| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/05199/И |
| Дугаар | 102/ШШ2023/02386 |
| Огноо | 2023-06-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2023/02386
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нэхэмжлэлийн шаардлага 77.537.634 төгрөгнийхөө 7.796.288 төгрөгнөөс татгалзаж, 69.741.345 төгрөг 93 мөнгө нэхэмжилснийг хариуцагч Т.М 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 22.370.672 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 22.370.672 төгрөг 93 мөнгийг төлөхөөр, сөрөг нэхэмжлэлийн шаардлага арлын 0000000000 дугаартай, “Lexus 000000000000 маркийн улсын 00-00-УЕА дугаартай автомашины эзэмшил ашиглалтыг 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр акт үйлдэн хариуцагчид хүлээлгэн өгч, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731.498 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 578.857 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА