Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 310/ШШ2025/00056

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар, 1986 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн туслах бригадад ажилчнаар, 1988 оны 03 сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын халуун усанд галчаар, 1989 оны 02 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дэлгэрхангай сумын мал эмнэлэгт жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ