Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

*******, ******* нарт холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 Ч.Мөнхзул

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч                    Д.Галтогтох

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч                           М.Энхтуяа

Шүүгдэгч                                                               ******* 

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн хороонд 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж байсан.

2. ******* овогт ийн , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн хороонд 1981 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг, гэх газарт оршин суух, улсааpс авсан гавьяа шагналгүй. /РД: / Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

3. Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт байрлах гэх дэлгүүрийн гадна иргэн *******тай үл ойлголцсоны улмаас маргалдаж, улмаар зодож баруун гарын ядам хуруу болон чигчий хурууны шивнүүр ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багт оршин суух ийн хашаанд хохирогч *******тэй үл ойлголцсоны улмаас маргалдаж төмрөөр толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

4. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ын үйлдлийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ийн ыг зургаан зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн  нэхэмжилсэн 1,092,300 төгрөгөөс 28,000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 574,300 /таван зуун далан дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж *******т олгох, *******, ******* нар  нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хэн алинаасаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бичлэг бүхий CD-г тогтоол хүчин төгөлдөр болмогц *******т буцаан олгох, ногоон өнгийн будгаар будсан, 95 см урттай 1 ширхэг төмрийг устгах, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Шүүхийн зүгээс *******ийг гэм буруутайд тооцоход үндэслэсэн нотлох баримтууд нь хохирогч *******ын баруун гарын 4-р шивнүүр яс хугарсан болохыг, *******, нарын маргалдаж, зодолдсон болохыг нотлох баримтууд юм. *******ын баруун гарын 4-р шивнүүр яс хэзээ, ямар шалтгаанаар хугарсан болох, *******ийн үйлдлийн улмаас хугарсан эсэхийг шууд нотолсон баримт биш юм.

******* нь өөрийн биед хүндэвтэр гэмтэл хэзээ учирсан болох цаг хугацааг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр шууд зааж өгсөн. Тэрээр 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “Би уурлаад гараараа түүний шанаа хэсэгт 1-2 удаа цохисон. Энэ үед тэрээр гараараа миний баруун гарыг арагш нь огцом дарж хөших үйлдэл хийсэн. Энэ үед миний баруун гаранд шууд л зовиур илэрч атгаж болохгүй болчихсон. Тэгээд тэр бууж ирээд намайг хавсарч унагаад доороо хийгээд миний биеийн энд тэндгүй гараараа цохиод байхаар нь би нүүрээ хамгаалсан.” гэжээ. Энэ мэдүүлгээс харахад *******ын биед учирсан гэмтэл нь *******тэй барьцалдаж, зууралдах, зодолдохоос өмнөх цаг хугацаанд үүссэн болох нь тогтоогдож байна. ******* гараараа нүүрээ хамгаалах үед шивнүүр яс маань хугарсан гэж огт мэдүүлээгүй, чигчий, ядам хурууг арагш нь дарах үед шивнүүр яс хугарсан талаар мэдүүлдэг боловч ******* 1-рт хурууг арагш нь дараагүй, 2-рт хурууг арагш дарах үед 4-р шивнүүр яс хугарахгүй гэдгийг шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Харин ******* нь гараараа *******ийн зулай, дух, зүүн нүдний дээд зовхины яс руу цохисон болох нь тогтоогдсон бөгөөд *******ийг гараараа цохих үедээ баруун гарынхаа 4-р шивнүүр ясыг гэмтээсэн буюу өөрөө өөртөө тус гэмтлийг учруулсан байх магадлалтай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

7. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Гомдолд шүүх *******ийн гэм буруутайд тооцох үндэслэл болсон баримтуудыг дурьдаж хүлээн зөвшөөрөөд байгаа атлаа хохирогч *******ын баруун гарын 4-р шивнүүр яс хэзээ, ямар шалтгаанаар хугарсан болох, *******ийн үйлдлийн улмаас хугарсан эсэхийг шууд нотлосон баримт биш гэжээ.  ... ******* нь “хурууг минь арагш нь огцом хүчтэй дарсан. Тэр үед хүчтэй өвдөж атгаж чадахгүй болсон учир тэр үед шивнүүр яс хугарсан гэж боддог. Мөн намайг унагаад энд тэндгүй цохиж, өшиглөж дэвссэн. Тэр үед гар гэмтсэн гэхийг үгүйсгэхгүй. Ямар ч байсан *******т зодуулсны дараа гар минь хавдаж хөхрөн тэр даруйд нь бариачид очиход чиг тавьж, хугарсан байна эмнэлэгт оч гэсэн” гэдэг. Энэ нөхцөл байдлаас гар нь ямар ч байсан *******т зодуулснаас хугарсан.

... шинжээчийн дүгнэлт ямар гэмтэл учирсныг тодорхойлж гаргах л гол нотолгоо юм. Уг гэмтлийн учрах болсон шалтгааныг гарцаагүй нотолж чаддаггүй. Энэ асуудлыг шүүх, хуульчид хэргийн нөхцөл байдал, нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалж үзсэний эцэст гэм буруу, гэмтэл шалтгаант холбоо зэргийг үнэлж шийдвэрээ гаргадаг.  Анхан шатны шүүхээс хэргийн талаар бодитой дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

8. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би энэ хүний гарыг бэртээсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх цонхоор цохиж эхлээд муудалцсан. Дээр доороо оролцоод байж байхад Одбаяр ах биднийг салгасан. Гэтэл намайг гарыг нь барьж байгаад үенийх нь эсрэг өчиж хугалсан мэт зүйл ярьсан байсан. Би өөрөө боксын спортын мастер зэрэгтэй хүн юм. Хүн өөрөө гарын халаалтгүй гараа атгаж цохисноос болж тийм гэмтэл ихэвчлэн учирдаг. Намайг хэд хэдэн удаа цохьсон. Энэ үед л өөрөө гэмтсэн гэж үзэж байгаа юм. Шүүх энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөч гэж хүсч байна.” гэв.

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна. ... Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзсэн. *******ын баруун гаранд 4 дүгээр шивнүүр яс хугарсан байгаа. Энэ нь цохих болон цохигдох үед үүсэх боломжтой гэмтэл байгаа. Яг ямар шалтгаанаар гэмтэл үүссэн нь тодорхой бус байна. Цохих үед үү? Эсвэл цохигдох үед үү? гэдгийг, мөн яг аль цаг хугацаанд тухайн гэмтэл үүссэн болохыг нарийн тогтоох ёстой. ... Тэгэхээр энэ хэсгийг нарийн шалгах ёстой байсан. ... Хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлт хийгдээгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгон, *******ийг цагаатгаж өгнө үү.” гэв.

10. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай талаас давж заалдах гомдолтой холбогдуулан шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбараа дэмжиж байна. ... ******* нь миний баруун гарын ядам хурууг огцом хүчтэй дарсан. Тэр үед их өвдөж атгаж чадахгүй болсон. Энэ үед гар хугарсан байх гэж боддог гэдгээ хэлдэг. ... 4 дүгээр шивнүүр яс хугарсан гэдгээ ч өөрөө мэдэхгүй ядам хурууны яс хугарсан гэж л ярьдаг. Энэ нөхцөл байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Хэзээ яг хугарал үүссэн бэ гэдэг зүйл ярьж байна. Тухайн үед *******тэй уулзахаас өмнө гар хуруу нь хугарсан зүйл байхгүй байсан. Муудалцаж зодолдсоны дараа гар нь хавдаад хөдөлж чадахгүй болсон. ... Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хуульч хүмүүс үнэлэлт дүгнэлт өгч гэм бурууг шийдвэрлэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр бүрэн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Давж заалдах гомдол үндэслэл муутай байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

11. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үндэслэж хуульд заасан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр *******, ******* нарын хувьд маргалдаж, зодолдсон. Энэ талаар маргах зүйл байхгүй. Мөн гэмтэл учирсан талаар мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт гарсан. ******* нь *******ыг өшиглөх үед гараараа хаасан. Энэ үед шивнүүр явсны хугарал үүсэх боломжтой. Цохилтыг аль хэсэгт яаж үйлдсэн гэдгээс хамаарна. Мөн цохилтын хүч ч нөлөөлнө. Гэмтсэн гар тухайн үед шууд хөдөлгөөнгүй болохгүй. Хүчээр хөдөлгөөн хийх боломжтой гэдгийг тайлбарлаж хэлдэг. ... Шүүгдэгч хэдийгээр гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй ч гэсэн зарим зүйлс дээр илтэд худал хэлээд байгаа нь ажиглагддаг. ... Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт байрлах “” гэх дэлгүүрийн гадна хохирогч *******тай үл ойлголцсоны улмаас маргалдаж, харилцан зодолдон *******ын баруун гарын 4-р шивнүүр ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн: “... 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ... эхнэр ийн хамт сумын төв орох гээд явж байхад миний араас цагаан өнгийн Портер машин сигналдахгүй хүчтэй хаазлаад миний машины араас тулаад яваад байхаар нь би замаас гараад ын дэлгүүрийн гадаа ирээд зогсоход нөгөө машин миний машины баруун талд буюу жолооч талаар шахаж ирээд зэрэгцэж зогсохоор нь харахад тэр машиныг манай сумын ******* жолоодоод явж байсан. ...тэгэхэд тэр над руу хандаж адуу чинь бэлэн байх юм уу, худлаа бөөрөнхийлөөд гээд дуугаа өндөрсгөөд ... томроод байсан. Тэгээд машин дотор нь байсан ...архиа шүүрч авах гээд тонгойгоод шилтэй архиа хий шүүрээд над руу далайхаар нь би түүнийг намайг цохих гэж байна гэж бодоод зүүн шанаа руу нь нэг удаа цохисон. ******* уурлаад намайг цохихоор нь би түүний цамцнаас нь заамдаад авахад тэр ч намайг заамдсан. Тэр үед ******* миний баруун гарын чигчий ядам хуруу хоёрын үенийх нь эсрэг арагшаа огцом хөшөөд хүчтэй дарахаар нь би түүнийг тавихад тэр машинаас буугаад бид хоёр газарт унаад ноцолдсон. ******* машинаас буугаад намайг хавсарч унагаад миний дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн. ...******* нь миний толгой болон чихний ард,  өвдөг, цавь, гарын бугалга зэрэг газарт гар болон хөлөөрөө олон удаа цохиж өшиглөөд байсан. Тэрээр миний баруун гарын ядам хурууг үений эсрэг дарж хөшсөнөөс болж савх яс нь хугарсан ...” гэх мэдүүлэг /1хх 25-27 тал/,

мөн яллагдагчаар мэдүүлсэн “... ******* машин дотроосоо надад хандаж би хэзээ очих юм бэ гээд зэвүүнээр хараад, ууртай маягаар асуусан. Тэгэхээр нь би түүнд хэзээ ч очсон яахав дээ, чи таарахаараа дандаа асуух юм гэхэд адуу мал чинь ойрхон байдаг юм уу гэх мэтээр намайг ёжилсон өнгөөр хэлсэн. ... тэгээд бид 2 маргаж эхэлсэн. ... би түүний шанаа хэсэгт 1-2 удаа цохисон. ... ******* миний баруун гарыг арагш нь огцом дарж хөших үйлдэл хийхэд миний гарт шууд өвдөлт мэдрэгдэж атгаж болохгүй болсон. Тэгээд ******* бууж ирээд намайг хавсарч унагаагаад миний биеийн энд тэндгүй цохиод байхаар нь би гараараа нүүрээ хамгаалсан...” гэх мэдүүлэг / 1хх 88-89 тал/,

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... Маргалдаж байхдаа машиныхаа ард шалан дээр байсан архи руу тонгойгоод хий шүүрээд наашаа эргэхэд нь би намайг цохих гэж байна гэж андуураад түүнийг түрүүлээд цохисон. Дараа нь надтай барьцалдаад намайг хавсарч газар унагаагаад цохиж өшиглөсөн. Тэгээд Одбаяр ирж *******ийг салгаж аваад цаашаа явж байхад ******* архины шил бариад намайг цохихоор эргэж ирсэн. Бид хоёрыг буцаж барьцалдаад зогсож байхад дэлгүүрээс нэг хүн гарч ирж биднийг салгасан...” гэх мэдүүлэг, /2хх 38 тал/

гэрч Е.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... ******* машинаас бууж ирээд нөхөртэй маань машины цаагуур ороод зодолдож байхаар нь би хүүхдээ машинд үлдээгээ тэр хоёр руу очиход ******* нөхрийг маань газарт унагаагаад дээрээс нь гараараа толгойн хэсэг рүү нь цохиж байхаар нь Одбаяр бид хоёр салгасан...” гэх мэдүүлэг /1хх 28-30 тал/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн... ******* манай нөхрийг доороо хийгээд цохиж байсан. Тэр үед манай нөхөр *******ийн доор хамарнаас нь цус гарсан байдалтай нүүрээ гараараа хаагаад цохиулж байсан. *******, хоёр нь 2 удаа зууралдсан. ******* шилтэй архи бариад ирэхэд Одбаяр булааж авсан...” гэх мэдүүлэг /2хх 52-53 тал/,

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... би машинаас буугаад ын эхнэртэй юм яриад зогсож байхад , ******* нар хоорондоо юм ярьж байгаа харагдсан, ... гэтэл түрүүлээд *******ийн нүүр рүү цохичихсон, ******* машинаас бууж ирээд тай барьцалдаж аваад ыг хавирч унагаад тэр хоёр бие биеийнхээ дээр доор ороод хоорондоо цохилцож зодолдоод байсан....” гэх мэдүүлэг /1хх 54-56 тал/,  мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тэр 2 хоорондоо маргалдаж, барьцалдаад зодолдсон. Эхлээд *******ийг нэг удаа цохисон. Бөгжтэй гараараа цохисон юм шиг байсан бөгөөд *******ийн нүд нь хөхөрсөн байсан. ******* нь ыг хавсарч унагаад энэ 2 дээр доороо ороод барьцалдаж байхад нь би салгасан...” гэх мэдүүлэг /2хх 47-50 тал/,

гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... намайг очиход *******, нар нь дээрээ доороо ороод зууралдаад байж байсан. Юунаас болж маргасан талаар мэдэхгүй байна. Би салгаад хоёр тийш нь явуулаад дэлгүүр ороод юм авчихаад гараад ирэхэд явчихсан байсан...” гэх мэдүүлэг /1хх 59-60 тал/,

гэрч н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэртээ эхнэрийн хамт байхад гаднаас 2 залуу орж ирсэн. Нэг залуугийнх нь баруун гар нь сарвуугаараа хавдсан байхад нь би барьж үзэхэд сарвууны яс нь хугарсан байхаар нь чиг барьж боож өгөөд аймаг явж үзүүл гээд явуулсан...” гэх мэдүүлэг /1хх 33-34/,

шинжээч эмч Н.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Баруун гарын 4-р шивнүүр яс нь гарын алга хэсэгт 4-р хурууны ар хэсэгт байрладаг. Тухайн гэмтэл нь цохих, цохигдох үед үүсэх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг /1хх 144 тал/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 367 тоот “*******ын биед баруун гарын 4-р шивнүүр ясны хугарал, баруун зүүн бугалганы цус хуралт, хүзүүний зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун гарын 4-р шивнүүр ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун зүүн бугалганы цус хуралт, хүзүүний зурагдсан зулгаралт нь гэмтлийн зэрэг хамаарахгүй гэх дүгнэлт /1хх 62-63 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 769 тоот “... Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 367 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. *******ад учирсан баруун гарын алганы 4-р шивнүүр ясны хугарал хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба цохих цохигдохын аль алинд үүсэх боломжтой, хурууг арагш дарах үед үүсэхгүй. *******ын баруун гарын алганы 4-р шивнүүр ясны хугарал нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1хх 167-168 тал/, *******ын анхны үзлэгийн тодорхойлолт /1хх 64 тал/, гарын сарвууны рентген зургийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 178-179 тал/ зэрэг баримтуудаар,

4. Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багт оршин суух ийн хашаанд хохирогч *******тэй үл ойлголцсоны улмаас төмрөөр толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллгааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн: “ ... 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ... машинтайгаа , нарын хамт сумын төвд орж ирээд хүнсний дэлгүүрийн гадаа ирээд зогсоход өмнө нь өвөлжөөгөө 2 унагатай гүү, 1 шүдлэн байдсаар наймаа хийсэн нутгийн ах эхнэр хүүхдийн хамт машинтай зогсож байхад нь таарсан. Би машинаасаа буухгүйгээр түүнд хандан ... хэзээ очиж адуугаа авах талаар асуухад тэр гэнэт уурлан “чи юу гээд байгаа юм бэ” гээд миний өөдөөс ирээд цонх онгорхой байхад миний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа гараараа цохисон. Би машинаас буугаад тай барьцалдаад авсан бөгөөд энэ үед надтай цуг явсан , , мөн хажуугаар явсан танихгүй хүн голоор орж салгасан. Тэгээд ах машинаа асаагаад Баян-Уул сумын 1 дүгээр багт байх хамаатныхаа хашаанд очиж зогсохоор нь би араас нь машинтайгаа очоод ахад “та намайг яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд гартаа хүрз, лоом барьчихсан гарч ирээд, хүрзээ хаяад, лоомоороо шууд миний толгойн тус газарт нэг удаа цохьсон, мөн ахин цохихоор нь би гараараа хаасан. Эхлээд толгойруу цохиход л толгой хагарч их хэмжээний цус гарсан. ...” гэх мэдүүлэг, /1хх 20-22 тал/

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэгээд машиндаа суугаад эхнэр хүүхдийнхээ хамт яваад өгсөн бөгөөд *******, Дагвадорж бид 3 араас нь явсан. Учир нь ******* зүгээр байхад цохилоо гээд уурлаад үглээд яваад байсан. ... Бямбацогт гэх айлын гадаа очоод эхнэр хүүхдээ аваад гэрт ороод гарч ирэхдээ хар ногоон өнгийн төмрөөр *******ийн толгойн тус газар миний санаж байгаагаар 1 удаа цохисон. Тэгээд дахин цохих гэхээр нь би дундуур нь орж салгасан. ыг эхнэр, дүү нар нь ирж салгаад дагуулан гэртээ орсон. *******ийн толгой хагарч их хэмжээний цус гарсан. Би машиныг нь бариад эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг, /1хх 54-56 тал/

гэрч Е.ийн “... ингээд бид нар Бямбын хашаанд ороход нөхөр маань хүүхдээ аваад дүүгийнхээ гэр рүү орох үед би машинаасаа буусан. Тэр үед ******* ард ирчихсэн машинаасаа буугаад танай нөхөр намайг зодсон, танай нөхрийг ална гээд дайраад байсан. ... гэрээс Ууганцэцэг гарч ирээд *******ийг гэртээ оруулахгүй гэхэд ын араас орох гээд дайраад байсан. гэрээс гарч ирэхдээ гартаа нарийн төмөр барьж ирээд *******ийн толгой хэсэгт нь нэг удаа цохихоор нь би хориглоод ыг гэрт оруулаад эргээд гарч ирэхэд *******ийн толгойноос цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг, /1хх 28-30 тал/

гэрч ийн “... 14 цагийн орчим манай гэрт ах хүүхдээ тэврээд орж ирээд Ууганаа гардаа гэхээр нь би гэрээс гарах гэж байхад манай сумын Одбаяр нэг шил архи барьчихсан манайх руу орох гэхээр нь би нялх хүүхэдтэй... битгий ор гээд үүдний  амбаараас түүнийг гаргаж байхад ах гэрт хүүхдээ тавьчихаад миний хажуугаар гарч ирсэн. Тэр үед хашаан дотор ******* гэх залуу ахын эхнэр тэй хэрэлдээд байж байхад ах чигчий хурууны дайтай бүдүүн, 1 м орчим урттай төмрөөр *******ийн толгой руу цохичих шиг болсон...” гэх мэдүүлэг, /1хх 43-44 тал/

гэрч ийн “... нэг харсан  чинь *******, тай барьцалдаад зогсож байгаа харагдсан. Энэ үед Одбаяр машинаас бууж тэр хоёрын дундуур орж салгасан. ...тэгээд *******ээс салаад машиндаа суугаад яваад өгсөн. ******* ын араас Бямба гэдэг айлын гадаа очоод Одбаярын хамт машинаас буугаад явсан юм. ...төд удалгүй хашаан дотроос ******* хэн нэгэн хүнд толгойндоо цохиулсан бололтой нүүр ам нь тэр чигээрээ цус болчихсон гарч ирсэн...” гэх мэдүүлэг, /1хх 48-51 тал/ 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 366 тоот дүгнэлт /1хх 66-67 тал/,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 тоот нэмэлт дүгнэлт /1хх 70-71/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 697 тоот давтан дүгнэлт /1хх 148-151 тал/,  *******ийн анхны үзлэгийн тодорхойлолт /1хх 68 тал/, дүрслэл оношлогооны илгээх бичиг, дүрслэл оношлогооны хариу /1хх 152, 160-161 тал/, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 12 тал/ зэрэг тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

6. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг  долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэл оногдуулсан нь шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

7. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар нь “ ... хохирогч *******ын биед учирсан баруун гарын 4-р шивнүүр хугарсан гэх гэмтлийг ******* учруулаагүй, ... Харин ******* нь гараараа *******ийн зулай, дух, зүүн нүдний дээд зовхины яс руу цохисон болох нь тогтоогдсон бөгөөд *******ийг гараараа цохих үедээ баруун гарынхаа 4-р шивнүүр ясыг гэмтээсэн буюу өөрөө өөртөө тус гэмтлийг учруулсан байх магадлалтай байна. ... ******* 1-рт *******ын хурууг арагш нь дараагүй, 2-рт хурууг арагш дарах үед 4-р шивнүүр яс хугарахгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. ... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

8. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Ариунзулын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Шүүх эмнэлгийн практикт зодоон цохион болох үед ямар нэгэн хатуу биетийг гараараа цохих үед шивнүүр яс гэмтэнэ. Эсвэл алганд гаднаас ямар нэгэн биет цохих үед энэ гэмтэл үүснэ. ... чигчий, ядам хурууг арагш дарах үед ийм гэмтэл огт үүсэхгүй гэж хэлэхгүй. ...******* нь ыг өшиглөх үед гараараа хаасан гэж ярьж байна. Энэ үед шивнүүр ясны хугарал үүсэх боломжтой. Цохилтын хүч, цохилтын цэг, өнцөг нь яаж таарч байгаагаас хамаарч хугарал үүснэ. ... 4-р шивнүүр ясны хугарсан хэсэгт цохилтын хүч илүү үүссэн байна. Шивнүүрийн урд хэсэг үү, хойд хэсэг үү гэдгээс хамаараад механизм өөрчлөгдөхгүй, тэр хэсэгт цохилтын цэг үүснэ. Гэмтэл авсны дараа хөдөлгөөн хийх боломжтой. Гэмтсэн гар тухайн үед шууд хөдөлгөөнгүй болно гэсэн юм байхгүй. Эмзэглэлтэй байгаа ч түүнийг хүчээр хөдөлгөж хөдөлгөөн хийх боломжтой. ...” гэх мэдүүлэг /2хх 45 тал/, шинжээч эмч Н.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баруун гарын 4-р шивнүүр яс нь гарын алга хэсэгт 4-р хурууны ар хэсэгт байрладаг. Тухайн гэмтэл нь цохих, цохигдох үед үүсэх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг /1хх 144 тал/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 367 тоот дүгнэлт /1хх 62-63 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 769 тоот нэмэлт дүгнэлт /1хх 167-168 тал/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол няцаагдаж байх тул шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг хохирогч *******ыг хавсарч газарт унагаад цохих, өшиглөх зэргээр зодож *******ын баруун гарын 4-р шивнүүр ясыг хугалж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх тул шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ЭНХЦЭЦЭГ

                      ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ

                                                                 Г.УРТНАСАН