Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/08

 

*******д холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч О.Баатарсүх, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 М.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Б.Солонго

Шүүгдэгч                      *******                                                                              

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ы гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 11ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, ******* ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

- Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар, /1хх 179-181/

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хассан, /1хх 172-173/

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар, /1хх 176-178/

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нэмж нэгтгэн, нийт 7 жил 7 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. /1хх 174-175/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-13-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Билэгтийн шанд” гэх газраас иргэн *******ын эзэмшлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдэж бусдад 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Дөхөмийн нуур” гэх газраас иргэн гийн эзэмшлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдэж бусдад 3 750 000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Зургадын нуур” гэх газраас иргэн гийн эзэмшлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдэж бусдад 3 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* *******ыг 3 /гурав/  жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 /гурав/  жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас нийт 9 800 000 төгрөгийг гаргуулж хохирогч *******од 1 500 000 төгрөг, хохирогч д 7 200 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.д 1 100 000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналганы үнэ 900 000 /есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие 2022 оны 1 сард гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үед би ээжтэйгээ хамт амьдарч байсан. Манай ээж 2 удаа харваж биеийн байдал маш муу эм тариа хэрэг болдог байсан. Иймд хүнээс, хамаатан садангаас мөнгө зээлж, мөнгө зээлсэн хүмүүс мөнгөө нэхэж ирсэн. Би аргагүй байдалд орж үл таних Нямдаваа гэх хүний малыг авсан. Нямдаваад учруулсан хохиролд цэвэр Англи азарганы төл 50 хувийн цустай эр даага 5,0 сая төгрөгөнд үнэлж, бас хурдан удмын угшилтай хязаалан гүү 2 200 000 төгрөгөөр үнэлж, дээр нь хохирогчийн өмгөөлөгч Батболдод 1,0 сая төгрөг өгсөн. Би Нямдаваад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Мөн иргэний нэхэмжлэл гаргасан д 1 100 000 төгрөгийг бүрэн төлсөн. *******од учруулсан 1 500 000 төгрөгийг хурлын өмнө төлж барагдуулна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Одоо миний ээж нас өндөр, надаас өөр асарч, халамжлах хүн байхгүй. Иймд миний ар гэр болон бусдад учруулсан хохирлоо төлсөн байдлыг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Ээжийн минь биеийн эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үзэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү. Ээжийг минь надаас өөр харж хандах хүн байхгүй. Би тухайн үед хүнээс мөнгө зээлсэн байсан. Хүмүүс мөнгөө нэхэж ирснээс болж би ийм хэрэг үйлдэх болсон. Аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Б.Солонго гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд давж заалдах гомдол гаргасан. Хурлаас хойш хохирогч Нямдоржийн хохирол болох 7 200,0 мян төгрөгийг хурдан удмын адуугаар төлсөн, өмгөөлөгчөөр нь дамжуулж нэг сая төгрөгийг төлсөн. Иргэний нэхэмжлэгчийн 1 100,0 мян төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн гол зорилго нь хохирол төлбөрийг төлж барагдуулах байдаг. Миний хувьд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчлэгдэж ирсэн. Үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан байдаг. Энэ хэргийн зүйлчлэлийн хувьд 2-8 жилийн хорих ялтай. Шүүх 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Шүүгдэгчийн хувьд урьд 3 удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан, “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж байсан. Мөн хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байна. Тиймээс ялын хувьд тохирч байна. Шүүгдэгч *******ы гэмт үйлдэл бүрэн нотлогдож тогтоогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-13-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Билэгтийн шанд” гэх газраас иргэн *******ын эзэмшлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдэж бусдад 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Дөхөм”-ийн нуур гэх газраас иргэн гийн эзэмшлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдэж бусдад 3 750 000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, “Зургадын нуур” гэх газраас иргэн гийн эзэмшлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдэж бусдад 3 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч *******ы анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 228/

хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Манай үхэр Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Билэгтийн шанд гэх газарт бэлчээрлэж байсан юм. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өөрийн үхрээ зүсээр нь бүртгэхэд бүрэн байсан. ... 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үхрээ дахин бүртгэхэд манай 3 тооны үхэр байхгүй байсан. Би тухайн 3 үхрээ ойр хавиараа байгаа байх гэж бодоод хайсан боловч олдоогүй. ... сувай үнээг 1 500 000 төгрөгөөр, бяруу тус бүрийг 800 000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 22-23/

иргэний нэхэмжлэгч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:... 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ... цагаан өнгийн машинтай Сэргэлэн сумын 2 дугаар багийн иргэн шувуу” хочтой Батаа буюу ******* гэгч залуу 3 үхэр ачиж, давхиж ирээд хар зүсмийн эвэртэй охин бяруу, эвэртэй хүрэн халзан зүсмийн гэдэс хөлөөрөө цагаантай охин бяруу нийт 2 тооны бярууг мөнгө авсан өглөгтөө өгч байна гээд тууж явсан бяруунуудтай нийлүүлж өгөөд явсан. Тухайн үед машин дээр нь цавь цагаан зүсмийн мухар ухаа үнээ ачаатай явж байсан. Би тухайн 2 бярууг хулгайн үхэр гэж мэдээгүй. ... Хэд хоногийн дараа малын эзэн хулгайлагдсан гэх үхрээ аваад явсан. Би одоо 2 үхэр буюу 1 100 000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 27-28, 35-36/

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 06 дугаар сарын эхээр ... Сэргэлэн сумын 2 дугаар багийн иргэн шувуу Батаа гэх залуу цагаан өнгийн ачааны машин дээр 3 үхэр ачиж ирээд би бяруу өгөх юм аа, одоо 2 бяруугаа буулгаад явуулъя гэж хэлэхээр нь бид нар авсан бяруунуудыг бүгдийг нь тамгалж байгаа.  Баярхүү рүү очиж тамгалж ирээд буулгачих гэж хэлсэн. Шувуу Батаа нь Баярхүүгийнх рүү очиж 2 бяруугаа тамгалж ирээд буулгаж өгчихөөд улаан зүсмийн мухар үнээгээ машин дээр үлдээгээд буцаад давхиад явсан. ...Шувуу Батаа гэгчийн машин дээр улаан зүсмийн мухар үнээ ачаатай байсан. ... Дух цагаан   эвэртэй, цээж цавь цагаан арын хоёр хөл нь мөн цагаан охин бяруу, нөгөө бяруу нь эвэртэй хар зүсмийн том биетэй охин бяруу байсан. ..." гэсэн мэдүүлэг, /1хх 31-32/  

гэрч Х.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 06 дугаар сарын дундуур Сэргэлэн сумын 2 дугаар багийн иргэн буюу манай найз “шувуу” хочит Батаа /*******/ нь орой 22 цагийн орчимд 3 тооны үхэр туугаад манайд ирсэн. ... хоноод өглөө нь 06 цагийн орчимд тухайн үхрүүдийг ачаад Баярхүүгийнх рүү явсан.  ... хүмүүс дээр очоод хоёр тооны бярууг нь буулгаад нэг үнээг нь ачаад Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Чулуутын энгэр гэх газарт бэлчээрлэж байсан айлын үхэрт буулгачихаад манайд ирсэн. Би тухайн үхэрнүүдийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 40, 44/

гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... ******* нь 2022 оны 06 дугаар сарын дундуур манайхаас хүрэн зүсмийн морь унаж явсан. Хаашаа явж байгаа талаараа хэлээгүй. ******* нь манайд ирэх бүртээ хүрэн зүсмийн /9 настай/ морийг унадаг байсан бөгөөд надад урьд өмнө нь үхэр огт авчирч өгч байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 42, 88/

гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “… Миний төрсөн ах Баяртогтох нь Улаанбаатар хотод “Нуган эрэн” ХХК-д барилгын инженерээр ажилладаг. ... 2022 оны 03 дугаар сараас эхлэн үхэр цуглуулж байсан ба 2022 оны 06 дугаар сард шувуу Батаа, Мөнхтулга гэх 2 хүн цагаан өнгийн Леберо маркийн тээврийн хэрэгсэлд 3 үхэр ачиж ирээд 2 бярууг нь Ууганбаярын цуглуулж байсан үхэр рүү нийлүүлсэн. Шувуу Батаа 1 бярууны мөнгө авсан, 1 бяруу нэмж өгөөд мөнгийг нь авна гэж байсан. Би тухайн үхрүүдийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 46-47/

шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гээс авсан 2 бярууны мөнгө нэхэгдээд байхаар нь Лхагвасүрэнгийн хүрэн морийг унаад гэрээс нь урагшаа “Билэгтийн шанд” гэх газар руу очиход 100 орчим үхэр хэвтэж байхаар нь захаас нь 3 тооны үхэр туугаад ... машинд нь ачаад гийн гэрт очсон. Ингээд 2  бярууг д хүлээлгэж өгөөд нэг үнээг нь “Чулуут”-ын нуур орчим олон тооны үхэр бэлчиж байхад нь нийлүүлээд орхисон.  ... Би 1 мухар үнээ, 2 тооны бяруу хулгайлсан ба тухайн үхрүүд нь Батболдын үхрүүд байсан байна лээ. Би тухайн 3 үхрийн 2 үхрийг нь буцаагаад өгсөн. Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа Лхагвасүрэнгийн хүрэн морийг унаад явж байсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 65/

хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 11 дүгээр сарын эхээр үхрээ бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. 2021 оны 11 дүгээр сарын дундуур үхрээ бүртгэхэд миний өөрийн эзэмшлийн 2 соёолон эр үхэр, нэг бяруу зүсээрээ байхгүй байсан. Манай үхэр ... Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Дөхөм”-ийн нуур гэх газрын баруун хойно бэлчээрлэж байсан. Би алдагдсан 3 тооны үхрээ ойр хавиар байгаа байх гэж бодоод хайсан боловч олдоогүй. ... хоёр соёолон эр үхрээ тус бүр 2 500 000 төгрөгөөр, бярууг нь 1 000 000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 81-82/

гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 11 дүгээр сарын дундуур Сэргэлэн сумын 2 дугаар багийн иргэн “шувуу” Батаа буюу ******* гэгч манайд оройн 22 цагийн орчимд морьтой 3 тооны үхэр туугаад ирсэн.  ... манай хашаа намхан байсан учир тухайн 3 үхэр хашаанд ороод өөдөөс дайраад хашаанаас гараад 2 эр үхэр нь баруун хойд зүг рүү явчихсан. Үлдсэн 1 бяруу нь манай хашаанаас баруун зүгт 1 км хэртэй газарт байдаг тус багийн иргэн Төмөрбаатар гэдэг айлын хашаа руу орохоор нь Батаа бид 2 тухайн бярууг хашаанд нь уяад орхисон. ... Би Батаад ... алдсан үхрээ одоо хаанаас олох юм бэ, араас нь сайн яваад олж ирэхгүй юм уу гэхэд зүгээрээ явбал яваг, наад 2 үхрийг чинь Баяндун сумын иргэн Батмөнхийн Нямдаваа гэгч хүний үхрээс авсан юм.” гэж хэлэхэд нь би буруу гарын үхрүүд байна гэж ойлгосон. ... Маргааш ... өдрийн 12 цагийн орчимд Батааг ирэхэд нөгөө үхэр нь байхгүй болчихсон байсан. ...бараан зүсмийн том биетэй эр үхрүүд байсан. Бяруу нь хар хүрэн зүсмийн сарвагар эвэртэй бяруу байсан. ..." гэсэн мэдүүлэг, /1хх 85-86/

шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... 2021 оны 11 дүгээр сарын дундуур найз Лхагвасүрэнгийн хүрэн морийг нь унаад орой Сэргэлэн сумын 2 дугаар баг “Дөхөм”-ийн нуур гэх газар руу очиход 30 орчим үхэр хэвтэж байсан. ...  захдуу байсан бидэртэй хүрэн зүсмийн бяруу, соёолон эр үхэр, хүрэн зүсмийн соёолон эр үхэр нийт 3 тооны үхрийг туугаад Даваадоржийн гэр рүү  23 цагийн орчимд очсон. ... Энэ үед Даваадорж ах үхрүүдээ “буцааж авчрахгүй юм уу” гэхээр нь “хэрэггүй ээ дийлдэхгүй юм байна” гэж хэлээд орхисон. Би Даваадорж ахын хашаанд нэг тооны бярууг нь уяж орхиод маргааш өглөө нь ирэхэд хашаагаа эвдээд гараад явсан байсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа Лхагвасүрэнгийн хүрэн морийг унаад явж байсан. Тухайн хүрэн морь Лхагвасүрэнгийн адуун дунд байгаа. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 107/

хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үхрээ хурааж бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. ... 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үхрээ бүртгэхэд 3 тооны үхэр дутсан байхаар нь ойр орчмын айлын үхрээр хайж 1 өдөр явахад ямар ч сураг гараагүй. ...Баруун талын чих нь тайранхай зүүн талын чих нь бүтэн чихтэй улаан ягаан зүсмийн сувай үнээ, цагаан бөөр алаг зүсмийн сувай үнээ, сартай бидэртэй хүрэн эр бяруу нийт 3 тооны үхэр алдагдсан. Дээрх 2 сувай үнээг нэгийг нь 1 600 000 төгрөгөөр, эр бярууг нь 1 200 000 төгрөгөөр үнэлнэ. ... хулгайд алдсан үхрүүдээс нэг ч үхэр сүрэгтээ ирж нийлээгүй. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 122, 125/

гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 2021 оны 07 дугаар сарын эхээр өөрийнхөө мотоциклыг зарах зорилгоор 5 хүн суулгаад муушиг тоглуулаад хүний нэг нэг бяруугаар тоглуулсан. ... Би тухайн өдрөөс хойш 7 сарын дараа 2022 оны 01 дүгээр сарын дундуур Батаагаас бяруугаа авъя гэхэд би чамд Баяндун сумын иргэн Нямаагийн үхрээс хулгай хийгээд бярууг чинь аваад өгье, надтай цуг яваад ир гэж хэлэхээр нь би цуг явбал хэрэгт орно явахгүй гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын дундуур Батаа манай гэр рүү 3 тооны үхэр тууж ирээд 1 бярууг нь аваад үлд гэж хэлэхээр нь би “хулгайн үхэр биш биз дээгэж асуухад шувуу Батаа үгүй ээ би хүнээс авлагадаа аваад явж байнагэж хэлээд дух цагаан бидэртэй хар хүрэн бярууг үлдээгээд 2 үхрээ туугаад урд зүгт Сэмбэ ахынх руу очно гэж хэлээд явсан. Батаагийн үлдээсэн ... гэтэл нөгөө бяруу миний өөдөөс дайраад хашаанаас гараад зүүн хойд зүг рүү зугтаагаад явчихсан. Дээрх бярууны эвэрт хар өнгийн мяндсан уяатай байгаа. Би бярууны араас явалгүй явуулчихсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 128/

гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... ******* гэгч нь манайд 23 цагийн орчимд морьтой 2 тооны үхэр туугаад ирсэн бөгөөд надад хэлэхдээ би хүнээс үхэр авсан, танай хашаанд хаших гэсэн юм дүүдээ хашилцаад өгөөч маргааш махална гэж хэлсэн. ... би зөвшөөрөөд бид хоёр өдрийн 10 цагийн орчимд тухайн хоёр үхрийг махалж дуусаад миний машинд нэг үхрийн махыг нь ачаад сумын төв орсон. Нэг үхрийн махыг нь өөр хүнд өгнө гээд жижиглээд тампуунд хийж манайд үлдээгээд явсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 131-132/

шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... Би 2022 оны 06 дугаар сарын дундуур шиг санагдаж байна ... найз Лхагвасүрэнгийн ... хүнээс өр нэхэгдээд байхаар нь оройхон хүрэн морийг нь унаад зүүн урд зүгт 10 орчим км зайд байрлах Билэгтийн шанд гэх газарт очиход 100 орчим үхэр хэвтэж байхаар нь зүүн хойд захад нь байсан 3 үхрийг тууж авч яваад Мөнхтулгын хашаанд очсон. ... маргааш өглөө нь босоход бороо их орж байхаар нь Тулгаагийн машинд 3 үхрээ ачаад гэх хүнд 2 бярууг нь аваачиж өгсөн. ... д 2 үхрээ өгчхөөд явж байгаад машин шаварт суух гээд байхаар нь Чулуут гэх газарт олон үхэр тааралдахаар нь үлдсэн нэг үхрээ буулгаж үлдээгээд явсан. ... Батболдынхоос авсан үхэр бол мухар хүрэн үнээ, хар сарман эрээн бяруу, улаан эрээн бяруу байсан им тамгыг анзаарч хараагүй.

мөн 2021 оны 11 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна Лхагвасүрэнгийн гэрт байж байгаад мөнгөний хэрэг болоод ухаа морио унаад хойд зүгт байрлах Дөхөм”-ийн нуур гэх газарт очиход 10 тооны үхэр тасарсан байдалтай байхаар нь 3 үхрийг тууж Даваадорж буюу Сэмбэ ахын хашаанд аваачсан. ... Тэгээд 3 үхрээ хаших гэсэн боловч их догшин үхрүүд байсан ба хашуулахгүй дайраад байхаар нь явуулсан. Энэ 3 үхэр нь Нямдаваагийн үхрүүд байсан ба бидэртэй хүрэн шүдлэн, хар хязаалан үхэр, мөөдөө эвэртэй хүрэн улаан хязаалан үхэр байсан им тамгыг нь хараагүй.

мөн 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Лхагвасүрэнгийн гэрт байж байгаад шөнө айл руу явлаа гэж хэлээд хойд зүгт байрлах Зурагд”-ын нуур гэх газар руу очсон. Намайг очиход 7 тооны үхэр тасарсан байдалтай байхаар нь захдуу байсан 3  үхрийг тууж авч яваад Даваадорж ахын гэрт очоод хүнээс авах ёстой үхрээ аваад явж байна гэж хэлээд 3 үхрээ хашсан. Ингээд маргааш өглөө нь сэрэхэд хар бяруу нь байхгүй хашаа даваад гараад явсан ба үлдсэн ягаан гунж, алаг шүдлэн 2-ыг махлаад ягаан гунжийг Улаанбаатар хот руу эгч рүүгээ явуулаад, алаг шүдлэнг нь Тунаа гэх хүнд өрөндөө өгөөд үлдэгдэл мөнгийг нь өөрийн дансаар авсан. Би Нямдаваагийн 6 тооны үхэр, Батболдын 3 тооны үхэр нийт 9 үхэр хулгайлсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 162-163/  гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1хх 08, 77, 118/  эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 10-13/ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, /1хх 15-18/  эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /1хх 50-53/ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, /1хх 55-58/ мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /1хх 68-69/  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 92-94/  ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, /1хх 97-100/  мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /1хх 110-111/ гэрч Д.Оюунтунгалагийн мэдүүлэг, /1хх 135-136/  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 141-144/ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, /1хх 146-153/  эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, /1хх 166/ гэрч Д.Оюунтунгалагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /1хх 167-169/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /1хх 171/  шийтгэх тогтоолын хуулбарууд, /1хх 172-181/ Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, /1хх 182/  шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1хх 183/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* *******ыг 3 /гурав/  жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 /гурав/  жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Шүүгдэгч ******* нь “... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Одоо миний ээж нас өндөр, надаас өөр асарч, халамжлах хүн байхгүй. Иймд миний ар гэр болон бусдад учруулсан хохирлоо төлсөн байдлыг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тус шүүхээс шийдвэрлэв.

7.Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Б.Солонго тус шүүхийн шүүх хуралдаанаас өмнө хохирогч д бэлнээр 1 000 000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч М.д ХААН банкны дансаар 1 100 000 төгрөг шилжүүлсэн, мөн хохирогч д англи азаргын 50 хувийн цустай эр даагыг 5,0 сая төгрөгт, хязаалан гүү нэгийг 1 200 000 төгрөгт тооцож өгөхөө илэрхийлсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх тул энэ талаар магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/81 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч ******* нь хохирогч д 1 000 000 төгрөгийг бэлнээр, иргэний нэхэмжлэгч М.д 1 100 000 төгрөгийг дансаар тус тус төлсөн болохыг, мөн хохирогч д англи азаргын 50 хувийн цустай эр даагыг 5,0 сая төгрөгт, хязаасан гүү нэгийг 1 200 000 төгрөгт тооцож төлөхөө илэрхийлсэн баримт тус тус ирүүлснийг дурдсугай.

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.УРТНАСАН

                      ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ

                                                                                            З.ЭНХЦЭЦЭГ