Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/02232

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 06 өдөр

        Дугаар 102/ШШ2023/02232

Улаанбаатар хот

                                          

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 00 дугаар хороолол, 0 дугаар хороо, 0-А  дугаар байрны 59 тоотод оршин суух Урианхай овогт Тумбаагийн Баярмаагийн хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

                        

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Б

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь  

 ТОДОРХОЙЛОХ нь:

    

1.Нэхэмжлэгч Т.Бажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

        

         3.Нэхэмжлэгч Т.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Миний бие 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн өрхийн эмнэлэгт их эмчээр ажиллаж байсан.

            Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажиллаж байх хугацаандаа буюу 1999 оны 06 дугаар сараас 2001 оны 04 сарыг дуустал хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд охин Б.У төрүүлсэн.

          Гэвч охиноо асарч байсан үеийн чөлөө олгосон тушаал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн боловч шимтгэлийг дутуу бичсэний улмаас ажилласан жил хасагдах байдалд хүрч  байгаа тул намайг 1999 оны 06 дугаар сараас 2001 оны 05 дугаар сарыг дуустал Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд өрхийн их эмчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү, гэжээ.

 

      4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримт:

           

      5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00 дугаартай тодорхойлолт, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0000 дугаартай Нийслэлийн тойргийн нотариатчийн баримтыг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгч Т.Бн эхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэхэд хүүхэд асрах чөлөөтэй байсан үеийн шимтгэл төлөлтийг дутуу бичсэний улмаас энэ хугацааны ажилласан байдлаас хасагдахад хүрч байгаа тул шүүхэд хандсан” гэж тайлбарлав.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй. 

 

4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

        5.Нэхэмжлэгч Т.Б 1999 оны 06 сараас 2001 оны 05 дугаар сарыг дуустал Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд өрхийн их эмчээр ажиллаж байсан болох нь 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 39 дугаартай Чингэлтэй эрүүл мэндийн нэгдлийн даргын “Ажлаас чөлөөлөх тухай”, 1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Б.У “Төрсний гэрчилгээ”, 1999 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай “Ажилд авах, зөвлөх эмчийн ажлын хөлс, олгох ажлаас чөлөөлсөн, чөлөө ээлжийн амралт өгөх тухай “ Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн даргын тушаал”, 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаартай “Ажилд авах, ээлжийн амралт өгөх тухай” тушаал, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг, тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ. 

 

        6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн         

         115.2.1, 116, 118, 133 дугаар 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

       1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Урианхай овогт Тумбаагийн Баярмааг 1999 оны 06 дугаар сараас 2001 оны 05 дугаар сарыг дуустал Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд өрхийн их эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.      

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА