Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/05269

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/05269

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Ш.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, С.О

Шинжээч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч НШ-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1.НШ-т холбогдуулаад хөрөнгө үнэлэх ажиллагаатай холбоотой шүүх шинжилгээний хуульд заасан буюу хөрөнгө үнэлэх, хөрөнгийн үнэлгээний талаарх шинжилгээ хийх журамтай холбогдуулж нэхэмжлэл гаргасан.. Хөрөнгийн үнэлгээнд зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн байгаа боловч үнэлэх хөрөнгө нь төсөөтэй хөрөнгүүдтэй бодитоор харьцуулан дүгнээгүй, хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журмын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан шинжилгээний ерөнхий болон тусгай аргыг дурдаагүй, шинжилгээний үе шатыг ноцтойгоор зөрчсөн, хөрөнгийн үнэлгээнд ашигласан мэдээллийн эх сурвалжийг тодорхой заагаагүй, үнэлгээ хийхэд шаардлагатай баримтуудыг үйлчлүүлэгчээс гарган аваагүй, үнэлгээчний хариуцлагын даатгалын мэдээлэл дутуу, үнэлж байгаа хөрөнгүүдийн зориулалтын шинж чанарын дэлгэрэнгүй баримтуудыг дүгнээгүй, хөрөнгө үнэлгээний тайланг нэгтгэж шинжээчийн дүгнэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Мөн үүнтэй холбоотойгоор шинжилгээ хийлгэх журам, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан ажиллагаануудыг ноцтойгоор зөрчсөн. Тухайн хөрөнгө үнэлгээний тайлан гарсан өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж хөрөнгө үнэлгээний тайланг хүлээлцсэн байдаг. Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг, хөрөнгөтэй холбоотой шинжилгээ хийх журмыг ноцтой зөрчсөн учраас нэхэмжлэлийг хангаж, хөрөнгө үнэлгээ тогтоолгох, хөрөнгө үнэлгээг хүчингүй болгож өгнө үү Шинжилгээ хийх тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үйлдээд, "Х үнэлгээ" ХХК-д гардуулж өгсөн байдаг. Энэ тогтоолыг эргээд харвал  хөрөнгө үнэлгээг тогтоолгохоор тухайн компанийг томилсон. Үүний дагуу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шинжээч Б.Бд итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэл дээр шүүх хуралдаанд оролцох, тайлбар мэдүүлэг өгөх гэсэн эрх хэмжээтэйгээр итгэмжлэл олгосон байдаг. 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолыг харвал яг ямар ажлаа хийлгэх гэж байгаа нь тодорхой бус, шинжээчид хариуцсан асуулт байхгүй, тэгсэн хэр нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйл, Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 13,14 зүйлд заасан эрх, үүргийг нь тайлбарлаад өгсөн. Гэтэл эрх, үүрэгтэйгээ танилцсан тэмдэглэл 06 дугаар сарын 04-ний өдөр байдаг. Шүүх шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шинжилгээтэй холбоотой асуудал гарах юм бол энэ хуулийг баримтална гэж заасан. Энэ хуулийн 8 дугаар зүйлд зааснаар шинжилгээ хийх этгээд шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхэд тусгайлсан мэдлэг эзэмшсэн этгээдээр шинжилгээ хийлгэж үүний дагуу "Хөрөнгө эстимэйт үнэлгээ" ХХК Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх хэсэгт заасан мэргэжлийн байгууллага гэж байгаа хэргийн материалд бий. Шинжээчийг харахаар энэ байгууллагын ажилтан мөн эсэх нь эргэлзээтэй, тогтоолд заасан хөрөнгө үнэлүүлэх ажиллагааг хийх ёстой эсэх нь шинжилгээ хийлгэх тогтоол дээр байхгүй, асуулт байхгүй, тодорхойгүй байдаг. Мөн шинжээч томилох тогтоол тодорхой бус байгаа учраас хөрөнгө үнэлгээний тайлан нь өөрөө ойлгомжгүй байдлаар гарсан. Хугацааны хувьд зөрүүтэй байгаа мөн үүнтэй холбоотойгоор Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт шинжилгээ хийх  эрх бүхий бусад этгээд нь энэ хуулийн 8.4 дүгээр зүйлд заасан жагсаалтад хамаарах шинжилгээг хийнэ гэж заасан. Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны  07 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Тушаалаар батлагдсан жагсаал батлах тухай сайдын тушаал бий. Энэ жагсаалтын 66 дугаар зүйлд хөрөнгө үнэлгээний шинжилгээтэй холбоотой зүйлийг заасан. Гэтэл хуулийн дагуу явахаар процессын алдаа гарсан, Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. 2013 оны шүүхийн шийтгэх тогтоол гарч байх үед зөвхөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан. Гэтэл саяны тогтоолоор газар нэмэгдээд орсон байгаа тул 10-12 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх боломжтой гэж үзэж байна, гэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай Тогтоолоор Ш.Бгээс 4.451.545.000.төгрөгийг улсын орлогод оруулах, улмаар Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Энхтайваны гудамжны 0 тоот хувийн сууц, үйлчилгээний барилга "Т" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 0 дугаартай Баянзүрх дүүрэг,  0 дугаар хороолол, 00 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гуламжны 0 дугаартай үйлчилгээний зориулалттай барилгыг 4.451.545.000 төгрөгт оруулан тооцохоор шийдвэрлэсэн байдаг. Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авсан Төлбөр төлөгч Ш.Бд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч, 0 дугаарт бүртгэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Ш.Бд төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлөөгүй тул Улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны гудамжны 0 тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг 2024 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 0 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  0 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Ш.Бн төлбөрт хураагдсан Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны гудамжны 0 тоот хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгад үнийн санал авахад 4.831.201.000 төгрөгийн үнийн санал өгсөн. Тус газраас 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай шинжээч томилох тогтоолоор шинжээчийг томилж, Улсын бүртгэлийн 0 0 дугаартай Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Энхтайваны гудамжны 0 тоот хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг хөндлөнгийн шинжээчийг томилж үнэлэхэд үнэлгээний тайланд 5.199.480.000 төгрөгөөр үнэлсэн. Тус газраас хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 0 тоот Албан бичгээр төлбөр төлөгч Ш.Бд мэдэгдсэн. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, оролцогч оролцоогүй, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөндлөнгийн шинжээчид итгэмжлэл олгоогүй. Шинжээчийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0 тогтоолоор томилсон. Текникийн шинжтэй алдаа гарч эрх үүрэг танилцуулсан баримтад дээр. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна, гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1.Нэмж хэлэх тайлбаргүй, төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна, гэжээ:

 

6. Хавтатс хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.Ст олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, НШ-н үнэлгээний мэдэгдэл, хөрөнгө үнэлгээний тайлан, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн Шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай Тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамж

 

8.Хариуцагчаас хариу тайлбар, Э.И, О.У, С.О нарт олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаартай Шийтгэх тогоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн Шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай Тогтоол, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгийг хураасан тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, төлбөр төлөгчийн хүсэлт, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Ш.С нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Үнэлгээний тайлан алдаатай гарсан. Хууль зөрчсөн. Шинжээчийн дүгнэлт ирсний дараа өдөр эрх үүрэг, тайлбарласан. Зах зээлийн үнэлгээгээр хувийн орон сууц, газар 10-12 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байгаа тул үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тодорхойлов.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Шүүхийн шийдвэрүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгч төлбөрөө төлөхгүй байгаа тул ажиллагааг хийсэн. Байгууллага шинжээч томилсны дараа эрх, үүрэг тайлбарладаг. Баримтан дээр техникийн алдаа гарч он, сарыг буруу бичсэн нь хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй гэж илэрхийлж байна.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаартай Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б, Л.Д, С.Ж, Ш.Б нарт хорих ял оноож, шүүгдэгч С.Ж, Ш.Б нараас тус бүр 3.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 8.875.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хорих ялаар шийтгэснийг шүүгдэгч нар эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дугаартай Магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгчдэгч Ш.Бгээс 3.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж мөн шүүгчдэгч Ш.Бгээс хураасан Авлигатай тэмцэх газрын Төрийн банк дахь 0 дугаартай дансанд хадгалагдаж байгаа 46.000.000 төгрөг, 1.750.000 юанийг хурааж улсын орлого болгохоор гэж өөрчилж, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө 4.551.545.000 төгрөг эсвэл Улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, Т ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай барилгыг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг шүүгчдэгч нар эс зөвшөөрч гомдол гаргасныг Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн Шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай Тогтоолоор шүүгчдэгч Ш.Бгээс гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө 4.551.545.000 төгрөг эсвэл Улсын бүртгэлийн Ү-2205020766, Ү-2200520765 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, Т ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороолол, 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай барилга битүүмжлэгдсэнийг хурааж 4.551.545.000 төгрөгт оруулан тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байна.

 

6.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн эд хөрөнгө Ш.Б-гийн өмчлөлийн хөрөнгө болох нь бичгийн баримтуудаар нотлогдож талууд маргаагүй.

 

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр төлөгдөөгүй тухайд маргаагүй бөгөөд эд хөрөнгийн үнэлгээний талаар зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн болон үнэлгээний тайлан хууль зөрчиж гарсан гэж мэтгэлцэж байна.

 

8.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллага маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдэд доорхи ажиллагааг явуулжээ.

 

9.НШ-т Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай Шийтгэх тогоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн Шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай Тогтоол мөн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргэгдэж, тус байгууллага 0 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Мөнхсувдад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг гарсан байна.

 

10.Шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн нь бичгийн баримтаар нотлогдож байна.

 

11.Дээрх ажиллагааны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар талуудад үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг хүргүүлэхээр явуулсан нь зохигчдын тайлбар, баримтаар тогтоогдож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасантай нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцагч явуулсан байна гэж дүгнэлээ.

 

12.Мэдэгдлийн дагуу төлөгч үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 0 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гаргаж Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, эрх бүхий байгууллагаас томилсон шинжээч Б.Б 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дүгнэлтийг ирүүлж, хариуцагч НШ, төлбөр төлөгчид 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай Албан бичгээр Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, Т ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай барилгууд 4.551.545.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэхэд нэхэмжлэгч үнийн саналыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

13.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2., 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй, үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр буюу 10-12 тэрбумаар зарагдах байсан гэх тайлбараа баримтаар үгүйсгээгүй мөн шинжээчийн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй нь баримтаар нотлогдож, хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тогтоогдоогүй буюу 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг мэдэгдсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА