Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/02301

 


 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 12 өдөр

           Дугаар 102/ШШ2023/02301

Улаанбаатар хот

 

  

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4.189.638 төгрөгийг хариуцагч Б.Б 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, сар бүрийн 01-ний өдөр 537.927 төгрөг 06 мөнгийг  төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.985 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 40.992 төгрөг 05 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 40.992 төгрөг 05 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА