анх тосгоны захирагчийн 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр захирамжаар /хэргийн 1 хавтас 111 хуудас/ оршин суугчдад газар ашиглах эрх олгож байсан ба таван жил тутам сунгаж байсан болох нь гэрч Ч.О*********-ийн мэдүүлэг, Хатгал тосгоны захирагчийн 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр захирамжийн архивын хуулбараар нотлогдоно.
22.Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/258 тоот албан бичгээр Хатгал тосгоны захирагчийн 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр захирамжийн хавсралт архивт байхгүй болох нь тогтоогдов.
23.Гэхдээ шүүх хуралдаанд гэрч Ч.О*********-ийн “Б.Н********* , Б.Д********* нарт хоёуланд нь 1998 оны 34 дүгээр захирамжаар газар ашиглуулж байсан. Энэ хоёр газрын нэг нь 400 м2, нөгөө нь 800 м2 газар ашиглах эрхтэй байсан” гэх мэдүүлэг болон гуравдагч этгээд Д.Х*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М************* ын “манай эмээ Б.Д********* 1998 оны захирамжаар 0,07 га газар ашиглах эрхийн гэрчилгээтэй байсан. Би нүдээрээ харж байсан. Тамгын газрын байранд гал гарахад баримт шатсан” гэх тайлбараар Б.Д********* агсан нь тосгоны захирагчийн 1998 оны 34 дүгээр захирамжаар газар ашиглах эрхтэй байсан гэдэг нь нотлогдож байна. Энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
24.Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны байр 2015 оны 01 дүгээр сарын 22, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тус тус шатсан болох нь Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар актуудаар тус тус нотлогдож байна.
25.Тус байр шатахад Хатгал тосгоны газрын даамалд хадгалагдаж байсан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар ашиглах, эзэмших эрхийн хувийн хэрэг материалууд шатаж үрэгдсэн болох нь гэрч Ч.О*********-ийн мэдүүлэг болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдов.
26.Хатгал тосгонд анх 2009 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр иргэдийн ашиглаж буй газарт үнэ төлбөргүй кадастрын зураг хийгдэхэд тухайн үед иргэд өөрсдийн ашиглаж, эзэмшиж байсан газрын хил заагийг зааж өгч кадастрын зураг хийлгэсэн байна. Ингэж иргэдийн ашиглаж, эзэмшиж байсан газруудыг кадастржуулахад Б.Н********* гийн ашиглаж байсан газрын бодит хэмжээ “677 м2”, Б.Д********* гийнх “749 м2” байсан болох нь гэрч Ч.О*********-ийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон.
27.Б.Н********* , Б.Д********* нарт Хатгал тосгоны захирагчийн 1998 оны 34 дүгээр захирамжаар ашиглуулж байсан газрын талбайн хэмжээгээр 2011 онд эзэмших эрх олгосныг гэрч Б.О********* шүүх хуралдаанд гэрчилсэн. Хэргийн оролцогчид үүнийг үгүйсгээгүй.
28.Тиймээс Б.Н********* , Б.Д********* нар нь маргаан бүхий 2011 оны А-73 дугаар захирамжид заасан талбайн хэмжээгээр бус дээрх кадастраар тодорхойлогдсон “677 м2” болон “749 м2” талбай бүхий газруудыг бодитоор эзэмшиж байсан гэх дүгнэлтэд хүрлээ.
29.Түүнчлэн 2009 оноос хойш нэхэмжлэгч Б.Н************* болон түүний хөрш Б.Д********* агсны эзэмшиж байсан нэгж талбарын кадастрын зурагт өнөөг хүртэл огт өөрчлөлт ороогүй бөгөөд 2014 онд “А********* ” ХХК Хатгал тосгоны газрын нэгж талбарын хувийн хэрэгт цугларсан баримтуудыг цахим бүртгэлд оруулах ажил хийгдэхэд дээрх кадастрын зургийг оруулсан болох нь гэрч Ч.О*********-ийн мэдүүлгээр тогтоогдсон.
30.Газрын тухай /1994 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”,
31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2, З, 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана”,
Газрын тухай /2002 оны/ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна: 2/ байгалийн цогцолборт газар”, 36 дугаар зүйлийн 1-д /2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт орохоос өмнө/ “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”,
31.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйл. Газар ашиглах болон байгаль хамгаалах талаархи хот, тосгоны захирагчийн бүрэн эрх 1-д “Хот, тосгоны эдэлбэр газрын ашиглалтыг төлөвлөнө”, 2-т “Хот, тосгоны дэвсгэр нутагт явуулж буй газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар санал гаргана” гэж тус тус заасан.
32.Тодруулбал: Хатгал тосгоны захирагч тосгоны эдэлбэр, байгалийн цогцолбор газарт газар ашиглуулах, эзэмшүүлэх захирамж гаргах эрхгүй.
33.Гэхдээ 1998 оноос 2011 онуудад улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хатгал тосгоны нутаг дэвсгэрт газар ашиглуулах, улсын тусгай хамгаалалтаас гаргасны дараа 2011-2014 онуудад газар эзэмшүүлэх шийдвэрийг тус тосгоны захирагч гаргаж байсан болох нь “Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа Алаг-Эрдэнэ суманд газар олгохыг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад, Хатгал тосгоны эдэлбэр газарт газар олгохыг Хатгал тосгоны захирагчид даалгасан тогтоол гардаг байсан. Үүний дагуу газар олгож эхэлсэн” гэх гэрч Б.Батбилгүүн, Ч.О************* нарын мэдүүлэг, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан тосгоны захирагчийн захирамжууд, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор /хэргийн 1 хавтас 127 дугаар хуудас/ тус тус нотлогджээ.
34.Өөрөөр хэлбэл Хатгал тосгоны захирагчаас өөр захиргааны байгууллага, албан тушаалтан тус тосгоны нутаг дэвсгэрт иргэнд газар ашиглах, эзэмших эрх олгох шийдвэр гаргаж байгаагүй байна.
35.Тиймээс Хатгал тосгоны захирагчийн 1998, 2011 онуудад гаргасан захирамжаар газар ашиглах, эзэмших эрх олж авсан иргэдийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилнэ.
36.Б.Н********* гийн ашиглах эрхтэй байсан 400 м2 газрын хэмжээг 2011 онд 800 м2 болгон нэмэгдүүлэхдээ кадастрын зургийг шинэчлэн гаргуулаагүйн улмаас 2009 онд хийлгэсэн кадастрын зурагт тусгагдсан 677,3 м2 газрын эргэлтийн цэг буюу өнцөг хэрхэн өөрчлөгдсөнийг одоо нөхөн тодорхойлох боломжгүй.
37.Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00028 дугаар шийдвэрээр Б.Н************* нь Хатгал тосгоны төв дэх хуучнаар 1-1-2, 1-1-3 тоот хаягт байрлах эзэмших эрхийн маргаан бүхий хөрш залгаа газар дээр орших гурван айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосныг уг байшингийн доорх газрын эзэмших эрх нэхэмжлэгчид шилжсэн гэж үзэхгүй.
38.Тиймээс Б.Д********* агсны 1998 оны захирамжаар газар ашиглах эрхтэй байх үедээ хийлгэсэн кадастрын зурагт тусгагдсан эргэлтийн цэгүүдийг хөдөлгөж, Б.Н********* гийн эзэмшлийн газрын хэмжээг нэмэгдүүлэн олгох үндэслэлгүй.
39.Нэхэмжлэгч Б.Н********* гийн эзэмших эрхтэй 800 м2 газраас хассан, багасгасан шийдвэр байхгүй атлаа 2024 оны 02 дугаар сарын байдлаар кадастрын мэдээллийн санд “663 м2” гэж газрын хэмжээг бүртгэжээ. Иймд Б.Н************* нь өөрийн эзэмшлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн 663 м2 гэсэн хэмжээст өөрчлөлт оруулж газрыг захирамжид заасан хэмжээнд хүргэж, кадастрын мэдээллийн санд оруулахыг шаардах эрх нээлттэй.
40.Хариуцагч Хатгал тосгоны захирагч нь Б.Н********* гийн 400 м2 газрыг ашиглах эрхийг 2011 онд эзэмших эрх болгон өөрчлөхдөө тухайн газрын талбайг хааш нь ямар хэмжээгээр сунгаж 800 м2 болгон хоёр дахин нэмэгдүүлснээ өөрөө тайлбарлах үүрэгтэй.
41.Нэхэмжлэгч Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/42 дугаар захирамжийн хавсралтын 1 дэх хэсгээр Б.Д*********-ийн эзэмшлийн 400 м2 газрын эрхийгД.Х*********-т шилжүүлэхдээ газрыг 749 м2 болгон үндэслэлгүй нэмэгдүүлсэн гэж маргасан.
42.Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/42 дугаар захирамжийн хавсралтын 1 дэх хэсгээр Б.Д*********-ийн эзэмшлийн 400 м2 газрын эрхийгД.Х*********-т шилжүүлэхдээ Д.Х*********-с хүсэлт гаргаагүй байхад газрын хэмжээг 749 м2 болгон нэмэгдүүлж түүнд эзэмшүүлсэн болох нь тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон. Хариуцагч нь шийдвэрийн “40”-д тусгасанчланД.Х*********-т эзэмших эрх олгож буй газрын талбайн хэмжээг 400м2 байсныг хааш нь ямар хэмжээгээр сунгаж 749м2 болгосон талаараа тайлбарлах үүрэгтэй.
43.Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга ньД.Х*********-т 749 м2 газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн, түүний эзэмшлийн газраас хассан гэдгийг нотлох баримтыг хэргийн оролцогчдоос ирүүлээгүйгээс гадна шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагааны явцад энэ талаар нотлох баримт гарч ирээгүй тул маргаан бүхий 2021 оны А/42 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.
44.Хэргийн 3 дахь хавтаст авагдсан шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтэд “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаартай хувийн хэрэгт иргэн Б.Н********* гийн... “Хөвсгөл газарчин” ХХК-аар хийлгэсэн 2010 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн нэгж талбарын байршлын кадастрын зургаар газрын талбайн хэмжээг 810.0 м.кв гэж гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан хэвлэж өгсөн бөгөөд уг зураг нь эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт хадгалагдан байгаа ба тухайн зургаар газрын кадастрын системд болон Хатгал тосгоны нэгдсэн зурган autocad файлд хадгалагдан бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна. Дээрх хувийн байгууллагаар хийлгэсэн кадастрын зургийн координатыг газар дээрх хэмжилт болон иргэн Б.Н************* болон Б.Д*********-ийн нэгж талбарын хувийн хэрэг дэх кадастрын зурагтай давхцуулан харуулав. Хэмжилтээр гарсан талбай - 1709 м.кв, Б.Д*********-д олгосон талбай – 749 м.кв, хувийн байгууллагын кадастрын зураг - 812,1 м.кв, давхцаж буй талбай 148.3 м.кв” гэжээ.
45.Б.Н********* гийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаартай бүртгэлийг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
46.Б.Н************* нь дээрх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаартай хувийн хэрэгт гаргаж өгсөн баримтдаа “Хөвсгөл Газарчин” ХХК-ийн 2010 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн 810.0 м2 гэсэн кадастрын зургийг хавсаргаж өгсөн байжээ.
47.Уг зургаар Б.Н********* гийн 810 м2 газар нь Б.Д********* агсны газартай 148.3 м2 давхцаж байгаа гэх боловч энэ нь Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамж гарахаас өмнө хийгдсэн кадастрын зураг бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд албан ёсоор бүртгэгдээгүй зураг тул газрыг давхцалтай гэж үзэх боломжгүй.
48.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: ... 23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”,
49.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Кадастрын зураглалыг мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ” гэж заасан.
50.Өөрөөр хэлбэл газрын даамал эзэмшилд олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх ба кадастрын мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний гүйцэтгэсэн кадастрын зургийг хүлээн авч газрын улсын бүртгэлд бүртгэхээр байна.
51.Б.Н********* гийн хашаа урд болон хойд зүгт сунгагдаж баригдсан нь газар дээр хийсэн үзлэг болон шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон боловч 2009 оны кадастрын зураг дахь хашааг сунгаагүй хэмжээгээр мэдээллийн санд оруулсан байгаа.
52.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нэхэмжлэгч Б.Н********* гийн эзэмшлийн газрын кадастрын мэдээллийг захирамжид заасан 800 м2 хэмжээгээр оруулж, эргэлтийн цэг солбицлыг түүнд хүлээлгэн өгөх үүрэгтэй.
Тус шүүхийн үзлэгээр эзэмших эрхийн маргаан үүссэн Б.Н************* болон П.Д********* /одооны эзэмшигч/ нарын газруудыг бүхэлд нь тойруулан нэг том хашаа барьсан боловч тухайн хоёр газрыг тусгаарласан хашаа бариагүй болох нь тогтоогдсон. Хэргийн оролцогчид ч үүнийг нотолсон тайлбарыг өгдөг.
Бодит байдал дээр Хатгал тосгоны захирагч 2011 оны А-73 дугаартай захирамжийг гаргаснаас хойш уг захирамжаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт эзэмших эрх олгосон талбайн хэмжээг тодорхойлсон кадастрын зургийг шинэчлэн гаргаж өгөөгүйгээс болж тухайн этгээдүүд нь өөрсдийн эзэмшлийн газруудын эргэлтийн цэг хаагуур хиллэж буйг тодорхойлж мэдэхгүй, тус тосгоны газрын асуудал хариуцсан мэргэжилтэн /газрын даамал/ энэ талаар шүүх хуралдаанд тодорхойлон хэлж чадахгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хүчингүй болгуулахаар маргаж буй Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаартай захирамжийн “134” дэх дугаарлалтаар Б.Д********* агсанд 400м2 газрыг эзэмших эрхийг олгохдоо тус захирамжийн “135” дахь дугаарлалтаар өөрт эзэмших эрх олгосон 800 м2 газартай давхцуулж олгосон гэдгийг нотолж чадахгүй байгаагаас гадна Б.Д********* агсанд 400 м2 газрыг эзэмшүүлсэн гэдгийг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
53.Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсгээс 137 м2 газрыг хүчингүй болгуулах, шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
54.Нэхэмжлэгчийн “Талийгаач Б.Д*********-г нас барсны дараа түүний газар эзэмших эрхийг өвийн үндсэн дээр хүүД.Х*********-т шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 дугаар захирамж гарсан байх ба тус захирамжаар түүний 400 кв метр газар эзэмших эрхийг 741 м2 болгож үндэслэлгүйгээр нэмж олгосон байсан. Өвлүүлэгчийн үлдээж буй өвийг нэмж олгох эрх сумын Засаг даргад ямар ч хууль тогтоомжоор олгогдоогүй” гэх тайлбарын тухайд:
55.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 дугаар захирамжийн хавсралтын 1 дэх хэсэгт зааснаар Омбо овогт Бадрахын Даваахүүгийн 749 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг Омбо овогт Даваахүүгийн Хашбаатарт шилжүүлжээ.
56.Энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж заасныг зөрчөөгүй байна.
57.Нэхэмжлэгч Б.Н********* , түүний өмгөөлөгч нар “... өвлөх эрхийн гэрчилгээ гэх баримт нь хуулийн шаардлага хангаагүй. Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх журамд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч олгох эрхгүй. Эрхгүй этгээдийн олгосон баримтад үндэслэж Д.Х********* руу газар эзэмших эрх шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг нь бүхэлдээ хүчингүй” гэж мэтгэлцэв.
58.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж заасан тул өвлүүлэгч Б.Д********* агсны газар эзэмших эрх өвлөгдөх эрхэд хамаарна.
59.Нотариатын үйлдлийн хүчин төгөлдөр байдалтай холбогдох маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.
60.Түүнчлэн маргаан бүхий захиргааны актуудаар Б.Д*********-с хүү Б.Х*********-т эзэмших эрхийг нь шилжүүлсэн газарт нэхэмжлэгч Б.Н********* д эзэмшүүлсэн 800 м2 газраас давхцуулан олгосон гэдэг нь тухайн газруудын кадастрын зураг болон бусад баримтуудаар нотлогдохгүй байна. Тодруулбал: Б.Д*********-ийн 400 м2 газрыг эзэмших эрхийг Б.Х*********-т шилжүүлсэн шийдвэрт газрын хэмжээг 749 м2 болгон нэмэгдүүлэхэд Б.Н********* гийн 800м2 газраас хэсэгчлэн хасаж шилжүүлсэн гэх нотлох баримт гарч ирсэнгүй.
61.Тиймээс Б.Д********* агсны Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжаар эзэмшиж байсан 400 м2 газрыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 дугаар захирамжаарД.Х*********-т шилжүүлэхдээ газрын хэмжээг 749 м2 болгож нэмсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй.
62.Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тус тус тодруулсны эцэст зохих шийдвэрийг гаргах үүрэгтэй. Харин нотариатын гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээ хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянах үүрэггүй.
63.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь хэсэгт Д.Х*********-с П.Д*********-д749 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлжээ.
64.Энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэснийг зөрчөөгүй байна.
65.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, ...- захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ... 3.1.3."нэхэмжлэл" гэж хүн, ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.1.захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан.
66.Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжууд нь Б.Н********* гийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжаар эзэмшиж байгаа 800 м2 газар эзэмших эрхийг зөрчөөгүй, маргаан бүхий захирамжуудын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргээгдэх эрх байхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гуравдагч этгээд Д.Х*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагын тухайд:
67.Гуравдагч этгээд Д.Х********* 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б.М************* д Б.Н********* гийн нэхэмжлэлтэй, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчид холбогдох захиргааны хэрэг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг нэг жилийн хугацаатай олгосон байх ба итгэмжлэлийн хугацаа 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дууссан.
68.Итгэмжлэлд заасан хугацаа дууссан байх үед Б.М************* бие даасан шаардлага гаргасан ба итгэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин олгосон. Нийслэлийн тойргийн нотариатч Д.Б*********-ийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон 1077 дугаар итгэмжлэлд “Б.Н********* гийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга болон Хатгал тосгоны захирагч нарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөн бие даасан шаардлагыг өөрчлөх ...” эрхийг олгож байна гэжээ.
69.Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.М************* “Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжийн хавсралтын 135 дахь хэсэг буюу Б.Н*********-д газар эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсэж буйгаа илэрхийлсэн.
70.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.3-т “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 28 дугаар зүйлийн 28.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: 28.2.1.нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах” гэж тус тус заасан.
71.Д.Х*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М************* д 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон итгэмжлэлд бие даасан шаардлагад гарын үсэг зурах, бие даасан шаардлага гаргах эрхийг олгоогүй байна.
72.Иймд гуравдагч этгээд Д.Х*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М************* ын “Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжийн хавсралтын 135 дахь хэсэг буюу Б.Н*********-д газар эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжаар иргэн Б.Д*********-д Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 1 дүгээр хороо, 01-03 тоот хаягт байрлах 400 м2 газрыг эзэмшүүлэхээр; Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжаарД.Х*********-т 749 м2 газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр, мөн сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжаар П.Д*********-дуг газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгээс тус тус өөрийн 800 м2 газрыг гүйцээн авч 137 м2 газарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Н********* гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д.Х*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М************* ын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчид холбогдуулан гаргасан “Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжийн хавсралтын 135 дахь хэсэг буюу Б.Н*********-д газар эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Х*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М************* ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ