Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/05377

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/05377

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

 

2.Нэхэмжлэгч Б ХХК нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ хариуцагчаас төлбөр гаргуулахаар шүүхэд хандахад хаягтаа үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарлав.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч Х ХХК-д холбогдуулан 18.840.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлд дурдагдсан хаягаар ажиллагаа явуулахад хариуцагч хаягтаа бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Г.Т мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2022/0 дугаартай Шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/0 дугаартай Шийдвэр, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн акт, Сүхбатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/0 дугаартай Шийдвэр, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс 28-з 2-3/0 дугаар албан бичиг, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүрэг, 0 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг бичгийн баримтаар тогтоогдож оршин суух хаяг тодорхойгүй, хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. 

 

7. 0 регистрийн дугаартай Х ХХК-ийн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ЦЕ регистрийн дугаартай Г.Т Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 дцгаар байрны 0 тоотод оршин суудаг гэх мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна. 

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй бүхий этгээд Г.Т-г эрэн сурвалжилсугай.  

 

2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.    

 

4.Шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Түмэнцаст даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА