Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 26

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: М.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал

Шүүгдэгч: Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ийн Б-д холбогдох 1712002270014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч:Ц.Б

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00-01 цагийн үед Архангай аймгийн И сумын Т баг ,,тоотод дүү Ц.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нуруун тус газарт хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1712002270014 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Хохирогч Ц.Эын мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 30-ны өглөө эрт Б ах, Ц ах, М, Т ах бид нар мал нядлахаар явсан юм. Тэгээд орой 20 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн юм. Б ах Ц ахынд тоглох гээд явсан юм. Би гэртээ байж байхад ээж рүү хуурай эгч залгаад намайг ажилд оруулахаар болсон, хүрээд ир гэж хэлсэн гэхээр нь би буцаагаад залгах гэтэл утас нэгжгүй болчихоод гарч нэгж авах гэж явах замдаа Мын утсаар залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгэхэд Б ах, Ц ах, М, Т ах нар тоглож дуусаад Ц ахынхаас гараад явж байсан юм. Тэгээд Б, Т ах бид гурав нэг шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж уусан. Тэр үед Б ах нэг тийшээ явчихсан байхад Т ах бид хоёр муудалцаж маргалдсан юм. Тэгээд Т ах намайг цохихоор нь би зөрүүлээд гурван удаа цохисон юм. Тэгээд бид хоёр одоо болъё хоёулаа гээд би Т ахтай хамт гэр рүү орсон. Т ах удаагүй харилаа гээд яваад өгсөн. Би толгойгоо угаачихаад орондоо хэвтсэн юм. Тэгсэн Б ах орж ирээд хоол идчихээд буцаад гараад явснаа буцаж орж ирээд миний орны хажууд суугаад байхаар нь би босч ирээд унтаач, юу хийгээд байгаа юм гэхэд ах нь одоо унтлаа гэсэн. Тэгээд би эргэж хараад ороо засчихаад хэвтэх гэтэл ар нуруунд халуун оргиод явчихаар нь гараа явуулаад үзтэл юм байхаар нь сугалтал ногоон иштэй хутга байсан бөгөөд тэгсэн Б ах намайг хутгалчихаад гараад гүйчихсэн юм. Тэгээд би юу болсныг сайн санахгүй байна. Б ах бид хоёрт маргалдсан зүйл байхгүй. Б ахыг согтуу орж ирээд унтахгүй агсараад байхаар нь би нэг удаа цохиод, унт гэж уурлаж л байсан. Б ах байнга архи ууж агсан тавих гээд байдаг юм. Миний биед хутга орсон гэмтэл байна, эрхтэн рүүгээ хүрсэн зүйл байхгүй гэж эмч хэлсэн. Миний ах надаас уучлалт гуйсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 хуу/

 

Гэрч С.Цийн мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 30-ны өглөө эрт Энхтамиртай хамт Ц.Э, Ц.Б, Т нар нь мал янзлах гэж явсан юм. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад гэртээ Ц.Э эхэлж орж ирээд, араас нь Ц.Б орж ирсэн юм. Тэгэхэд архи, дарс уусан зүйл мэдэгдээгүй, тэгсэн чинь Б малын толгой амбаарт хийчихлээ шүү гэж хэлээд гэрээс гараад яваад өгсөн. Ц.Эаас Быг хаачих гээд гараад явчихав гэхэд Цийнд очиж тоглох гэж байгаа юм гэж хэлсэн юм. Э араас нь удаагүй гэрээсээ дэлгүүр орж нэгж авна гэж гараад шөнө 00 цагийн үед Ттой хамт Э орж ирсэн. Тэгэхэд Тгийн нүүр, ам нь хавдчихсан орж ирэхээр нь би юу болсныг асуутал Ц.Э хэлэхдээ “дээр эд нар зодоон хийгээд байж байна тэгэхээр нь би авчирлаа” гэж надад хэлсэн, хэнтэй зодоон хийснийг би асуугаагүй, надад ч хэлээгүй юм. Тэгээд Т би гэртээ харилаа гээд гараад явсан, Т архи уучихсан байсан. Ц.Э хувцсаа тайлаад ороо засаад ор руугаа хараад байж байхад Ц.Б орж ирээд юу ч дуугараагүй, Т, шанага эргүүлж байснаа том өрөө рүү орсон. Тэгсэн гэнэтхэн Э ёо ёо хутгалчихлаа гэж орилохоор нь хартал гараа нурууныхаа ард барьж байснаа аваад шидчихсэн, тэгэхэд цус гарч байсан. Тэр үед нь би болон, ээж, дүү нар нь бүгд унтах гээд хэвтчихсэн байсан юм. Тэгээд би бушуухан босоод эмнэлэг рүү явсан юм. Тэгэхэд Б гараад явчихсан байсан, хоорондоо хэрэлдэж, маргалдаж байсан удаа байхгүй, Б нь хааяа архи уучихаар нь дүү Э нь аашлахаас өөр буруу юм байдаггүй юм. Би эхнэр Д, дунд хүү О, ач П, Б нар л байсан. Тухайн үед бол хоорондоо маргалдаж муудалцсан зүйл миний мэдэхийн болоогүй. Орой малаас ирчихээд гараад явсан. Тэгэхдээ юу болсныг бол мэдэхгүй байна. Ц.Б нь айлын 4 дэх хүүхэд болж 1982 онд төрсөн, цэцэрлэг, сургуульд сураагүй, багаасаа мал дээр өссөн хүүхэд юм. Зан байдлын хувьд элдэв буруу зангүй, сүүлийн үед архи их уудаг болсноос согтохоороо элдэв буруу ааш гаргадаг болсон юм. Хүнд тусархуу, хүний үг сонсдог хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

Гэрч Ё.Дгийн мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 30-ны өглөө Ц.Б, Ц.Э хоёр хүмүүстэй мал нядлах гэж явчихаад 20 цаг өнгөрч байхад ирсэн юм. Б амбаарт малын толгой хийчихлээ гэж хэлчихээд гараад яваад өгсөн юм. Ц.Эаас аав нь Б хаачих гэж байгаа юм гэж асуухад “ах айлд очиж тоглоно” гэсэн гэж байсан. Өдөр нь Эын хуурай эгч нь над руу утсаар залгаад Эыг ажилд оруулах гэсэн юм, ирэхээр нь яриулаарай гэж хэлсэн юм. Эыг ороод ирэхээр нь тэрийг хэлтэл ярих гэсэн боловч нэгж байхгүй болоод дэлгүүрээс нэгж авах гэж гарсан юм. Тэгээд шөнийн 00 цаг болчихсон байхад хүүхдүүд унтчихсан, нөхөр бид хоёр сэрүүн хэвтэж байхад гаднаас Э, хүргэн Ттой хамт орж ирсэн юм. Т согтуу байх шиг байсан, тэгсэн Тгийн нүүр хавдчихсан байсан, манай нөхөр Т-гоос нүүр амаа яасан юм гэж асуухад Э хэлэхдээ “дээр хүмүүстэй зодолдсон юм шиг байна, би авчирлаа гэж хэлсэн юм”, тэгээд Т удаагүй харьж унтлаа гээд гараад явсан, тэгээд 30 минут орчмын дараа Б орж ирээд гал Тны өрөөнд суухаар нь би босч аягатай хоолыг авч өгсөн. Хоолоо идээд сууж байхад нь Э та одоо унтаач, хаачих гээд суугаад байгаа юм гэж загнасан. Тэгэхэд Б юу ч дуугараагүй, согтуу байсан. Тэгээд Э хувцсаа тайлаад, ороо засаад буруу хараад зогсож байхад Б том өрөө рүү орж явсан. Тэгсэн гэнэтхэн Э орилоод намайг хутгалчихлаа гэсэн. Тэгсэн Б гэрээс гараад гүйгээд явсан. Би босоод хартал Э нуруунаас хутга сугалаад газар шидэж байгаа харагдсан, тэгээд их цус гараад манай нөхөр эмнэлэг рүү явсан. Би цагдаа руу утсаар мэдэгдсэн юм. Төрсөн ах, дүү хоёр хоорондоо хэрэлдэж муудалцдаггүй юм. Тухайн үед ямар асуудал болсныг ойлгохгүй байна. Ц.Э нь гайгүй л байгаа харагдсан, Ц.Б нь согтуу байсан. ...Б нь айлын 4 дэх хүүхэд болж 1982 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, сургуульд сураагүй, багаасаа мал дээр өссөн, зан байдлын хувьд элдэв буруу зан байхгүй, хүнд тусархуу, хүний үг сонсдог хүүхэд байгаа юм. Сүүлийн үед архи их уудаг болохоос согтохоороо элдэв буруу ааш гаргадаг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

 

Гэрч О.Болдын мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 30-ны өглөө эрт Б, М, Ц, бид нар хүний мал гаргаж өгөхөөр хөдөө явчихаад орой 20 цагийн үед ирээд Цийнд очиж муушиг тоглонгоо 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд М яваад өгсөн бөгөөд нэг шил архиа уучихаад, нэг шилийг нь талаас доогуур нь оруулчихсан байхад Б дахиад нэг шил архи авч ууя гэхээр нь тэгье гээд гартал Ц.Э, Ц ахын хашаа руу орж ирж байсан. Тэгээд хашааных нь гадна талд талаас доогуур архиа Эад нэг хийж өгөөд хувааж уугаад дуусгасан. Тэгээд урагшаа дэлгүүр рүү алхаж явтал Ц.Э араас дагаад явсан байсан бөгөөд дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад явж байхад Ц.Э айлын эзэнгүй хашаанд ороод уучихъя гэхээр нь тэгье гээд эзэнгүй хашаанд архиа уусан юм. Би архи уугаад нилээд согтсон бөгөөд нэг мэдсэн Б яваад өгсөн байсан. Э надад хандаж та манай эгчийг дээрэлхсэн байна лээ гээд байхаар нь би юу хуцаад байгаа юм гэхэд намайг хоёр удаа цохиод авахад би юу ч дуугараагүй юм. Тэгсэн чинь Э намайг харъя гээд дагуулаад хадам аавын гэр рүү орсноо хадам аавд намайг хүнтэй зодолдсон гэж хэлэхээр нь би тухайн үед юу ч дуугараагүй, гэртээ харилаа гэж хэлчихээд яваад өгсөн юм. Тэрнээс хойш Б, Э нартай уулзаагүй. Э гараараа миний нүүр рүү 2 удаа цохисон. Миний биед учирсан гэмтэл, бэртэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

 

Гэрч Ц.Оын мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 30-ны орой 00 цаг болж байсан байх, манай гэрийнхэн бүгд унтах гээд орондоо ороод хэвтчихсэн байхад гаднаас Э, Т ахтай хамт орж ирсэн. Удаагүй Т ах гараад явсны дараа Б ах 30 минутын дараа орж ирчихээд гал Тнд суугаад байсан. Тэгээд би унтчихсан юм. Тэгсэн чинь гэнэт хүн орилоод цочоод сэртэл Э намайг хутгалчихлаа гэж орилж байсан, би тухайн үед юу болсныг бол мэдээгүй. Би хутгалж байхыг нь хараагүй болохоор биеийнх нь аль хэсэгт хутгалсан болохыг мэдэхгүй байна, сүүлд нь босоод харахад ар нурууны ууц хэсгээс нь цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

 

Ц.Бын яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 30-ны орой хүргэн ах Болдтой хамт 1 шил архи уугаад шөнө 01-02 цагийн үед гэртээ харьсан байх, цагийг нь сайн мэдэхгүй байна. Гэртээ орсон талаараа сайн мэдэхгүй байгаа, тухайн шөнө нэг мэдсэн чинь төрсөн дүү Эыгаа хутгалсан байсан. Би энэ талаараа яг хутгалсан талаараа огт мэдэхгүй байгаа. Би их согтуу байсан. Тухайн үед гэрт аав Ц, ээж Д, дүү О, Э нар байсан бөгөөд манайхан бүгд унтацгааж байсан. Мөн П, Б гэх 2 хүүхэд унтаж байсан. Өөр хүн байгаагүй. ...Би ямар хутгаар хутгалсан талаараа мэдэхгүй байгаа бөгөөд тэр хутгыг цагдаа авсан гэсэн, хутга хаана байсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн39-41 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний 469 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ц.Эын биед цээжний 12-р нугаламын баруун талд цээж болон хэвлий хөндий рүү нэвтрээгүй, арьсан доогуур гүн хавсан шарх гэмтэл учирчээ. 2. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хатгах, хатгагдах үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байна. 3. Дээрх гэмтэл “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 5. Цээжний баруун хөндийд бага зэрэг болон хэвлийн хөндийд Марисоны зайд зурвас шингэнтэй байгаа нь гэмтлийн гаралтай биш байна...гэх дүгнэлт /хх-ийн 24 хуу/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06, 08 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07 хуу/

Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 09 хуу/

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45 хуу/

Эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 46-65 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 69-70 хуу/ 

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /72-73 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00-01 цагийн үед Архангай аймгийн И сумын Т баг ,, тоотод Ц.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нуруун тус газарт хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00-01 цагийн үед Архангай аймгийн И сумын Т баг ,,, тоотод дүү Ц.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нуруун тус газарт хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би эргэж хараад ороо засчихаад хэвтэх гэтэл ар нуруунд халуун оргихоор нь гараа явуулаад үзтэл юм байхаар нь сугалтал ногоон иштэй хутга байсан. Тэгсэн чинь Б ах намайг хутгалчихаад гараад гүйчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/, гэрч С.Цийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “гэнэтхэн Э ёо ёо хутгалчихлаа гэж орилохоор нь хартал гараа нурууныхаа ард барьж байснаа аваад шидчихсэн, тэгэхэд цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Е.Дгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “гэнэтхэн Э орилоод намайг хутгалчихлаа гэсэн. Тэгсэн Б гэрээс гараад гүйгээд явсан. Би босоод хартал Э нуруунаасаа хутга сугалаад газар шидэж байгаа харагдсан, тэгээд их цус гараад манай нөхөр эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Ц.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “гэнэт хүн орилоод цочоод сэртэл Э намайг хутгалчихлаа гэж орилж байсан, би тухайн үед юу болсныг мэдээгүй, сүүлд нь босоод харахад ар нурууны ууц хэсгээс нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “тухайн шөнө нэг мэдсэн чинь төрсөн дүү Эыгаа хутгалсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/, Ц.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний 469 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06, 08/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

            Иймд шүүгдэгч Б овогт Цийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй хутга 1 ширхгийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй хутга 1 ширхгийг устгасугай. 

 

6. Шүүгдэгч Ц.Б нь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ