Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 627

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж, иргэн Н.О*******ийн гаргасан “Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Тагнуулын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий Тагнуулын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлтуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "“...Миний бие ТЕГ-ын даргын 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 6/330 дугаар тушаалаар Тагнуулын Еренхий газрын Архив бүртгэлийн хэлтэст 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс гэрээт ажилтнаар анх орсон. Тухайн үед тус Хэлтсийн дарга, х/а Д.Б*******, ахлах ажилтан, дэд хурандаа н.Оюунчимэг, 9-р газрын Хүний нөөцийн хэлтсийн ажилтан, дэслэгч Д Г******* нар монгол бичиг, ерөнхий мэдлэгийн сорилт, компьютерийн мэдлэгийн шалгалт авч, ярилцлага хийсэн бөгөөд шалгалтанд тэнцсэн гэж үзээд гэрээт ажилтнаар авч ажиллуулсан. Анх гэрээт ажилтнаар ороход гэрээтээр ажиллаж байгаа ажилтан нь архивын төрийн нууц материалтай танилцдаг тул сайн судалж, цаашид хүний нөөцөд буртгэж авдаг тул тагнуулын байгууллагын ажилтнаас авдаг шалгалтуудыг авна гэж хэлж хэлсэн. Ийм ч учраас өмнө нь архивын хэлтэст гэрээтээр ажиллаж байсан 4 ажилтан үндсэн ажилтнаар 2013 онд томилогдсон байдаг Ингэхдээ дээрх 4 ажилтан дахин шалгалт өгөөгүй

Өмнөх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал Н.О*******ээс ерөнхий мэдлэгийн шалгалт аваагүй зөвхөн зан төлөв, темперамент тодорхойлох тестээр шалгалт авсан гэж мэдүүлжээ. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь анх гэрээтээр ажилд ороход авсан шалгалт, тестэд надаас дахин авсан гэх ерөнхий шалгалтын адил хууль эрх зүй, эдийн засаг, IQ-ийн асуултууд орсон байсан

2014 оны 5 дугаар сарын сүүлээр Хэлтсийн дарга, х/а Д.Б******* дуүдаж уулзахдаа “ …манай хэлтэс музейн хоёр орон тоотой болсон, нэг орон тоон дээр нь мэргэжлийн хүн болохоор чамайг авах хүсэлтэй байгаа тухайгаа 9-р газарт мэдэгдсэн байгаа...” гэж хэлж байсан Үүний дараа ТЕГ-ын даргын 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 6/290 дугаар тушаалаар Архив буртгэлийн хэлтэст 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дэслэгч цолтойгоор "ажилтан”-аар (музейн ажилтны орон тоон дээр) томилогдон ажилласан.

 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Үндэсний тагнуулын академи, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын хамтарсан цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж, цэргийн тангараг өргөсөн.

Тагнуулын Ерөнхий газрын удирдлага солигдсоны дараа Архив бүртгэлийн хэлтэст 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бүтэц, орон тооны өөрчлөлт хийгдэж, энэ тухай тушаалыг Тамгын газрын Хүний нөөц, Сургалтын хэлтсийн ажилтан, дэслэгч Д.Г******* ирж танилцуулсан. Ингэхдээ тус хэлтсийн бүх ажилтныг чөлөөлж, шинэ бүтэц, орон тоонд томилсон тушаалыг уншсан ба орон тооны цомхотголд орсон миний бие болон өөр хоёр ажилтан нийт гурван хүнийг Есдүгээр газрын мэдэлд шилжүүлсэн тушаалыг уншсан.

Тушаал уншсаны маргааш буюу 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Хүний нөөцийн дарга, хошууч Б.С*******, ажилтан, дэслэгч Д.Г******* нар дуудаж уулзсан. Энэ үед С******* нь " орон тоо гарвал өөр албан тушаал дээр томилно. Болж өгвөл бүх хүмүүсээ ажлаар хангах бодолтой байгаа, орон тоо гарахгүй бол 6 сарын тэтгэмж аваад гарна шүү, үүнийг л сайн ойлгоорой” гэж хэлж байсан. Энэ үед протокол, тэмдэглэлийг ажилтан, Г******* хөтлөж байсан.

2015 оны 2 дугаар сард ТЕГ-ын 10 дугаар газрын дарга, хурандаа н.Мөнгөн, хэлтсийн дарга, дэд хурандаа н.Ж******* нар дуудаж уулзаж, "..манай хэлтсийн нэг хүн тэтгэвэртээ гарч, нэг орон тоо гарсан. Энэ орон тоон дээрээ 9-р газрын мэдэлд байгаа хүмүүсээс ав гэсэн. Тэгээд 9 дүгээр газрын мэдэлд байгаа архивын 3 хүнийг судалж, танай дарга нартай уулзахад өөрийг тань санал болгосон..." гээд надтай ярилцлага хийсэн. Тэгээд бид өөрийг чинь ажилд авах саналтай байна, Энэ тухай хүсэлтээ 9-р газарт бид албан бичгээр мэдэгдэнэ гэсэн

2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нийт 47 хүнийг халсан. Эдгээр хүмүүсийг дахин ажиллах хүсэлтэй хүмүүс байвал өргөдлөө өгч шалгалтад орж болно гэж уншсан. Эдгээр хүмүүсийн нэрсийн дунд чиний нэр байхгүй байна лээ гэж хамт ажиллаж байсан хүмүүс хэлж байсан. Эдгээр 47 хүнээс дахин шалгалт авахдаа эхлээд биеийн тамирын шалгалт, 7 хоногийн дараа хууль эрх зүйн шалгалт авч, ярилцлага хийсэн байдаг Шалгалт өгсөн 47 хүнээс 7 хүн шалгалтанд тэнцсэн хэдий ч 40 гаруй хүн нь эргэж ажилдаа орсон байдаг

2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 9 дүгээр газрын ажилтан, ахмад Г.Э******* утсаар "...өөрөө 9 дүгээр газрын мэдэлд байгаа юм байна, өдөр 2 цагт ирж, төрийн албаны шалгалт өг..." гэж дуудсан. Тэгээд ирж хуулийн сорилт өгсөн. Энэ үед би халагдсанаа ч мэдээгуй, дахин шалгалт өгөх өргөдөл ч өгөөгүй. Э******* 9 дүгээр газрын мэдэлд байгаа гэж хэлснээ 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга С*******ын хамт уулзахдаа ч энэ талаар ярьснаа хүлээн зөвшөөрч байсан. Үүний дараагаар ямар ч хариу байхгүй болохоор нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ХНСХ-ийн дарга, С*******, ажилтан Э******* нартай очиж уулзаж, миний асуудал юу болсон бэ гэхэд та сорилт, шалгалтад тэнцээгүй болохоор ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн Тэгвэл та нар яагаад надад хэлдэггүй юм бэ, би шүүхэд хандах, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Иймээс тушаалын хуулбараа авья гэхэд тушаалын хуулбар өгөхгүй, лавлагаа л өгнө. Лавлагаа бэлэн болгоод өөрт чинь хэлнэ гэсэн. Холбоо барихгүй болохоор нь би өөрөө 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр очиж авсан. Одоог хүртэл би халагдсан тушаалын эх хувьтай танилцаагүй.

ТЕГ-ын даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/219 дүгээр тушаал нь Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлтийг үндэслэсэн гэж байгаа ч Төрийн албаны зөвлөл нь хууль тогтоомжийн биелэлтийг шалгасан шалгалт уу, эсвэл Тагнуулын байгууллагын захиалгаар тэдний танилцуулсан материалтай танилцаж дүгнэлт гаргасан уу гэдэг нь тодорхойгүй байна. Төрийн албаны зөвлөл нь тагнуулын байгууллагын хүсэлтээр дүгнэлтийг гаргахдаа хүн нэг бүрийн материалтай танилцсан эсэх нь тодорхойгүй. Ажилтан нэг бүртэй уулзаж тайлбар аваагүй, хэн нь төрийн албаны шалгалт өгөөгүй, хэн нь төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар ороогүй зэргийг нарийн тогтоосны үндсэн дээр хүн нэг бүрээр дүгнэлт гаргаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг тус тус зөрчиж дүгнэлт гаргасан.

Миний хувьд цэргийн тангараг өргөсөн төрийн тусгай албан тушаалтан бөгөөд тусгай субьектийн хувьд тухайн албаныхаа тангараг өргөсөн нь төрийн жинхэнэ албан хаагч болсныг бүрэн баталгаажуулж байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зөвхөн хүний нөөцийн сорил авах хэлбэрээр шийдвэрлэх хууль зүйн боломж агентлагийн нэгжид байхгүй.

Тухайн сорилын шалгалт нь шинээр ажилтан сонгон шалг*******алт уу эсвэл бүтцийн өөрчлөлтөөр 9-р газрын мэдэлд шилжсэн албан хаагчдаас нэгдсэн журмаар авсан сонгон шалг*******алт уу гэдгээ хүний нөөцийн нэгжээс тодорхойлоогүй нь төрийн албаны тухай хуулийн 17-р зүйлийн 17.1, 17.4, Тагнуулын байгууллагын мөрддөг хууль, тогтоомжтой илтэд зөрчилдөж байна. Иймээс надаас авсан гэх шалгалт нь зориуд намайг ажлаас халах шалтгаан гаргах гэсэн үйлдэл юм.

Миний бие нь 9 дүгээр газрын мэдэлд байх хугацаандаа 2 сарын цалинг бүтнээр, 3 сараас цалинг 60 хувиар олгосон. 4 сарыг дуустал цалингаа 60 хувиар тооцуулж авч байсан. 5 дугаар сарын 10-нд цалин ороогүй, тэгээд цалингийн ня-богоос тодруулахад 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалд Оюун-эрдэнийн нэрийг нэмж, сольсон. Тиймээс цалинг олгоогүй гэж хэлсэн байсан. 2015 оны 3, 4 дүгээр сарын цалинг 60 хувиар бодож олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 2.4 дүгээр заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Н.О*******э би Тагнуулын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/219 дүгээр тушаалыг хууль бус тул хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 794 дугээр шийдвэрээр дахин шинээр акт гартал Тагнуулын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/219 дүгээр тушаалын Н.О*******эд холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн. Гэтэл ТЕГ-аас 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн хариундаа ТЕГ-ын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/219 дугээр тушаалын биелэлтийг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 37 дугаар тогтоолд "Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан "…хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүпэх" ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бухий захиргааны акт гаргах алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож. шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. 

Энэ тохиолдолд шүүх маргаан бүхий захиргааны актын  хэрэгжилтийг түдгэлзүүлэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнаас шинээр гаргасан захиргааны актад хуульд заасан ердийн журмаар гомдол гаргаж  болно." гэжээ   Эндээс хариуцагч тал захиргааны актаа алдаатай гарсныг хүлээн зөвшөөрсөн учраас шүүх дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх шиидвэр гаргасан гэж ойлгож байна. Гэтэл 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/219 тушаалыг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэнийг миний бие анхнаасаа уг тушаалыг гарснаас хойш бараг 20 гаруй хоногийн дараа нэмж засварлаж миний нэрийг оруулсан, чөлөөлсөн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байсан тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн ТЕГ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хариуцагч тал энэ шийдвэрийг одоог хүртэл биелуулээгүй байна.

Н.О*******э би одоог хүртэл өөрийн халагдсан шалтгаан, үндэслэлтэй танилцаагүй. 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалын төрийн албаны шалгалт өгөөгүй, салбар зөвлөлийн хурлаар ороогүй үндэслэлээр халагдсан гэж үзвэл миний бие ТЕГ-т гэрээт ажилтнаар орохдоо тагнуулд шинээр ордог ажилтнуудаас авдаг шалгалтыг өгч ТЕГ-ын даргын тушаалаар цэргийн тангараг өргөсөн тул дэслэгч цолтой төрийн тусгай албан хаагч буюу төрийн жинхэнэ албан хаагч болсон. Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар оруулах үүрэг нь агентлаг дээрх салбар зөвлөлийн үүрэг бөгөөд миний бие нь энэ талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, хурлаар ороход саад учруулаагүй болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх тухай хуулийг үндэслэн нэхэмжлэх нь:

Төрийн   албаны   зөвлөлийи   2015   оны   3   дугаар   сарын   30-ны   өдрийн   дүгнэлт, Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...хариуцагч нь 794 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны явцад, нэхэмжлэл гаргаж байх үед Б/31 тоот тушаал, гарсан үйл баримт олж тогтоогдоогүй гэтэл хариуцагч талаас Б/31 тушаалыг нотлох баримтаар гаргасан байна.

Нэхэмжлэгч нь ТЕГ-ын дэргэдэх ТАСЗ-ийн 03 тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдож Б/31 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь үндсэндээ Тагнуулын Ерөнхий Газрын даргын Б/219 дүгээр тушаалыг хэвээр үйлчлэхэд чиглэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангахгүй байна гэсэн үүднээс нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл Тагнуулын ерөнхий газрын төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гаргаж Б/219 дугаар тушаалын биелэлтийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тиймээс 03 тогтоолыг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай. 03 дугаар тогтоол гарсантай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилохгүй байхаар хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Б/13 тушаалыг хүчингүй болгох нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Энэ гаргасан шаардлагаа дэмжиж байгаа. 794 шийдвэр нь хариуцагчийн өмнө гаргасан алдаатай захиргааны актыг зөвтгөх боломжийг хууль зүйн талаасаа олгосон гэж үзэж байгаа. Тагнуулын ерөнхий газрын даргын Б/219 тушаалыг хүчингүй болгож ажилд нь эргүүлэн томилох ёстой гэж үзэж байна. Ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын нөхөн төлөлт зэргийг хамтад нь давхар шийдвэрлүүлэх ийм үндсэн шаардлагыг гаргаж байгаа. Тагнуулын ерөнхий газрын Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 тогтоол нь н.О*******ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. энэ тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийг биелүүлэхээс төрийн албаны удирдлагууд санаатай зайлсхийж байна гэж үзэж байна. Б/219 тушаалын үйлчлэлийг хэвээр үлдээхээр чиглэсэн 794 дүгээр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хангагдаагүй. Тагнуулын ерөнхий газрын дарга ажилтан Н.О*******ийн хөдөлмөрлөх эрхэд тодорхой хувийн сонирхолтой асуудлаар хандаж байна гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Мөн хариуцагч 794 шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй. Тиймээс ажилд нь эргүүлдэн томилох ёстой байсан. Өөрөөр хэлбэл захиргааны актыг түдгэлзүүлсэн үйлдэл нь өөрөө “өмнө гаргасан захиргааны алдаатай актыг зөвтгөх боломж олгож байгаа” гэсэн Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоолыг захиргааны акт биш байна гэж үзсэн боловч давж заалдах шатны шүүх төрийн албаны салбар зөвлөлийн 03 дугаар тогтоол нь тогтоолын гаргаж байгаа хууль зүйн үр дагавар нь өөрөө хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгож байгаа захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл өнөөдөр хариуцагч нь төрийн албаны зөвлөлд хүсэлт гарган ийм дүгнэлт гаргуулж байна гэж тайлбарлаж байгаа боловч Тагнуулын ерөнхий газрын даргын өгсөн чиглэлийн дагуу, өөрөөр хэлбэл үнэхээр энэ ажлын байрыг сул орон тоо гэж үзсэн юм бол нэхэмжлэгчид шалгалт өгөх боломжийг нь хангахгүйгээр Н.О*******ийг ажилд авахгүй байхад чиглэсэн арга хэмжээг аваад байгаад гомдолтой байгаа. Өөрөөр хэлбэл шууд өглөө нь дуудаад өдөр нь шалгалт авсан байдаг. Тагнуулын газарт 2016 оны 01 дүгээр сарын 13 юм уу 14-ний өдөр дуудаад сорилын шалгалт авсан. Үүнтэй холбоотой өнөөдрийн маргаж буй тогтоол гарах гол үндэслэл болсон. Өнөөдрийг хүртэл Б/219 дугаартай захиргааны анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлт хэвээр хадгалагдаж байгаа. Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явагдаж байх үед гаргаагүй байсан захиргааны актыг нөхөж гаргасан байна. 01 дүгээр сарын 26-ны өдөр. 794 дүгээр шийдвэрт юу гэж заасан байдаг гэхээр 30 хоногийн дотор гаргаа гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл 12 сарын 18-ны өмнө ямар нэгэн шийдвэр гаргахыг үүрэг болгосон. Энэ хугацаанд гаргаагүй. Эсрэгээрээ 30 хоногийн дараа ийм шийдвэр гаргасан мэтээр 2016 оны 05 сард тайлбар өгөхдөө энэ тушаалыг гаргаж ирээд тайлбар өгсөн. Яагаад өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч энэ тушаалыг хараагүй байсан юм бэ? Хавтаст хэрэгт баримт цугларснаас хойш олж харсан.  Шаардахаар Тагнуулын байгууллагын нууц гээд их олон нууцаар халхлагдаж байгаа учраас өгдөггүй. Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Энэхүү тогтоолыг үндэслэж гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 тоот тушаалыг мөн хүчингүйд тооцож өгнө үү гэж хүсэлт гаргаж байгаа. Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол нь өөрөө хөдөлмөрийн харилцааг шийдвэрлэхэд чиглэгдсэн захиргааны актын агуулга бүхий байгаа нь салбар зөвлөлийн дүгнэлт биш байна гэж үзэж байгаа. Тодорхой зорилго санааг агуулсан төрийн тусгай албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэд халдсан ийм үйлдэл байна. Өмнө нь төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь төрийн тусгай албан хаагч. Цэргийн тангараг өргөсөн. Хариуцагч анх ажилд авахдаа хууль бусаар авсан байна гэж тайлбарлаж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн томилсон шат дарааллын хувьд гэрээт ажилтнаар савсан, дараа нь төрийн албанд ороход авдаг зарим шалгалтуудыг авсан, мөн офицерын сургалтад суулгасан. Үүний дараа албан тушаалд томилсон. Төрийн тусгай албан хаагчаар цэргийн тангараг өргүүлэн төрийн тусгай албанд томилсон байдаг. Энэ шат дарааллын яг аль нь алдаатай байсан гэдгийг хариуцагч нотлохгүй байна. Өмнө гаргасан Тагнуулын ерөнхий газрын даргын тушаал яг аль нь алдаатай байсан юм. Зүгээр алдаатай шийдвэрийг зөвтгөж байна гэсэн тушаал гаргасан байдаг. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөж байх үед нэлээдгүй олон хүмүүсийг чөлөөлсөн байдаг. Буцаагаад авахдаа зарим хүмүүсийг хасаад томилсон байдаг. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 16-нд шийдсэн гэж яриад байгаа боловч цалингийн хүснэгтээр нэхэмжлэгчид цалинг нь өгөөд явж байсан байдаг. Мөн Б/219 тушаалыг гаргасан цаг хугацааны хувьд бас л нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх асуудлыг нөхөөд хийсэн байгаа. Үнэхээр Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл нь Тагнуулын ерөнхий газрын даргын захиргааны акт гаргах эрх хэмжээтэй субъект биш юм бол маргаад байгаа дүгнэлт нь өөрөө сайтар унших юм бол өмнөх шийдвэрээ сэргээх ийм чиглэл өгсөн агууламжтай байгаа. Нэг хүн дээр тодорхой дүгнэлт гаргадаг ийм салбар зөвлөл байгаад харамсаж байна. Хэрэв үнэхээр Тагнуулын ерөнхий газарт томилогдоход шаардагдах дарааллыг зөрчсөн юм бол анх томилсон 2014 оны тушаалыг хүчингүй болгосон шийдвэр гарах ёстой. Өнөөдөр ийм зүйл яригдаагүй, зүгээр дахин шалгалт авсан боловч шаардлага хангахгүй байна гэсэн нөхцөл яригдаж байгаа. Анхнаасаа томилсон тушаал нь хүчин төгөлдөр бус гэсэн нь тогтоогдохгүй байгаа. Тиймээс энэ хүн нь хуульд нийцэж ажиллаж байсан төрийн тусгай албан хаагч, нийгмийн баталгаа нь төрийн албаны тухай хуулиар хамгаалагдаж байдаг. Тиймээс хөдөлмөрлөх эрхийг сэргээж өгнө үү. 03 тоот тогтоол болон Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2013 онд гэрээт ажилтнаар орсон байдаг ба 2014 оноос үндсэн ажилтнаар томилогдсон. Хууль бус томилогоо байна гээд төрийн албаны зөвлөлөөс хэд хэдэн нэрс ирээд түүний дагуу жагсаалд орсон хүмүүсээс шалгалт авсан. Хавтаст хэрэгт авагдсан. Энэ шалгалтад нэхэмжлэгч нь тэнцээгүй гэж гарсан байгаа. Өмнөх шүүхийн шийдвэрт хүртэл заасан байгаа. Нэхэмжлэгчээс шалгалт авахдаа Тагнуулын газарт анх орох иргэнээс авах мэргэжлийн шалгалтад оруулахаар шийдвэрлэсэн боловч түүнээс зарим шалгалтыг авалгүй зөвхөн тестийн шалгалт аван журам зөрчиж Б/219 тоот тушаал алдаатай гарсан байна. Тиймээс үүнийг дахин залруулан шүүхээс нэхэмжлэгчийн тухайн ажлын байрны шаардлага хангасан эсэхийг тогтоосны үндсэн дээр томилох эсэх талаар Тагнуулын газрын даргаас дахин шинэ акт гартал Б/219 тушаалын Н.О*******эд холбогдох хэсгийг түр түдгэлзүүлэв гэж тодорхой заасан байгаа. Бид тагнуулын ажилтнаас шалгалт авахдаа  төрийн албаны зөвлөлөөс тогтоосон журмын дагуу авдаг. Эхлээд бие бялдрын шалгалт аваад тэнцвэл ерөнхий мэдлэгийн шалгалт аваад тэнцвэл цаашаа бичгийн шалгалт ярилцлага, ур чадвар гээд 5 шатны шалгалтуудыг авдаг. Өмнөх шатны шүүх эхний бие бялдрын шалгалтыг аваагүй байна гээд үүнд голлон дүгнэлт гаргасан. Шүүхийн шийдвэрт зарим шалгалтыг аваагүй байна гэж дурдсан байгаа. Нэхэмжлэгчийг тухайн ажлын байрны шаардлага хангасан эсэхийг тогтоосны үндсэн дээр болон байгууллагын хүний нөөцийн бодлоготой уялдуулан Тагнуулын ерөнхий газраас дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Үүний дагуу манайх Б/13 тоот Тагнуулын ерөнхий газрын даргын тушаал гарсан. Шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор гэсэн байгаа. Шийдвэрийг гардан аваад давж заалдах гомдол гаргах хугацаа 14 хоног байгаа. Хэрвээ гомдол гаргахгүй бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсонд тооцогдож явж байгаа. Б/13 тушаал нь энэ хугацаанд багтаж гарсан тушаал байгаа. Ингээд манайх шүүхийн шийдвэрийн дагуу үүргээ биелүүлсэн. Төрийн албаны тухай хуульд зааснаар иргэнийг төрийн албанд орох адил тэгш боломжоор хангах зорилгоор болон дутуу шалгалт авснаар энэ хүний эрх зөрчигдсөн байна гээд нэхэмжлэгчийн хэлснээр өмнөх актын залруулга хийсэн. Тушаалд Тагнуулын ерөнхий газарт холбогдох шүүхийн шийдвэрийн дагуу Н.Оюун-эрдэнээс зохих журмын дагуу мэргэжлийн шалгалт авах комиссыг байгуулж шалгалтын дүнг салбар зөвлөлд танилцуулахыг Тамгын газрын хүний нөөцийн дарга н.С*******д үүрэг болгосон байгаа. Ингээд нэхэмжлэгчээс шалгалт авсан. Тагнуулын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/219 тушаалын Н.О*******эд холбогдох хэсгийг Тагнуулын ерөнхий газрын Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, мэргэжлийн шалгалтын комисс шалгалтын дүнгээ танилцуулах хүртэл түр хугацаанд түдгэлзүүлсүгэй гээд шүүхийн шийдвэрт дурдсаны дагуу дараагийн шинэ актыг гаргасан. Ингэснээр шүүхийн шийдвэр биелэгдсэн. Төрийн албаны салбар зөвлөл 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэргэжлийн шалгалтын комисс томилсон байгаа. Чиглэл чиглэлийн ажилтнууд эргэн томилогдоод дүнгээ танилцуулсан. Дүнг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр илтгэх хуудсаар төрийн албаны салбар зөвлөлд танилцуулсан. Хавтаст хэрэгт авагдсан байгаа. Н.О*******ээс авах бие бялдрын шалгалтыг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10-с 11 цагийн хооронд авсан. Уг шалгалтад тэнцсэн тул дараагийн ерөнхий мэдлэгийн шалгалтыг авах болов гээд 01 дүгээр сарын 20-ны өдөр энэ шалгалтыг авсан. Н.О*******э тус бүр 1 оноо бүхий сорилын 60 асуултаас 24 асуултыг зөв хийж нийт 24 оноо авсан тул тэнцээгүй. Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон Тагнуулын ерөнхий газрын төрийн тусгай албан хаагчаас анх орох иргэдээс мэргэжлийн шалгалт авах журмын 3.4-т Ерөнхий мэдлэгийн шалгалтаар тухайн иргэн төрийн бодлого, төрийн албаны болон салбар үйл ажиллагаатай хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн болон төрийн албаны шинэтгэлийн холбоотой мэдлэгийн төвшинг тогтоож 60 хүртэл онооны үнэлгээ өгнө. Уг шалгалтад 35 болон түүнээс дээш оноо авсан бол тэнцсэнд тооцно гэж заасан байгаа. Ингээд унасан учир дараагийн шалгалтыг авах шаардлагагүй гэж үзсэн. Дүн хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шалгалттай танилцсан гээд гарын үсэг зурсан. Үүнийг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 01 сарын 25-ны өдрийн 03 тогтоол гарсан. Шууд шүүхийн шийдвэрийн дараа ганцхан ийм тогтоол гарсан мэт маргаад байгаа. Өмнө нь ийм ийм процесс хийгдээд гарсан. Төрийн албаны тогтоолд Тагнуулын ерөнхий газарт анх орох иргэнээс авах мэргэжлийн шалгалтад тэнцээгүй байх тул Тагнуулын ерөнхий газрын даргын Б/219 тушаалын Н.О*******эд холбогдох хэсгийн биелэлтийг үргэлжлүүлсүгэй гээд Н.О*******эд саналыг дахин хүргүүлсүгэй гэж гарсан. Үүнийг үндэслэн Тагнуулын ерөнхий газрын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/31 тушаал гарсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О*******э нь “Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “Тагнуулын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Тагнуулын ерөнхий газрын төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гаргаж Б/219 дугаар тушаалын биелэлтийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж мэтгэлцээнээ үндэслэсэн. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр 25-ны өдрийн 03 дугаар тогтоолд нэхэмжлэгч Э.О*******э Тагнуулын ерөнхий газарт анх орох иргэнээс авах мэргэжлийн шалгалтад тэнцээгүй талаар дурьдаад Тагнуулын ерөнхий газрын даргын Б/219 тушаалын Н.О*******эд холбогдох хэсгийн биелэлтийг үргэлжлүүлсүгэй гэж заасан. Үүнийг үндэслэн Тагнуулын ерөнхий газрын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/31 тушаал гарсан” гэж мэтгэлцсэн. 

Хэргийн оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Э.О*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг х*******зан үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримтууд, маргаан бүхий актын үндэслэлийн талаар:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны ирцтэй холбоотойгоор “Маргаан нь Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолтой холбоотой маргаан юм. Тагнуулын ерөнхий газраас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ салбар зөвлөлийг төлөөлөх эрхтэй эсэх эргэлзээтэй байна” гэсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд Тагнуулын ерөнхий газрыг хариуцагчаар татсан байсан. Салбар зөвлөлийг хариуцагчаар татах боломжгүй” гэх тайлбарыг тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийн хариуцагчаар Тагнуулын ерөнхий газрын даргыг татсан нь буруу гэх тайлбарыг  шүүх хүлээн авах боломжгүй байна. 

Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын 1.4-д "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм"-ийн 3.3-т заасан ёсоор Төрийн албаны зөвлөл Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг томилно. Яаманд Төрийн нарийн бичгийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлд Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, Үндэсний статистикийн хороонд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагт агентлагийн дарга, аймаг, нийслэлд Засаг даргын Тамгын газрын дарга Салбар зөвлөлийн дарга байна” гэж заасан бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн даргын 2015 оны 03 дугаар сарын 3-ны өдөр баталсан “Тагнуулын ерөнхий газарт төрийн жинхэнэ албаны томилгоотой холбоотойгоор шалган туслах ажлын удирдамж”-ийн дагуу ажилласан дүгнэлтийн 1-д “...Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн  даргыг, мөн өдрийн 16 дугаар тогтоолоор Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргыг албан ёсоор томилж, Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдриийн 37 дугаар тогтоолоор баталсан тул тус Салбар зөвлөл үйл ажиллагаагаа хэвийн зохион байгуулах бүрэн чадамжтай байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хоёр: Нэхэмжлэгч Н.О*******э нь тус шүүхэд Тагнуулын ерөнхий газарт холбогдуулан “Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, Тагнуулын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/219 тоот тушаалыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 794 дүгээр шийдвэрээр “...дахин шинэ акт гартал Тагнуулын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/219 дүгээр тушаалын Н.О*******эд холбогдох хэсгийг түдгэлзүүлсүгэй...” шийдвэрлэсэн бөгөөд хэргийн оролцогчид уг шийдвэрт гомдол гаргаагүй тус шүүхийн шийдвэр  хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Төрийн албаны тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.3-д “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалг*******ах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалг*******алтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж заасны дагуу дээрх шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Тагнуулын ерөнхий газрын дарга 2016 оны  01 дүгээр сарын 14-ний өдөр Б/13 дугаар тушаал гаргаж Тагнуулын ерөнхий газрын даргын 2015 оны Б/219 дүгээр тушаалын Н.О*******эд холбогдох хэсгийг түдгэлзүүлж, Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Мэргэшлийн шалгалтын комисс томилогдож нэхэмжлэгчээс шалгалт авах 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол гарчээ.

Уг тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “...Нямжавын О*******э нь Тагнуулын ерөнхий газарт төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалтанд тэнцээгүй байх тул Тагнуулын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/219 дүгээр тушаалын Н.О*******эд холбогдох хэсгийн биелэлтийг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан тестийн шалгалтын материалаар нотлогдож байна.

Тодруулвал, Нэхэмжлэгч Н.О*******ийн өгсөн ерөнхий мэдлэгийн шалгалтын тестийн 60 асуултын 35-аас дээш асуултад зөв хариулж тэнцэх журамтайгаас 24 асуултанд зөв хариулж 40 хувьтай буюу хангалтгүй шалгагдсан байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 16 дугаар зүйлийн 16.4-д “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д  “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах" гэж тус тус заасан бөгөөд хариуцагч тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 794 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж иргэнийг төрийн албанд орох тэгш эрхээр хангаж ажлын байрны шаардлагын дагуу Тагнуулын ерөнхий газарт төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс авах мэргэжлийн шалгалтыг авсан боловч нэхэмжлэгч ерөнхий мэдлэгийн сорилгын шалгалтад тэнцээгүй тул Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоол гарч, уг тогтоолыг үндэслэн Тагнуулын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/219 дүгээр тушаалаар Н.О*******ийг төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчөөгүй, төрийн алба мэргэшсэн тогтовортой байх зарчмыг баримталсан үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна гэж шүүх дүгнэв.

Мөн нэхэмжлэгч нь дээрх шалгалтын дүнгийн талаар огт маргаагүй бөгөөд шалгалтын материалтай танилцаж зөвшөөрсөн гарын үсэг зурсаныг дурьдах нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.3-д заасныг тус тус баримтлан Тагнуулын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Тагнуулын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Н.О*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            О.ОЮУНГЭРЭЛ