Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/01872

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 11 өдөр                         Дугаар 102/ШШ2023/01872                      Улаанбаатар хот

 

 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар  зүйлийн  123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

        

           1. Нэхэмжлэгч “А” банк ХХК хариуцагч Г.А, Б.Ө нараас татгалзаж, хариуцагч Н.А зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 28.407.969 төгрөг 30 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг,  хариуцагч Н.А 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, сар бүрийн 20-ны өдөр 4.700.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4.907.970 төгрөгийг төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороолол, 0 дүгээр хороо, “Х”-ийн гудамжны 00-А дугаар байрны 00 тоот, Улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, 47.73 метр квадрат талбайтай, хоёр өрөө орон сууцаар хангуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370.190 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 370.190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

 

3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА