| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01437/И |
| Дугаар | 320/ШШ2025/00138 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 320/ШШ2025/00138
| 2025 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 320/ШШ2025/00138 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***анд байрлах, Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***т оршин суух, Б Ж-ын О-д холбогдох,
үндсэн зээл 8,602,899.63 төгрөг, хүү 489,101.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,288.48 төгрөг нийт 9,100,289.57 (есөн сая нэг зуун мянга хоёр зуун наян есөн төгрөг тавин долоон мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2024/01437/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ХК-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б- овогтой Ж- /РД:ОО11111111/, Ж- овогтой О- /РД:ЛЛ00000000/ нар нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Бны Хөвсгөл салбараас ЗГ4915108221 тоот Зээл болон барьцааны гэрээ /тэтгэврийн зээл/ байгуулж 11,080,000.00 (Арван нэгэн сая наян мянган) төгрөгийн зээлийг жилийн 15.6 (Арван тав арваны зургаа ) хувийн хүүтэй, 24 (Хорин дөрвөн) сарын хугацаатай зээл авсан.
Зээлдэгч Б.Ж- нь ЗГ4915108221 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 102 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,100,289.57 (Есөн сая нэг зуун мянга хоёр зуун наян есөн төгрөг тавин долоон мөнгө) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Банд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.О- нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний аав Б.Ж- нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б ХК-аас 11 сая 80 мянган төгрөгийн тэтгэврийн зээл авч охин болох Ж.О- миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн болно.
Миний аав Б.Ж- нь 2024 оны 7 дугаар сард өвчний улмаас нас барсан тул нэхэмжлэлд дурдсан зээлийн үлдэгпэл болох 9,100,289.57 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгч Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ХК-ийн Хөвсгөл салбар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ж- овогтой О- нь шүүхийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Ж-, Ж.О- нарт холбогдуулан үндсэн зээл 8,602,899.63 төгрөг, хүү 489,101.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,288.48 төгрөг нийт 9,100,289.57 (есөн сая нэг зуун мянга хоёр зуун наян есөн төгрөг тавин долоон мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Ж-ыг нас барсан үндэслэлээр хамтран хариуцагчаас хасах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч Ж.О- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,100,289.57 (есөн сая нэг зуун мянга хоёр зуун наян есөн төгрөг тавин долоон мөнгө) төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,560 (нэг зуун жаран мянга таван зуун жар) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-аас 80,280 (наян мянга хоёр зуун ная) төгрөгийг, улсын орлогоос 80,280 (наян мянга хоёр зуун ная) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.О-д холбогдох үндсэн зээл 8,602,899.63 төгрөг, хүү 489,101.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,288.48 төгрөг нийт 9,100,289.57 (есөн сая нэг зуун мянга хоёр зуун наян есөн төгрөг тавин долоон мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.О- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,100,289.57 (есөн сая нэг зуун мянга хоёр зуун наян есөн төгрөг тавин долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,560 (нэг зуун жаран мянга таван зуун жар) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-аас 80,280 (наян мянга хоёр зуун ная) төгрөгийг, улсын орлогоос 80,280 (наян мянга хоёр зуун ная) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН