Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 310/ШШ2025/00049

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 10 сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд, 1992 оны 02 сарын 17-ны өдрөөс 1994 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил ХК-д, 1994 оны 05 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Мөнхрөх ББХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИ