Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 310/ШШ2025/00039

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, шүүгч З.Ууганбаяр, Б.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* өргөн чөлөө, ******* ******* оффис, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД: /

Хариуцагч: аймгийн сум, баг, барилгын 3 давхарт байрлах, ХХК /РД: /

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.

Иргэдийн төлөөлөгч Ё.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорх*******жээ. ...******* *******" ХХК нь улсын дугаартай Тоёота ланд крузер-200 (Toyota land cruiser-200) *******ийн тээврийн хэрэгслийн өмчлөгч юм. аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 сарын 15-ны өдөр 11 цагийн үед улсын дугаартай Хонда сивик (Honda civic) *******ийн тээврийн хэрэгсэл болон улсын дугаартай Тоёота ланд крузер-200 (Toyota land cruiser-200) *******ийн тээврийн хэрэгсэл мөргөлдөж аймгийн Цагдаагийн газраас дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан билээ. Тус тээврийн осолд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Б.- 2023 оны 03 сарын 27-ны өдрийн "Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор Цагаан шонхрын жигүүр НҮТББ ын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Т.. Д.. Б. нар шинжилгээ хийж 2023 оны 03 сарын 29-ний өдөр 23/36 дугаартай дүгнэлт гаргаж буруутай этгээдийг тогтоосон. Дээрх шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн осол гарсан гэх ын ашиглалтыг хариуцсан байгууллагын холбогдох албан тушаалтан, ажилтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь , ын байгууламж, төмөр ын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу ын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байдаг. Зам тээврийн осол болсон ын байгууламжийн засвар арчлалтыг хариуцагч ХХК нь 2021 оны 05 сараас эхлэн одоог хүртэл хариуцан ажиллаж байгаа гэдэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд дээрх тээврийн осолд буруутай болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, холбогдогч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул эрх бүхий албан тушаалтны 2023 оны 05 сарын 19-ний өдрийн дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар хариуцагч " ХХК-ийн гүйцэтгэх захирал Хүүхэнбаатарын ыг Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Зам, ын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс ын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж тээврийн осол, зөрчил гаргах нөхцлийг бүрдүүлсэн, эсхүл тээврийн осол, зөрчил гарсан бол холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Ослын улмаас манай компанийн өмчлөлийн улсын дугаартай Тоёота ланд крузер-200 (Toyota land cruiser-200) *******ийн тээврийн хэрэгсэлд нийт 7680000 (долоон сая зургаан зуун наян мянга) төгрөгийн хохирол учирсан нь Ашид Билгүүн" ХХК-ийн 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 1010 дугаартай машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь тус хохирлын үнэлгээний хөлсөнд 464000 (дөрвөн зуун жаран дөрвөн мянга) төгрөгийг 2023 оны 03 сарын 16-ны өдөр Ашид Билгүүн ХХК-ийн 5035355811 тоот дансанд төлсөн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж, мөн тус хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж тус тус заасан байдаг. Иймд манай компанийн өмчлөлийн улсын дугаартай Тоёота ланд крузер-200 (Toyota land cruiser-200) *******ийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 7680000 төгрөг, тээврийн осолд орсны улмаас Ашид Билгүүн ХХК-аар хийлгэсэн машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг хийлгэхэд нэхэмжлэгчээс төлсөн 464000 төгрөг, нийт төгрөгийг хариуцагч ХХК-аас гаргуулж ******* ******* ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 03 сарын 15-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын дугаартай Тоёота ланд крузер-200 *******ийн машин улсын дугаартай Хонда сивик *******ийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тээврийн осол гаргасан. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээчээр Цагаан шонхорын жигүүр компани томилогдсон байгаа. Хэрэг юунаас болж гарав гэдэгт хариулт өгөхдөө их эвдрэлтэй байсан байна, эвдрэлийг тойрч гарах гэж байгаад осол гарсан байна, ын нөхцөл байдал нөлөөлсөн гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Цагдаагийн газраас шийтгэл оногдуулахдаа ХХК-д зөрчлийн хэрэг нээж хариуцлага тооцох байтал гүйцэтгэх захирал Х. гэх хүнд хариуцлага тооцсон нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Ингээд буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой гэж үзээд цагдаа, прокурорт хүсэлтээ гаргахад шүүх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бол дахин шийдвэрлэх зохицуулалт Зөрчлийн тухай хууль, болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад байхгүй, гэм хортой холбоотой хохирлоо иргэний хэргийн шүүхэд хандаж гаргуулж ав гэсэн утгатай хариу өгсөн байгаа. Цаашлаад Ерөнхий прокурорт хүсэлт гаргасан байгаа. Тэдгээр баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Дахин шинжээч томилуулах хүсэлтийг манай зүгээс гаргасан. Шинжээч нар манайд тодорхой хариу өгөөгүй. Тухайн осолд ын нөхцөл байдал нөлөөлсөн байх боломжтой, ын эвдрэлээс болоод тухайн 2 тээврийн хэрэгсэл зохих журмын дагуу ын хөдөлгөөнд оролцож чадаагүйгээс осол гарсан гэсэн хариу шинжээчээс гарсан байгаа. ХХК-ийг яагаад хариуцагчаар татаад байгаа вэ гэхээр ХХК нь ын эвдрэл гэмтэл хариуцах, цас, мөс цэвэрлэх ын арчилгаа, үйлчилгээг хариуцах компани байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-т Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь , ын байгууламж, төмөр ын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу ын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна гэж заасан байгаа. Гэтэл осол болсон газарт их хэмжээний нүх үүссэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байгаа. Хэргийн гарзын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтээс ямар байгаа нь харагдаж байгаа. Ингээд ХХК үүргээ биелүүлээгүй учраас хохирол учирсан гэдэг үндэслэлээр хариуцагчаар татаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан болгоомжгүй эс үйлдэхүй гэж хэлэх нь зүйтэй байх. Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байгаа, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байдаг. Эдгээр үндэслэлүүдийг үндэслэж Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр ******* ******* ХХК-ийн машинд 7680000 төгрөгийн хохирол учирсан мөн шинжээчийн хөлсөнд 464000 төгрөг төлсөн байгаа. Ингээд нийт төгрөгийг ХХК-аас нэхэмжилж байгаа гэв.

1.2. Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Х. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 сарын 15-ны өдөр 11 цагийн үед 31-49 улсын дугаартай Honda Civic *******ийн тээврийн хэрэгсэл, 23-38 улсын дугаартай Toyota land cruiser-200 *******ийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, аймгийн Цагдаагийн газраас дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Тус шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн осол гарсан гэх ын ашиглалтыг хариуцсан байгууллагын холбогдох албан тушаалтан, ажилтан нь Монгол Улсын ын хөдөлгөөний дүрмийн 27.3 ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь , ын байгууламж төмөр ын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу ын гадаргуу тогтсон зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэж дүгнэж зөрчлийн хэргийн хариуцагчаар ХХК-ийг татсан байдаг. Ингээд ХХК-ийн захирал Х.ыг 2023 оны 05-р сарын 19-ний өдөр ын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.-Ерөөлт нь 1000000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн тул ******* ******* ХХК нь иргэний шүүхэд хариуцагчаар татсан байна. Гэтэл 1000000 төгрөгөөр торгосон уг үйлдлийг Х. нь хүлээн зөвшөөрөөгүй тул торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Энэхүү гомдлын шүүх хуралдаан 2023 оны 09 сарын 07-ний өдрийн 10:00 цагт товлогдож, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

1.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал үйл явдлыг тодорхой ярьсан учраас давхардуулаад хэрэггүй байх. 2 машины осолтой холбоотой 2023 оны 05 сарын 19-ний өдөр Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын ын хөдөлгөөний дүрмийн 27.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр хариуцагчаар татаж оруулж ирсэн. Гэвч үүнтэй холбоотойгоор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 222 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д заасныг зөрчсөнөөр буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас Х. болон ХХК-д шийтгэвэр оногдуулж 1000000 төгрөгөөр торгох үндэслэлгүй байна гэж үзэж хүчингүй болгосон. Энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь заавал зөрчлийн улмаас үүсэх гэм хор учруулсан гэм буруутай байх ёстой. Гэтэл манай хариуцагч талаас ямар нэгэн гэм буруу тогтоогдсон анхан шатын шүүхийн шийтгэвэр, тогтоол аль нь ч байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд үл тооцож болно гэж заасан байдаг. Ийм учраас манайх ямар нэгэн байдлаар ******* ******* ХХК-д гэм буруутай үйлдэл гаргаагүй гэж үзэж байгаа учраас иргэний хариуцагч биш. Мөн энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байгаа. Иргэний хэрэг үүсээд 2 удаа шинжээч томилж 2024 оны 09 сарын 16-ны өдрийн 2531 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 3223 тоот дүгнэлтүүд гарсан байдаг. Энэ хоёр дүгнэлтийн эхний дүгнэлтээр гэм бурууг тогтоох боломжгүй учраас шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзаж байна гэсэн хариу өгсөн. Хоёр дахь шинжээчийн дүгнэлтээр тухайн эвдрэл гэмтэлтэй тул тээврийн хэрэгслийн осолд нөлөөлж болох үндэслэлтэй юм гэсэн байсан. Үндэслэлтэй юм гэдэг үг нь болохоор ХХК нь буруутай юм гэдэг дүгнэлт биш, нөлөөлөх үндэслэлтэй юу гэж асуусан учраас үндэслэлтэй байх боломжтой гэсэн хариу өгсөн байгаа. Түүнээс гэм буруутай буюу ХХК нь ын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэсэн шинжээчийн дүгнэлтэд нэг ч өгүүлбэр байхгүй. Ийм учраас таамаг зүйлээр иргэн, хуулийн этгээдийг гэм буруутай гэж тооцож болохгүй. Үүний дагуу хариуцлагыг нэхэх боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас манайх иргэний хариуцагч биш. Ямар нэгэн байдлаар Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль бусад хуулийн зүйл заалтаар гэм буруутай, тээврийн осол гарснаас нөлөөлөөд Эрүүгийн хуулийн юм уу, Зөрчлийн хуулийн тэдийг зөрчсөн нь тогтоогдож байна, буруутай гэж үзсэн нэг ч үг байхгүй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлээр шаардсаны дагуу нэхэмжлэлийг гаргах боломжгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

1.4. Иргэдийн төлөөлөгч Ё. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: Замын эвдрэл тойрох үед ын осол болсон гэж гэрчийн мэдүүлэгт тусгагдсан байсан. Мөн шинжээчийн дүгнэлтэд ын осолд ын эвдрэл нөлөөлсөн гэж үзсэн болохоор иргэдийн төлөөлөгчийн хувьд ******* ******* ХХК-ийн хохирол болох төгрөгийг тухайн ын арчилгаа, үйлчилгээг хариуцдаг ын компани нь барагдуулах ёстой гэж үзлээ гэв.

2. Хэрэгт нэхэмжлэгч талаас ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /******* хавтаст хэргийн 4-р хуудас/, - улсын дугаартай, Toyota Land Cruiser-J200 *******ийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /******* хавтаст хэргийн 8-р хуудас/, аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /******* хавтаст хэргийн 24-2 хуудас/, аймгийн Цагдаагийн газрын 2024.03.04-ний өдрийн 40/939 дугаартай Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг /******* хавтаст хэргийн 30-р хуудас/, аймгийн Прокурорын газрын 2024.01.02-ны өдрийн 1/21 дугаартай 23/444 дугаартай албан бичгийн хариу албан бичиг /******* хавтаст хэргийн 3******* хуудас/ баримтыг ирүүлсэн ба, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх, дугаартай зөрчлийн хэргийн материал /******* хавтаст хэргийн 39-146-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.09.16-ны өдийн 2531 дугаартай шинжээчийн дүгнэлт /******* хавтаст хэргийн 228-230-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024.10.30-ны өдрийн 3223 дугаартай шинжээчийн дүгнэлт /******* хавтаст хэргийн 245-24 хуудас/-ийг бүрдүүлжээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2023.08.30-ны өдрийн тайлбар /******* хавтаст хэргийн 15-р хуудас/-ыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

3. Нэхэмжлэгч тал Цагаан шонхорын жигүүр НҮТББ ын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 23/36 дугаар шинжээчийн дүгнэлт /******* хавтаст хэргийн 98-100-рт/, 2023 оны 05 сарын 19-ний өдрийн дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас /******* хавтаст хэргийн 145-рт/-ыг үндэслэн Ашид билгүүн ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр /******* хавтаст хэргийн 83-84-рт/ хариуцагч талаас өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.

4. Хариуцагч тал 2023 оны 05 сарын 19-ний өдрийн дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас хүчингүй болсон. Хүчингүй болсон актаар хариуцагчийг уг осолд гэм буруутайд тооцох үндэслэлгүй. Замын эвдрэл гэмтэл осолд нөлөөлсөн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт гарсан боловч ын эвдрэлээс болж осол гарсан, хариуцагч нь уг осолд гэм буруутай гэх дүгнэлт гараагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбар татгалзлаа үндэслэж байна.

5. аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.- 2023 оны 05 сарын 19-ний өдрийн дугаартай, иргэн Х.од 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч зөрчилд холбогдогч Х. гомдол гаргасныг аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 2023/ЗШ/222 дугаар шийтгэврээр /******* хавтаст хэргийн 24-2т/ оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Цагаан шонхорын жигүүр НҮТББ ын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 23/36 дугаар шинжээчийн дүгнэлт /******* хавтаст хэргийн 98-100-рт/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 3223 дугаартай шинжээчийн дүгнэлт /******* хавтаст хэргийн 245-24т/-үүдэд ын эвдрэл гэмтэл тээврийн хэрэгслийн осолд нөлөөлж болох талаар тусгагджээ.

Гэвч дээрх дүгнэлтүүд 2023 оны 03 сарын 15-ны өдөр 11 цагийн орчимд аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ц. жолоодож явсан Хонда Сивик *******ийн 31-49 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Г. жолоодож явсан Тоёота ******* Круйзер-200 *******ийн 23-38 улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн тээврийн осол нь хариуцагч ХХК-ийн засвар, арчилгаа, үйлчилгээ хариуцан явуулдаг ын хэсгийн эвдрэл гэмтлээс шалтгаалан үүссэн гэдгийг нотлохгүй байна.

  Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон үед үүснэ. Өөрөөр хэлбэл дээрх ослын үед нэхэмжлэгч ******* Ойл ХХК-ийн өмчлөлийн Тоёота ******* Круйзер-200 *******ийн 23-32 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хариуцагч ХХК-ийн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдлийн улмаас гэм хор учруулсан шалтгаант холбоо, гэм буруу тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Тоёота ******* Круйзер-200 *******ийн 23-32 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 7680000 төгрөг, тус хохирлын үнэлгээ тогтоох ажлын хөлсөнд Ашид билгүүн ХХК-д төлсөн 464000 төгрөг, нийт төгрөгийг нэхэмжилнэ гэсэн байх боловч Ашид билгүүн ХХК-д 464000 төгрөг төлсөн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд ******* ******* ХХК-ийн ХХК-аас эд хөрөнгөд учирсан гэм хор төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

6. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч осолд хариуцагч ХХК гэм буруутай гэх дүгнэлтийг гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан баримтад нийцсэн гэж дүгнэх боломжгүй байх тул дүгнэлт үндэслэлгүй гэж үзсэн болно

7. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145254 /нэг зуун дөчин таван мянга хоёр зуун тавин дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ******* ойл ХХК-ийн, ХХК-аас /найман сая нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэргэсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145254 /нэг зуун дөчин таван мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД З.УУГАНБАЯР

Б.ТӨРБОЛД