Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 310/ШШ2025/00042

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 356269 /гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун жаран есөн/ төгрөгөөс нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******нд 2025 оны 01 сарын 02-ны өдөр 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг төлж, үлдэх 156269 /нэг зуун тавин зургаан мянга хоёр зуун жаран есөн/ төгрөгийг 2025 оны 02 сарын 20-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10673 /арван мянга зургаан зуун далан гурван/ төгрөгөөс 5336.5 /таван мянга гурван зуун гучин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 5336.5 /таван мянга гурван зуун гучин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцаг Ч.*******ээс 5336.5 /таван мянга гурван зуун гучин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ******* ******* *******нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ