| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2024/0010/З |
| Дугаар | 125/ШШ2024/0051 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 125/ШШ2024/0051
2024 10 24 125/ШШ2024/0051
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/292 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, гэрч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/155 дугаар захирамжаар *******т Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* гудамжны тоот хаягт байрлах 1935 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
1.2. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/87 дугаар захирамжаар “... эзэмшиж байгаа газраа өмчлөх хүсэлт ирүүлсэн” гэх үндэслэлээр дээрх газрыг *******т өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
1.3. *******аас *******т холбогдуулан 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* гудамжны тоотод байрлах хашааны газрыг *******оос чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасан. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00122 дугаар шийдвэрээр *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий газрыг *******ийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн.
1.4. Уг шийдвэрийг гуfравдагч этгээд ******* эс хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасны дагуу хэргийг давж заалдах заалдах шатны шүүхээс хянан үзэж Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 206/МА2023/00022 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
1.5. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2023/00202 дугаар тогтоолоор маргааны бүхий газрыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, *******ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
1.6. Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/292 дугаар захирамжаар “... Улсын дээд шүүхийн тогтоолоор иргэн *******ийг Жаргалант сумын 3 дугаар баг, ******* багийн ******* гудамжны тоотод байрлах газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоосон тул ...” гэх үндэслэлээр *******т газар өмчлөх эрх олгосон 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/87 дугаар захирамжийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
1.7. Газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/292 дугаар захирамжийг ******* эс хүлээн зөвшөөрч 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г-1617005158 улсын бүртгэлийн дугаартай 1,935 кв.м талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч мөн. Үүнийг Ховд аймгийн Засаг дарга 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/292 дүгээр захирамж гарган *******т эзэмших эрх олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөхгүй байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Би *******т хэзээ ч “8 сая төгрөг өгье, хашаанаас нүү” гэж хэлж байгаагүй. Мөн ******* багийн Засаг дарга тухайн хаяг дээр амьдардаг гэсэн тодорхойлолтыг өрх гэрийн бүртгэлийг үндэслэн гаргасан гэв.
2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жаргалант сумын иргэн *******оос "Миний эзэмшлийн Жаргалант сумын 3 дугаар баг ******* үйлдвэрийн ******* гудамж тоот хашааны газрыг иргэн ******* хууль бусаар эзэмшин улмаар өмчилсөн ба тус асуудлыг Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу хүчингүй болгож өгнө үү" гэх агуулгатай гомдлыг аймгийн Засаг даргад ирүүлсэн.
Гомдлын дагуу судлан үзэхэд дээрх газрыг иргэн ******* нь 2020 онд эзэмшлийн гэрчилгээ гаргуулж эзэмшсэн бөгөөд газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 02 дугаар сард гаргуулан авсан ба иргэдийн хооронд газар чөлөөлүүлэх маргаан өрнөж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/XT2023/00202 дугаар тогтоолоор *******ийг тус газрын хууль ёсны эзэмшигч мөн гэж үзсэн байна.
Тухайн газрыг өмчилж байгаа иргэн *******ын өмчлөлийн эрхийг хүчингүй болгох, холбогдох хууль, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд газар өмчлөгчид мэдэгдэн захиргааны шийдвэр гаргуулах талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж тус газраас *******ын өмчлөлийг хүчингүй болгуулах саналыг ирүүлсний дагуу тухайн иргэний газар өмчлөх эрхийг холбогдох хууль тогтоомж болон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/XT2023/00202 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/292 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
Дээрх Ховд аймгийн Засаг даргын А/292 дугаар захирамжийг гаргахдаа энэхүү асуудлыг шийдвэрлэсэн иргэний хэргийн Дээд шүүхийн тогтоол болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” хэмээн заасныг тус тус үндэслэсэн.
Өөрөөр хэлбэл тухайн Дээд шүүхийн тогтоолоор *******ийг энэхүү газрын хууль ёсны эзэмшигч мөн гэж дүгнэсэн байх тул Захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй хэмээн үзэж дээрх Ховд аймгийн Засаг даргын А/292 дугаар захирамжийг гаргасан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү. гэв.
2.3. Гуравдагч этгээд ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний хувьд өмнө тус асуудлаар Ховд аймгийн Засга даргад Хандаж "1. Ховд аймаг Жаргалант сум ******* багийн 1- тоот, нэгж талбарын дугаартай, нийт 1935 мкв газрыг иргэн *******т өмчлөх тухай Ховд аймгийн Засаг даргын 2022.02.16-ны өдрийн А/87 дугаар захирамжийн 5. т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах 2. Ховд аймгийн Жаргалант сумын 2020.04 16-ны өдрийн А/155 дугаар захирамжийн *******т дээрх газар эзэмших эрхийг олгосон хэсгийг хүчингүй болгуулах" хүсэлтийг гаргаж байсан.
Маргааны тухайд гэвэл миний бие анх 2010 онд хөдөөгөөс ирээд энэ хашааг тухайн үед өөрийн унаж байсан машинаараа худалдаж авсан. Одоогийн байдлаар би тухайн хашаанд 14 жил амьдарсан байна. Тухайн үед *******ын аав амьдарч байсан ба хашаагаа авчхаад чөлөөлж өгөөрэй гэхэд чөлөөлөөд нүүж байсан. Тэр үед ******* хүүхэд байсан.
******* нь өөрийн эмээ, өвөө, аав, ээжийнхээ хамт энэхүү хашаанд амьдарч байгаад 2011 онд манайхыг нүүж очиход хашааг чөлөөлж өгч байсан тул тухайн хашааг манайх худалдаж авч байгааг бүрэн мэдэж байсан. Тухайн хашааг худалдаж авсныхаа дараа нар нь бичиг баримтыг нь нэр дээр шилжүүлж өгнө гэдэг байсан бөгөөд хотод амьдардаг тул Ховдод ирэх үед нь шилжүүлж өгнө гэж тохиролцсон. Ингээд 3- 4 жил болсон бөгөөд байшингийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардахад миний дүү Заяа зээл авахын тулд нэр дээрээ болгосон байсан удахгүй зээл нь дуусахаар шилжүүлж өгнө гээд байсан. Ингээд би өөрийн эхнэрийн хамт тухайн үед Жаргалант сумын газрын албаны даамал хийж байсан Болормаа дээр очиж бүх учир байдлаа хэлэхэд маргаантай газар тул гэрчилгээ олгохгүй гэдэг байсан.
Гэнэт ******* 2022 онд газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авчхаад аавтайгаа хамт ирээд “Би танд 8 сая төгрөг өгье хашаа суллаад өгчих” гэж хэлж байсан. Гэтэл энэ хүн өдий хугацаанд нэг ч удаа тухайн хашаанд амьдраагүй байж ******* багийн Засаг даргаар эхнэр, хүүхдийн хамт амьдардаг нь үнэн гэсэн хуурамч тодорхойлолт хийлгэж, улмаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байсан.
Би анх *******ын төрөл хүнээс уг хашааг худалдаж авч байсан. Тухайн үедээ газрынхаа гэрчилгээг нэхээд авч чадаагүй. Энэ тухайгаа Ховд аймгийн Газрын албаны хүмүүстэй уулзаж асуухад “Наад газар чинь их маргаантай газар, зарсан хүнтэйгээ хамт ирж байж асуудлаа шийдэх боломжтой” гэдэг хариу өгсөөр өдий хүрсэн. Тэгтэл сүүлд төрөлтэйгөө хуйвалдаад бэлэглэлийн гэрээ гэсэн зүйл хийгээд одоо манай хашааны газартай маргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Маргаантай гээд гэрчилгээ олгохгүй гэж байсан тус хашааны газрыг надад мэдэгдэлгүйгээр ах дүү хамаатан хүмүүс болох , , , , нар хоорондоо хуйвалдаж худал баримт бичиг бүрдүүлэн өгч гэрчилгээ гаргаж авсныхаа дараа над руу залгаад 8.000.000 төгрөг өгье xaшааг буцааж худалдаж авмаар байна гэхэд нь би зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр болон гэрчийн мэдүүлгээр ингэж хуйвалдаж нэгэндээ тухайн газрыг шилжүүлснийхээ хариуд Дуламжав нь аас багадаа 1.500.000 төгрөг авсан байдаг.
Энэхүү хашааг худалдсан этгээдүүд болон нар нь миний хууль мэдэхгүй байдлыг ашиглан хоорондоо хуйвалдаж, багийн Засаг даргаас хуурамч тодорхойлолт, газрын албанд худлаа тодорхойлолт гаргах, мөн газрын албаны мэргэжилтнүүд ч огт эзэмшиж ашиглаж байгаагүй хүнийг эзэмшиж байсан мэтээр дүгнэлт гаргуулж аваад Газрын албан дээр очиж газрын эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан нь дандаа ёс суртахуунгүй, хууль бус үйлдэл болж байна.
Газар эзэмших эрхийг олж авсан этгээд нь гэрээ болон хуульд зааснаар тухайн газраа өөрөө эзэмших үүрэгтэй бөгөөд бусад этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулахдаа гэрээ байгуулсан этгээдээс зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Гэтэл нь газар эзэмших эрхийг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын захирамжийн дагуу олж авснаасаа хойш тухайн хашааг гэрээнд зориулалтын дагуу ашиглаж байгаагvй байхад энэ талаар шалгаж тогтоолгүйгээр Газрын алба дахин өмчлөх эрхийг гаргаж өгсөнд гомдолтой байна.
*******т газар өмчлөх болон эзэмших эрхийг олгохдоо эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох ******* намайг оролцуулалгүй, бичиг баримтын бүрдлийг болон хуульд заасан үндэслэл журмыг бүрэн шалгалгүй шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг хөндөж, хууль зөрчиж байна.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00122 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 09-ний өдрийн 206/MA2023/00022 дугаартай магадлал. Улсын Дээд Шүүхийн 2023 оны 10 сарын 26-ны өдрийн 001/XT2023/00202 дугаартай тогтоолууд гарсан. Энэхүү Улсын дээд шүүхийн тогтоолоор "... Хэрэгт цугларсан баримтаар Т. ******* харын хооронд эд хөрөнгө харилцан өмчлөлд шилжүүлэхээр тохирч, Т. хашаа бүхий газрыг *******ийн эзэмшилд. ******* УАЗ-469 машиныг Т.ийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдлоо. ...2007 оноос маргаан бүхий газрыг эзэмшиж байсан ба хариуцагч ******* худалдаж авах үед гийн төрсөн ах Т., ээж нар тус хаягт амьдарч байсан. 2011 онд хашаа бүхий газрыг 2011 онд арилжсан талаар мэдэж байсан байна. ...үүнээс хойш хариуцагч ******* тус хашаа бүхий газрыг эзэмшиж өнөөдрийг хүртэл 12 жил эзэмших байгаа тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй, хууль ёсны гэж үзнэ. Газар өмчлөх харилцаа нь нийтийн эрх зүйн шинжийг агуулж Иргэний хуулиас бусад хуулиар зохицуулагдах тул газар өмчлөх эрхийг нэгээс нөгөөд шилжүүлэхээр шууд тогтоох боломжгүй " гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл 3 шатны шүүхийн дүгнэлтээр ******* нь маргаан бүхий газрыг 2011 онд худалдаж аваад 10 гаруй жил эзэмшиж байгаа гэдгийг тухайн хэлцлийг маргааны оролцогч талууд бүгд мэдэж, хүлээн зөвшөөрч байсан, газрын өмчлөх эрхийн талаар захиргааны хэргийн буюу нийтийн эрх зүйн маргаан гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн.
Ийм байж хоорондоо өмнө худалдсан зүйлээ дахин өөр этгээдэд бэлэглэх, өгөхөөр тодорхойлолт хийж өгч ******* нар нь тухайн хашаанд амьдардаггүй бүртгэлгүй байх мэтээр багийн Засаг даргаас худлаа тодорхойлолт гаргуулан тус тодорхойлолтыг үндэслэл болгож газар эзэмших эрхийн гэрчилгээг 2020 онд гаргуулан авч, тухайн эзэмших эрхийн гэрчилгээн дээрээ үндэслэн дахин өмчлөн эрхийн гэрчилгээг гаргуулан авсан нь Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа учраас аймгийн Засаг дарга нь өөрийнхөө болон доод шатныхаа Засаг даргынхаа шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээнийхээ хүрээд зохих шийдвэрийг гаргасан нь үндэслэлтэй болжээ гэв
2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч *******ын “Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/292 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Дээрх захирамж нь маргаан бүхий газрыг судлахгүйгээр зөвхөн Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэн хуулийг буруу тайлбарлан гаргасан хэмээн үзэж байна.
Нэхэмжлэгч нь анх Ховд аймаг Жаргалант сум 3 дугаар баг *******ийн үйлдвэрийн 1- тоотод байрлах хашааны газрыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/155 дугаартай захирамжаар эзэмшиж мөн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/87 захирамжаар тус газрыг өмчилсөн байдаг. Нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч мөн гэдэг нь Улсын Бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, газар өмчлүүлэх тухай Ховд аймгийн Засаг даргын захирамж, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, , Н. нарын хүсэлт, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын газар эзэмшүүлэх мөн өмчлүүлэх тухай захирамж, гэрч н.Наранбаатарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Газрын тухай хуулийн 2******* зүйлийн 21.4.3-т зааснаар нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших, өмчлөх эрхийг олж авсан бөгөөд мөн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” хэмээн заасан. Ийнхүү дээрх заалтаас ******* нь тухайн газарт 14 жил амьдарч байгаа нь өмчлөх эрхтэй болсон гэсэн үг биш гэдэг нь илэрхий харагдаж байна. Мөн 2020-2022 онуудад тухайн газрын татварыг нэхэмжлэгч ******* төлж байсан нь тогтоогдож байгаа.
Хариуцагчийн төлөөлөгчөөс Улсын Дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 202 дугаартай тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгч миний бие хариуцагчийн төлөөлөгч Улсын Дээд шүүхийн тогтоолыг буруу ойлгож тайлбарлаж байна гэж үзэж байна. Энэ нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан газар өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна. Дээрх Улсын Дээд шүүхийн тогтоолоор энэхүү маргааныг иргэний бус захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ хэмээн дүгнэсэн.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч яагаад 14 жил амьдарсан *******оос тодорхойлолт хийлгэж аваагүй юм бэ. Нэхэмжлэгч нь газар өмчлөхдөө хуулийн дагуу хүсэлтээ гаргаад өмчилсөн байдаг. Нэхэмжлэгчийн эмээ н.Цэвээн нь тухайн газрыг эзэмшиж байсан тул төрөл садны хүмүүсээсээ зөвшөөрөл авсан. Учир нь өвийг шилжүүлэхийн тулд төрөл садны хүмүүсээс зөвшөөрөл авдаг тул Т., нарын тодорхойлолтыг гаргуулсан байдаг. Мөн Т. болон ******* хоёр хоорондоо ямар тохиролцоо хийж хашааг худалдсан гэдгийг нэхэмжлэгч мэдэх аргагүй. Харин эсрэгээрээ Т. нь *******ийг залилсан гэж харж байгаа.
Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар *******ын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/292 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, талууд Улсын Дээд шүүхийн тогтоолыг буруу ойлгоод байна гэсэн утгатай зүйл ярьж байна. Гэтэл ийнхүү өөрт ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй санагдаж байна. Нэгэнт шүүхээс дүгнэлт хийгээд тогтоосон үйл баримтыг дахин өөрөөр дүгнэх боломжгүй байдаг. Улсын Дээд шүүхийн тогтоолоор ******* нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч байх тул *******ын нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй хэмээн дүгнэсэн. Ийнхүү нэгэнт шүүхийн тогтоол гаргасан байх тул ******* тухайн хашаанаас нүүх шаардлагагүй нөхцөл байдал бий болсон. Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэвэл мөн хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч талаас манайд өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа тул энэ газрын хууль ёсны өмчлөгч мөн хэмээн тайлбарладаг. Гэтэл гэрчилгээ гэдэг ойлголт нь тухайн эрхийг олж авсны дараагаар гэрчилж буй баримт бичиг юм. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар эзэмших, өмчлөх эрхийг олж авдаг. Мөн Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд дээрх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ хэмээн заасан байдаг.
Манай талаас эзэмших эрхийн тухайд бие даасан шаардлага гаргаагүй үндэслэл нь өнөөдрийн байдлаар зөвхөн нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн захирамж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа тул бие даасан шаардлага гаргаагүй. Харин өмчлөх эрхийн гэрчилгээг авахдаа хэрхэн хууль зөрчиж хууль бус баримтуудыг олж авсан бэ гэдэг талаар тайлбарлая. Нэхэмжлэгч Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газарт эхлээд хүсэлт гаргахдаа гуравдагч этгээдийн эрх, ашиг, сонирхол зөрчигдөж байгаа эсэх талаар худал мэдүүлсэн мөн тухайн газарт оршин суудаггүй байж хуурамч Засаг даргын тодорхойлолт гаргаж өгсөн. Энэ тухай гэрч С.Бат-Эрдэнэ тухайн тодорхойлолтод манай нийгмийн ажилтан гарын үсэг зурсан байна хэмээн мэдүүлсэн байдаг. Ийнхүү тухайн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.
Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2 зүйлд зааснаар тухайн жилийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт эзэмших, өмчлөх эрх олгох талаар мөн олон нийтийн хяналтын дор ил тод явуулах тухай заасан байдаг. Гэтэл дээрхийн хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч зориулалтын дагуу тухайн газрыг ашиглаагүй нь тогтоогдож байгаа. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31.1.4-т зааснаар “хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр” буюу Монгол Улсын нийслэл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дэх хэсэг болон Улсын Дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 202 дугаартай тогтоол зэргийг үндэслэн Ховд аймгийн Засаг дарга 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/292 дүгээр захирамжийг гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/155 дугаар захирамжаар Жаргалант сумын 3-р баг /*******/ баг, -1 гудамжны тоот хаягт нэгж талбарын дугаартай 1935м.кв газрыг гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар эзэмшиж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болжээ. Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/292 дугаар захирамжаар уг эзэмшлийн газрыг нь өмчлүүлжээ.
5. Нэхэмжлэгчийн өмчлөлийн гэх хашааны газрыг гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн төрлийн хамаатан болох Т.ээс суудлын УАЗ-469 машинаар сольж худалдаж авсан гэх шалтгаанаар 2011 оноос хойш тус хашаанд гэр барин амьдарч байгаа болох нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2023/00202 дугаар тогтоолоор тогтоогдсон .
6. Мөн тус хашаанд байрлах байшинг газрын хамт худалдаж авсан гэж тайлбарлаж, одоог хүртэл гуравдагч этгээд эзэмшиг ашиглаж байгаа хэдий ч Т.ээс ямар нэгэн бичиг баримтыг шилжүүлж аваагүй бөгөөд тухайн үед хашааны газар хэн нэгний эзэмшилд байгаагүй, харин байшин нь Т.ийн төрсөн ах гийн өмчлөлд бүртгэлтэй байжээ.
7. Маргаан бүхий хашааны газрыг анх нэхэмжлэгч эзэмшиж улмаар өмчилж улсын бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны өмчлөгч болсон байх ба өмчлөлийн газраа гуравдагч этгээдээс чөлөөлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2023/00202 дугаартай тогтоолоор *******ын “Ховд Жаргалант сумын 3-р баг /*******/ баг, -1 гудамжны тоотод байрлах хашааны газрыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэл болон *******ийн “...Хашааны газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэснээр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
8. Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Засаг дарга нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/292 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******т маргаан бүхий газрыг өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгосноор маргаан үүсчээ.
9. Маргаан бүхий А/292 дугаар захирамжид “... Улсын дээд шүүхийн тогтоолоор иргэн *******ийг Жаргалант сумын 3-р баг /*******/ баг, -1 гудамжны тоотод байрлах газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоосон...” гэх үндэслэлийг дурдаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” зааснаар нэхэмжлэгчид маргаан бүхий газрын өмчлүүлсэн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/87 дугаар захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгожээ.
10. Нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу газрыг шударгаар эзэмшиж, өмчилсөн гэж, гуравдагч этгээдээс маргаан бүхий газарт амьдарч байгаагүй хүнд хууль бусаар газрыг өмчлүүлсэн гэж, хариуцагчаас газар өмчлүүлсэн нь хуульд нийцээгүй байсан учраас алдаагаа залруулсан гэж тус тус тайлбарлан маргана.
11.Газар эзэмшүүлэх харилцааг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан тул маргаан бүхий газар эзэмших эрх, газар эзэмшигчийн талаар тус хуулиар тодорхойлсноор авч үзнэ. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгохоор, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж, 32 дугаар зүйлийн 32.2-д газар эзэмших тухай хүсэлт гаргахдаа тусгах зүйлийг нарийвчлан заасан ба газар эзэмшихийг хүссэн иргэний хүсэлтэд оршин суугаа хаяг, эзэмших засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмшүүлэх зориулалтыг заавал тусгахыг шаарджээ.
12. Нэхэмжлэгч нь газар эзэмших тухай хүсэлт гаргахдаа хуульд заасан зүйлсийг тусгасан баримтыг гаргаж өгсөн эсэх тухайд: нэгж талбарын дугаартай газрын хувийн хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлт авагдаагүй, харин Н., нарын нэхэмжлэгчийг хашааны газрыг эзэмшихэд татгалзах зүйлгүй гэсэн агуулгатай өргөдөл, нэхэмжлэгчийг тус хашаанд оршин суудаг талаар ******* багийн Засаг даргын тодорхойлолтууд байх ба эдгээр баримтуудыг үндэслэн газар эзэмшүүлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
13. 2020 онд маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гарах үед тус хашаанд гуравдагч этгээд амьдарч байсан, 2011 оноос хойш нэхэмжлэгч амьдарч байгаагүй талаар талууд маргаангүй ба нэхэмжлэгчийг тус хашаанд амьдардаг гэсэн “хуурамч” тодорхойлолтыг үндэслэн түүнд газар эзэмшүүлсэн нь хууль бус гэх гуравдагч этгээдийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.
14. Нэхэмжлэгчид газар эзэмших хүсэлт гаргах баримтад хавсаргасан 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 148 дугаар оршин суугаа хаягийн тодорхойлолтыг тухайн үед багийн Засаг дарга өөрөө олгоогүй, 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тодорхойлолтыг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэх үндэслэлээр олгосон болох нь гэрч мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.
15. Гэр хашааны зориулалтаар газар эзэмших хүсэлтийн үндэслэл нь тус газар байрлах хаягтаа оршин сууж амьдрах зорилготой ба хүсэлтийг шийдвэрлэхэд багийн Засаг даргын хаягийн тодорхойлолт, байршлыг харуулсан тойм зураг нь шийдвэрийн үндэслэл болох чухал ач холбогдолтой.
16. Газрын асуудал хариуцсан захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлтэд дурдсан зүйлүүдийг нягтлан шалгах үүрэгтэй.
17. Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн газарт нэхэмжлэгч өөрөө амьдардаггүй, гуравдагч этгээд гэр хашааны зориулалтаар ашиглаж олон жил амьдарч байгаа зэрэг бодит нөхцөл байдлыг судлан тогтоохгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим болон , Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйийн 5.1-д Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална: 5.1.1.газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах; зарчмыг тус тус зөрчсөн.
18. Гуравдагч этгээдийн тухайд тухайн газрыг автомашинаар сольж өөрийн эзэмшил болгосон гэж тайлбарлаж, 10 жилийн хугацаанд эрхийн гэрчилгээгүйгээр газрыг эзэмшиж ашиглаж байсан хэдий ч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2023/00202 өдрийн дугаар тогтоолоор шударга эзэмшигч гэж тогтоосон байх тул газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй.
19. Нэхэмжлэгч газар эзэмших хүсэлт гаргахдаа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэдгийг мэдсээр байж түүнд мэдэгдээгүй, захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулаагүй нь буруу болжээ.
20. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах зохицуулалтыг хуульчилсан ба 20.6-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ.”, 2******* зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж заасан.
21. Нэхэмжлэгч хашааны газар өмчлөх өргөдлийг 2021 оны 5 дугаар сарын 24-ны өдөр гаргасан байхад газар өмчлүүлэх захирамж 2022 оны 2 сард гарсан байх тул энэ хугацаанд захиргааны байгууллага газар эзэмшил хууль ёсны дагуу үүссэн эсэх, газар эзэмшигч газраа зориулалтын дагуу эзэмшиж байгаа эсэх, хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт өгч, газар өмчлүүлэх үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой байжээ.
22. Нэхэмжлэгч нь газар эзэмших гэрчилгээг авснаас хойш 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй буюу хашаандаа амьдраагүй байхад тус газрыг өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална: 4.1.3. газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг зөрчсөн байх тул хариуцагчаас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцээгүй захирамжаа хүчингүй болгосоныг буруутгахааргүй байна гэж дүгнэв.
23. Иймд нэхэмжлэгчид газар эзэмшүүлж, өмчлүүлсэн үндэслэл нь хуульд нийцээгүй байх тул хариуцагч нь хууль бус шийдвэрээ хүчингүй болгож алдаагаа залруулсныг буруутгахааргүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах үндэслэлгүй гэж дүгнэж, “Ховд аймгийн Засаг дарга нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/292 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
24. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйийн 5.1.1, 20 дугаар зүйлийн 20.6, 2******* зүйлийн 21.1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын ”Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ