| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/07317/И |
| Дугаар | 102/ШШ2024/05300 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/05300
| 2024 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2024/05300 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19 өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Н
Гуравдагч этгээд Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, хариуцагч Б.Ц-ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1.Зөрчил гаргагч Б.Ц хоёр дүү болон БНСУ-аас ирсэн бага насны хүүхдүүдтэй хамт амьдардаг бөгөөд эдгээр бага насны хүүхдүүд манай байгууллагаад хандаж, ахыгаа архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг гаргасан. Учир нь:
Хамт амьдардаг иргэдийнхээ тайван амгалан байдлыг алдагдуулж байнга архи уух, гэртээ энд тэнд шээх үйлдлийг гаргаж, үнэр танар нь дийлдэхгүй мөн хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой амь нас нь эрсдэх аюултай буюу гадуур хэсэж архи ууж байгаа тул архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү, гэжээ
4.Гуравдагч этгээд Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Миний бие архи уудаг. Би архи уугаагүй 9 жил болсон бөгөөд 2 жилийн өмнөөс ууж эхэлсэн. Одоо миний нас хэд билээ, архинаас гаръя гэж бодож байгаа тул архины эмчилгээнд явах хүсэлтэй байна, гэжээ.
5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ц.М олгосон итгэмжлэл, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн 1211 дугаартай Мэдэгдэл, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн тайлбар авах тухай тэмдэглэл, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тайлбар авах тухай тэмдэглэл, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тайлбар авах тухай тэмдэглэл, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн аса сангийн нэгдсэн хайлтын хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Эмч нарын бүрэлдэхүүнтэй комиссын дүгнэлтийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Б.Ц бага насны хүүхдүүдтэй хамт амьдрахдаа архи ууж, хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой амь нас нь эрсдэх аюултай болж мөн гадуур тэнэж архи ууж архидан согтуурч байна гэж тайлбарлав.
3.Гуравдагч этгээд Б.Ц нэхэмжлэлийг зөвшөөрч маргаагүй болно.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Зөрчил гаргагч Б.Ц архи ууж согтуурч архинд донтох өвчтэй болсон, архи уусан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэл өндөр мөн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж архинаас хамааралтай болох нь Б.Ц-н хэлтсийн хүсэлт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Эмч нарын бүрэлдэхүүнтэй комиссын дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ц-г албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Б.Ц-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгүүлсүгэй.
3.Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА