Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/02158

 


 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 29 өдөр

           Дугаар 102/ШШ2023/02158

Улаанбаатар хот

 

  

       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.074.736 төгрөг 03 мөнгийг хариуцагч Б.Н 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 214.947 төгрөг 02 мөнгө, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 214.947 төгрөг мөнгө, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 214.947 төгрөг 02 мөнгө, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 214.947 төгрөг 02 мөнгө, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 214.947 төгрөг 02 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 15.175 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 15.175 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА