Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/01815

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 09 өдөр                         Дугаар 102/ШШ2023/01815                       Улаанбаатар хот

 

 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

  123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

        

           1.Нэхэмжлэгч О.Б нэхэмжлэлийн шаардлага 29.000.000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 7.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 7.000.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 7.500.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 7.500.000 төгрөгийг нэхэмжлэгчийн “Х” банк ХХК-ийн 0000000000 дугаартай дансанд төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 302.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

 

3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА