Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/05271

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/05271

Улаанбаатар хот

 

 

2024 оны 11 сарын 15 өдөр Дугаар 102/ШШ2024/05271 Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г ХХК, Э ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1.Манай компанитай Э ХХК 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр цагаан замаскийг 1 шуудай буюу 30 килограммыг 5.000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцож, 30 000 ширхэг буюу 30 шуудай цагаан замаскийн үнэ 150.000.000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан.

Гэтэл захиалагч гэрээний үүргээ биелүүлсэн боловч нийлүүлэгч компани гэрээгээ зөрчиж, бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлээгүйн улмаас талууд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлэхэд 42.800.670 төгрөгийн зөрүү мөнгө үлдснийг шүүхэд нэхэмжлэхээр хандахад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа бүртгэлгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул "Э "ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

 

4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Нод олгосон итгэмжлэл, Г ХХК-ийн дүрэм, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамжийг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

 

2.Нэхэмжлэгч Г ХХК нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ хариуцагчаас мөнгөн төлбөр шаардахаар шүүхэд хандахад хаягтаа бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан гэж тодорхойлов.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Г ХХК, хариуцагч "Э "ХХК-д холбогдуулан 42.800.670 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлд дурдагдсан хаягаар ажиллагаа явуулахад хариуцагч хаягтаа бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд "Э "ХХК мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг бичгийн баримтаар тогтоогдож, хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. 

 

7. 0 регистрийн дугаартай "Э "ХХК-ийг Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод байрладаг гэх мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна. 

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага

болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан "Э "ХХК-ийг эрэн сурвалжилсугай.  

 

2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.    

 

4.Шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Түмэнцаст даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА