Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 14

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Хохирогч: А.А ,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч: А.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлдэн овогт Адъяахүүгийн Д д холбогдох 1726001560079 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Дэлдэн овогт А.Д   

Шүүгдэгч А.Д  нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн А.А тай малын бэлчээрийн асуудлаас үүдэн маргалдаж, улмаар зүүн гар, зүүн, баруун ташаа, хэвлийн зүүн хажуу, зүүн доод хэсгүүдэд чулуу шидэн цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Д  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манайх мал маллах хүндээ малаа тоолж хүлээлгэж өгөх гэж 09 цагийн үед очсон. Тэгээд өглөө нь үхэр малаа тэмдэглэчихээд өдөр 11-12 цагийн үед хонь малаа тэмдэглье туугаад ир гэж малчиндаа хэлэхэд за тэгье гээд явсан. Тэгснээ утсаар залгаад үхрийг чинь мотоцикльтой хүн туугаад яваад байна гэж хэлсэн. Тэгээд 2-3 минутын дараа бүр дээд эхээд туугаад байна гэж хэлэхээр нь би нөхөртэйгээ очтол А , Батбаатар хоёр манай үхрийг туугаад явж байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад очтол А  шилбүүрээрээ намайг саваад авсан. Тэгээд би шороо чулуу аваад А  руу шидсэн. Эднийхээс 3 км орчим зайд энэ хэрэг болсон. А , Батбаатар нар намайг 10 чулуу авч шидсэн гэсэн байсан. Би тийм олон чулуу шидээгүй. А  намайг шилбүүрээр савахаар нь газраас чулуу аваад шидсэн. Хэдэн чулуу авч шидсэнийг мэдэхгүй. Миний шидсэн чулуу оносон юм байна гэж бодож байна. Намайг машинаас буухад А  шилбүүрдээд авсан. Тэгээд би доошоо харсан чинь чулуу шороо байхаар нь аваад шидсэн. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохирол төлбөрийг нь төлнө гэв.

Хохирогч А.А  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2017 оны 11 дүгээр сард Б  ахын үхэр манай гадна хүрээд ирсэн. Манайх олон бага насны хүүхэдтэй. Манайх хэдэн үхэр гаргасан /алсан/ байсан чинь үхэрнүүд ирээд сэвсэн дээр нь орилоод байхаар нь тэдгээр үхрийг нэлээд дээш нь туугаад явж байтал Б , Д  эгч хоёр ирсэн. Ирсэн даруйдаа Д  эгч машинаас буугаад үхэр яагаад туугаад байгаа юм бэ? гэж хэлээд над руу чулуу шидсэн. Тэр үед Батбаатар салгах гэхэд нүүрийг нь урж самардсан. Тэгээд Б  ах ирж салгасан. Чулуугаар миний ууцан дээр хоёр удаа, бугалган дээр 1 удаа цохиж, толгойтой үснээс 2-3 удаа зулгаасан. Маргааш нь толгой өвдөж байсан. Эмчилгээний төлбөрт 500000 төгрөг нэхэмжилнэ. Гомдол санал байхгүй гэв.

Хохирогч А.А  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед манай гэрийн гадаа Б гэх хүний үхэр ирчихсэн байхаар нь гэрээсээ холдуулаад туусан. Тэгтэл Б, Д  гэх 2 хүн машинтай ирээд яагаад үхэр туугаад байгаа юм бэ? гээд юм хэлэх зуургүй л миний өмнөөс чулуу шидээд ар нурууны хэсэг рүү Д  өшиглөөд чулуугаар цохиод байсан. Б  гэх хүн бол надад гар хүрээгүй. Тэгтэл манай айлын залуу Батбаатар ирээд салгах гэхэд Б Д  өмнөөс нь самардаад чихний урд хэсэг шанааг нь урчихсан байсан. Тэгтэл нөхөр нь Д г машиндаа чихээд хүчээр суулгаад аваад явсан. Манай үхрийг цааш нь туугаад байна гэж л зодсон байх. Зөвхөн Д  л намайг зодсон. Б гэх нөхөр нь бол хараад байж байсан. Д  намайг чулуугаар ташаан хэсэгт 3, нурууны хэсэгт 1, зүүн гарын бугалга хэсэгт 1, ууцан дээр 1 удаа чулуугаар цохисон. Чулуу шидсэнээс оносон газрууд нь хөхөрсөн байгаа. А.Д  10 гаруй чулуу шидсэн байх. Тэрний 7-8 ширхэг чулуу нь намайг оносон. /хх-ийн 5-6 хуудас/,

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би хөдөө гэртээ байж байтал мотоцикльтой хүн үхрийг чинь туугаад байна гээд манай малчин хэлэхээр нь би эхнэр Д гийн хамт машинтай очоод цонхоороо яагаад мал хөөгөөд байгаа юм бэ? гэхэд танай малыг хөөхөөр яадаг юм бэ? гэсэн. Тэгтэл манай эхнэр буугаад өмнөөс нь яваад очтол А  барьж байсан шилбүүрээрээ цохихоор нь Д  бариад авч байсан. Гар нь тулчихсан байсан. Тэгээд Д  А ын өмнөөс чулуу аваад шидчихэж байгаа бололтой байсан. А  мөн Д  руу чулуу шидээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд А  болохоор танай үхрийг яаж ч туусан яадаг юм, байнга л тууж байх болно гээд байсан. А  манайхтай байнга л өвөлжөө хаваржааны газрын маргаан хийж байдаг. Намар мөн манай намаржааны өмнө ирээд буучихсан байхаар нь очиж хэлээд манайх өвөлжөөн дээрээ буусан. Манай өвөлжөөнөөс гараад бэлчээртээ ус уухаараа тэдний гадуур гарч байж л ус уудаг юм. Тэгэхээр л хөөгөөд байдаг юм. Манай өвөлжөөний газрын өвс идчихлээ гээд байдаг. Д , А  нар бие биенийгээ барьж авч цохиж зодсон зүйл байхгүй. Бие биенийхээ өмнөөс чулуу л шидээд байсан. Хаана хаана нь оносон талаар мэдэхгүй. Нээх ч их чулуу өмнөөсөө шидэлцээгүй. Би тэгээд машинаасаа буугаад дунд нь орж зогсчихоод ойртуулаагүй. Миний 2 талаас л бие биенийгээ элдэв янзаар хэлээд хэрэлдээд байсан. /хх-ийн 12-13 хуудас/,

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 08 цаг өнгөрч байхад манай саахалт Б үхэр бэлчээрт гараад манай гэрийн гадаа ирээд сэвсэн дээр мөөрөөд байхаар нь А  намайг хоёулаа энэ үхэрнүүдийг туугаад холдуулъя гэхээр нь би мотоциклио унаад А ыг сундлаад тухайн үхэрийг гэрээсээ 3 км холдуулаад туугаад явж байтал Б  эхнэртэйгээ хамт машинтай ирээд эхнэр Д  нь машинаасаа бууж ирээд манай үхрийг яагаад туугаад байгаа юм бэ? гэхээр нь гэрийн гадаа сэвсэн дээр овоороод байхаар нь тууж холдуулж байна гэхэд Д  А ын өмнөөс газраас чулуу аваад шидээд байсан. Тэгэхээр нь би Долгомаа эгчийг барьж аваад та боль, та нар хоорондоо ярилц гэхэд чулуугаа газар хаяаад миний нүүрийг самардчихсан. Тэгээд тэр 2 хоорондоо жаахан хэрэлдэж байгаад Д  нөхөртэйгөө машиндаа суугаад явсан. Д  А ын өмнөөс ойролцоогоор 7-8 ширхэг чулуу шидсэн. Түүнээс 6 чулуу лав А ыг оносон байх. А  тухайн үед надтай үхэр тууж явахдаа зүгээр байсан боловч маргааш нь А ын бие нь хэд хэдэн газар хөхөрсөн байсан. Тухайн өдөр болон маргааш нь А  ямар нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдаагүй. Миний биед гэмтэл шарх учраагүй. Би шинжээч эмчид үзүүлэхгүй. Гомдол санал байхгүй. /хх-ийн 14-16 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 434 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... А.Д гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 21 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 442 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... А.А ын биед зүүн гар, баруун зүүн ташаа, хэвлийн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 25 хуудас/,

Б.Үүрийнтуяа эмчийн тодорхойлолт /хх-ийн 3 хуудас/,

Шүүгдэгч А.Д гийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 37 хуудас/,

Шүүгдэгч А.Д гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 38 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Д  нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч А.А тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар чулуу шидэж түүний зүүн гар, баруун зүүн ташаа, хэвлийн хэсэгт цохиж хохирогч А.А ын эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д гийн 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11-12 цагийн үед манай малчин утсаар залгаад үхрийг чинь мотоцикльтой хүн туугаад яваад байна гэж хэлсэн. Тэгээд 2-3 минутын дараа бүр дээд эхээд туугаад байна гэж хэлэхээр нь би нөхөртэйгээ очтол А , Батбаатар хоёр манай үхрийг туугаад явж байхаар нь би машинаасаа буугаад очтол А  намайг шилбүүрээр савахаар нь би газраас шороо чулуу аваад шидсэн. Хэдэн чулуу авч шидсэнийг мэдэхгүй. Миний шидсэн чулуу оносон юм байна гэж бодож байна. Хохирогч А.А ын 2017 оны 11 дүгээр сард Б  ахын үхэр манай гадна үхэр гаргасан /алсан/ сэвсэн дээр нь орилоод байхаар нь тэдгээр үхрийг нэлээд дээш нь туугаад явж байтал Б , Д  эгч хоёр ирсэн. Ирсэн даруйдаа Д  эгч машинаас буугаад үхэр яагаад туугаад байгаа юм бэ? гэж хэлээд над руу чулуу шидэж миний ууцан дээр хоёр удаа, бугалган дээр 1 удаа цохисон гэх мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.А ын 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед манай гэрийн гадаа Б  гэх хүний үхэр ирчихсэн байхаар нь гэрээсээ холдуулаад туусан. Тэгтэл Б , Д  гэх 2 хүн машинтай ирээд яагаад үхэр туугаад байгаа юм бэ? гээд юм хэлэх зуургүй л миний өмнөөс чулуу шидээд миний ташаан хэсэгт 3, нурууны хэсэгт 1, зүүн гарын бугалга хэсэгт 1, ууцан дээр 1 удаа цохисон. Чулуу шидсэнээс оносон газрууд нь хөхөрсөн байгаа. Гэрч Ц.Б 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мотоцикльтой хүн үхрийг чинь туугаад байна гээд манай малчин хэлэхээр нь эхнэр Д гийн хамт машинтай очсон. Манай эхнэр машинаас буугаад А ын өмнөөс чулуу аваад шидчихэж байгаа бололтой байсан. Гэрч Ц.Б 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Д  А ын өмнөөс газраас чулуу аваад шидээд байсан. Д  А ын өмнөөс ойролцоогоор 7-8 ширхэг чулуу шидсэн. Түүнээс 6 чулуу лав А ыг оносон байх. А  тухайн үед надтай үхэр тууж явахдаа зүгээр байсан боловч маргааш нь А ын бие нь хэд хэдэн газар хөхөрсөн байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 434, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 442 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Б.Үүрийнтуяа эмчийн тодорхойлолтоор нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч А.Д д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.           

Шүүгдэгч А.Д  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон шүүгдэгч А.Д гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч А.Д  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч А.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч А.А  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эмчилгээний зардалд 500000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт хохирлын талаарх нотлох баримт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй байх тул хохирогч А.А  нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дэлдэн овогт А.Д г хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д д 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч А.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.А  нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Х.ОТГОНЖАРГАЛ