Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00140

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00140

Хөвсгөл аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***анд байрлах, Г ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***т оршин суух, Г-ын Х-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,632,651.86 (нэг сая зургаан зуун гучин хоёр мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг наян зургаан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 320/2025/00137/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гнаас Г- овогтой Х- нь 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ЗГ-R000683055-2024/07/02 тоот дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж 1,570,000 төгрөгийг 21 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай, хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар зээл авсан. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

 

олгосон/бодогдсон

төлсөн

үлдэгдэл

зээл

1,570,000.00

52,783.29

1,517,216.71

хүү

161,725.93

48,487.71

113,238.22

нэмэгдүүлсэн хүү

2,196.93

0.00

2,196.93

нийт

1,733,922.86

101,271.00

1,632,651.86

гэжээ.

Хариуцагч Г.Х- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г- овогтой Х- нь Гнаас дижитал зээл болох 1,632,651.86 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлээ төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Дээрх зээлээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 400,000 төгрөгийг төлсөн болно гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Г.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,632,651.86 (нэг сая зургаан зуун гучин хоёр мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг наян зургаан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Х- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,632,651.86 (нэг сая зургаан зуун гучин хоёр мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг наян зургаан мөнгө) төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,073 (дөчин нэгэн мянга далан гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х-аас 20,536.5 (хорин мянга таван зуун гучин зургаан төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 20,536.5 (хорин мянга таван зуун гучин зургаан төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Х-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,632,651.86 (нэг сая зургаан зуун гучин хоёр мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг наян зургаан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Х- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,632,651.86 (нэг сая зургаан зуун гучин хоёр мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг наян зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,073 (дөчин нэгэн мянга далан гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х-аас 20,536.5 (хорин мянга таван зуун гучин зургаан төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 20,536.5 (хорин мянга таван зуун гучин зургаан төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН