| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/02594/И |
| Дугаар | 102/ШШ2023/01754 |
| Огноо | 2023-05-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2023/01754
| 2023 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2023/01754 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага тойруу 00 дүгээр гудамжинд байрлах “Т” банк ХХК
Хариуцагч Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамжны 00 дүгээр байрны 000 тоотод байрлах"Ц.Б" ХХК
Хариуцагч Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамжны 00 дүгээр байрны 000 тоотоод оршин суух Х овогт Б У
Хариуцагч Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамжны 00 дүгээр байрны 000 тоотод суух О овогт О Б
Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, “Г” тауэрын 0 дугаар давхарт байрлах ЗБДС
Хариуцагч Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 00-А дугаар байрны 00 тоотод оршин суух Хатигин овогт Уийн Д
Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, “Баялаг” хотхон, 00/0 дугаар байрны 00 тоотод оршин суух Х овогт Уийн Б нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:"Ц.Б" ХХК, Б.У, О.Б нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 276.116.020 төгрөг, ЗБДС-гаас 129.725.595 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд ороцогчид:
Нэхэмжлэгчиййн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Р.Зоригт
Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав
Хариуцагч"Ц.Б" ХХК-ийн төлөөлөгч Б.У
Хариуцагч ‘’Цолхун бадрах’’ ХХК, О.Б, У.Б, У.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал
Хариуцагч ‘’Цолхун бадрах’’ ХХК, О.Б, У.Б, У.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргал
Шүүх хураралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Т” банк ХХК, хариуцагч"Ц.Б" ХХК, Б.У, О.Б нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 276.116.020 төгрөг, ЗБДС-гаас 129.725.595 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч"Ц.Б" ХХК, хамтран зээлдэгч хариуцагч Б.У, О.Б нараас үндсэн зээлд 172.997.463 төгрөг, хүүд 102.267.748 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 886.812 төгрөг нийт 276.116.020 төгрөг гаргуулах мөн ЗБДС-гаас батлан даалтын гэрээний үүргийн биелэлтэд 129.725.595 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч У.Б, У.Д нарын эд хөрөнгийн эрх ашиг хөндөгдөж байсан тул хариуцагчаар татан оролцуулсан.
Эдгээр хариуцагч нараас ямар нэгэн зээлийн гэрээний үнийн дүн нэхэмжлээгүй.
Зээлдэгч"Ц.Б" ХХК, хамтран зээлдэгч, хариуцагч Б.У, О.Б нар “Т” банк ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1038583612 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 445.000.000 төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж авсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахуулах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1038513612 дугаартай “Барьцааны гэрээ”-г талууд байгуулан зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 30 дугаар гудамжны 1-В тоот 176 метр квадрат талбайтай, Улсын бүртгэлийн 2201031142 дугаартай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 1-1 тоот, 1663311585366 дугаартай, Улсын бүртгэлийн Г-2201005202 дугаартай, 677 метр квадрат талбайтай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 108 тоот, Улсын бүртгэлийн 220501122406 дугаартай, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 6/2 дугаар байрны 22 тоот, Улсын бүртгэлийн 2205106806 дугаартай, 59.32 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, “Хангай” модны захын 11.15 тоот талбайд байрлах 2 ширхэг хөрөө, Солонгос улсад үйлдвэрлэсэн 92-26-УБУ улсын дугаартай “Хюндай” маркийн автомашин зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1038514613 дугаартай “Батлан даалтын гэрээ”-г зээлийн батлан даалтын санг төлөөлж гүйцэтгэх захирал н.Батхуяг, зээлдэгчийг төлөөлж"Ц.Б" ХХК, хамтран зээлдэгч Б.У, О.Б нар, зээлдүүлэгчийн зүгээс “Т” банк ХХК-ийн салбарын захирал н.Баярсайхан нар гарын үсэг зурж гэрээг байгуулсан.
ЗБДС үндсэн зээлийн 445.000.000 төгрөгийн 60 хувийг батлан дааж үүрэг хүлээсэн.
Зээлдүүлэгч “Төрийн банк” ХХК зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгчийн 1038-5145-71 дугаартай дансанд 445.000.000 төгрөгийг шилжүүлэн олгосон.
Зээлийг зиг, заг хавтангийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх зориулалтаар зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэртэй батлан даалттай зээл байдаг. Зээлдэгч нар зээлийг авч зориулалтын дагуу ашиглаж байсан.
Зээлийн хүүг 2020 оны 01 дүгээр сараас эхлэн эргэн төлөлт хийж байсан боловч дараагийн сараас зээлийг төлөхгүйгээр хугацаа хэтрүүлж зээлийн муу ангилалд шилжсэн.
Энэ хугацаанд зээлд үүссэн зөрчлийг арилгуулах талаар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлээд “Т” банк ХХК-ийн зүгээс удаа дараа шаардлага мэдэгдлийг хүргүүлсэн.
Хариуцагч"Ц.Б" ХХК, Б.У, О.Б нар зээл авснаас хойш үндсэн зээлд 13.581.300 төгрөг, хүүд 74.581.266 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 114.145 төгрөг нийт 87.216.712 төгрөг төлсөн бол ЗБДС батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлээс 129.725.595 төгрөгийг төлж нийт зээлээс 202.356.000 төгрөг төлөгдөж хасагдсан байна. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хариуцагч"Ц.Б" ХХК, Б.У, О.Б нараас үндсэн зээлд 302.693.055 төгрөг, хүүд 102.267.748 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 886.811 төгрөг нийт 405.847.615 төгрөг 22 мөнгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Үүнээс ЗБДС-тай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1038514612 дугаартай “Батлан даалтын гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.4.2 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 302.693.055 төгрөгийн батлан даалтын сангийн үлдэгдэл дүнгийн 50 хувь болох 129.725.595 төгрөгийг хариуцагч ЗБДС-гаас гаргуулж, үндсэн зээл 172.967.464 төгрөг, хүү 102.267.748 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 886.812 төгрөгийг нийт 276.116.020 төгрөгийг хариуцагч"Ц.Б" ХХК, Б.У, О.Б нараас гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Зээлдэгч нар хэсэгчлэн үүрэг хүлээхгүй хамтран үүрэг хүлээхээр гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй зээлийн үүргийг хамтран хариуцуулахаар нэхэмжилж байна.
Иймээс хариуцагч болон зээлдэгч, батлан даагч нараас тус бүр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн нэгтгэл 405.847.614 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Т” банк ХХК-д олгуулан, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч"Ц.Б" ХХК, Б.У, О.Б, У.Б, У.Д нарын барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү.
Мөн хариуцагч"Ц.Б" ХХК, Б.У, ОБ нараас үндсэн зээлд 172.967.460 төгрөг, хүүд 102.267.748 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 886.812 төгрөг нийт 276.116.020 төгрөгийг нэхэмжилсэн.
Энэ нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн бол 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр буюу одоогоос жилийн өмнө нэхэмжилж байсан үнийн дүн. Хариуцагч талын нөхцөл байдлыг харгалзан өнөөдрийг хүртэл манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй.
Ийм учраас хөнгөлөлт чөлөөлөлтийн тухай асуудал банкны зүгээс байхгүй. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хөнгөлөлт хүүгээ эдэлж байгаа. Хоёрдугаарт “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор зээлийн хүүгийн хөнгөлөлтийг “Т” банк ХХК-ийн зүгээс үзүүлсэнгүй гэдэг асуудал ярьдаг.
Тухайн үед “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор зээлийн хөнгөлөлтийг иргэдэд зориулсан хэрэглээний зээлд үзүүлж байсан. Энэ нь 2020 оны 06 дугаар сараас эхэлсэн хөнгөлөлт.
Ипотекийн зээл болон хэрэглээний зээлийг хойшлуулах асуудал яригдсан. Бизнесийн зээлд зээлийн хүү хөнгөлөх болон чөлөөлөх асуудал яригдаж байгаагүй. Зээлийн хүүг шууд хөнгөлөх гэж ойлгож яриад байх шиг байна.
Зээлийн хүүг хөнгөлөх биш тодорхой хугацаанд зээлийн хүү төлөхийг хойшлуулж байсан ажиллагаа болохоос хүүг хөнгөлөх асуудал Монгол улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл яваагүй.
Энгийн жишээ хэлэхэд би өөрөө хүртэл 6 хувийн хүүтэй ипотекийн зээлтэй байхдаа тухайн үеийн зээлийн хүүг чөлөөлүүлж байсан зүйл ерөөсөө байгаагүй. Харин тэр хугацаагаар хойшлуулсан асуудал байсан.
Мөн тухайн үед хэвийн төлөгдөж байсан зээлүүдийн хүүг хойшлуулж байсан. Хариуцагчийг хүсэлт гаргах үед нэгэнт ангилагдсан байсан зээл учраас хүүг хойшлуулах асуудал дүрэм журмын хүрээнд байх боломжгүй. Хариуцагч"Ц.Б" ХХК-ийг авч үзвэл 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд зээлээ төлж эхэлнэ, зээлээ төлж эхлэхдээ нэг жилийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үндсэн зээл төлөх үүргээс чөлөөлөгдсөн.
Ингээд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлээд үндсэн зээлээ төлж эхлэх ёстой байтал үүнээс хойш зээл доголдоод эрсдэлийн журмаараа зээл ангилагдаад явж байгаа.
Тиймээс ямар нэг байдлаар зээлийн хүүгээс хөнгөлөгдөх, чөлөөлөгдөх асуудал байхгүй. Дараагийн асуудал хүү болон үндсэн зээлийн асуудал нэгэнт ингээд ангилагдаад явсан учраас ЗБДС тухайн зээлсэн 445.000.000 төгрөгийн 60 хувьд батлан даалт гаргасан учраас батлан даалтын үүргийнхээ 50 хувь буюу 129.000.000 төгрөгийг ЗБДС манайд төлснийг бид хүлээн зөвшөөрнө.
Энэ үед хариуцагч"Ц.Б" ХХК үндсэн зээлээс 142.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Уг төлсөн 142.000.000 төгрөгнөөс 129.000.000 төгрөгийг ЗБДС-гаас төлж үлдэгдэл 13.000.000 төгрөгийг үндсэн зээлд төлөгдсөн учраас зээл ангилагдсан.
ЗБДС, “Т” банк ХХК-уудын хооронд энэхүү зээлийн зээлдэгч болох ‘’Цолхун бадрах’’ ХХК, О.Б, Б.У нарын зээлд ЗБДС зээлийн батлан даалт гаргасан. Энэ батлан даалтыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Батлан даалтын гурвалсан гэрээ”-гээр харилцааг зохицуулсан. Энэ харилцаанд гурван тал гурвуулаа оролцсон.
Нэхэмжлэгч “Т” банк ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл “Батлан даалтын гурвалсан гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт “батлан даалтын үнийн дүнг нэхэж байгаа.
Зээлдэгч зээлийн үүргээ биелүүлэхгүй бол батлан даагч зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээж хамтран зээлийн хариуцлага хүлээнэ” гэж заасан учраас үүнд ямар нэгэн нөхөх хариуцлагын асуудал байхгүй.
Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасны дагуу хамтран хариуцлага хүлээгч тул ЗБДС-гаас дээрх дүнгээр зээлийг нэхэмжилсэн.
ЗБДС-гийн батлан даалтын үүргээ гүйцэтгэхгүй гэсэн татгалзал болж байгаа” Зээлийн батлан даалтын сан”, “Т” банк ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлийн батлан даалтын ерөнхий гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2-Е, 2.2-В хэсгийн заалтын зохицуулалтыг зохицуулсан байдаг.
Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-Е хэсгийн зохицуулалт батлан даалтын үүргийн 50 хувийг гүйцэтгэх асуудлыг зохицуулсан байгаагаас уг үүргийн 129.000.000 төгрөгийг төлсөн.
Одоо нэгэнт зээлдэгч энэхүү зээлийг төлөх боломжгүй байгаа учраас бид батлан даалтын үүргийнхэн дагуу ерөнхий гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-В дэх хэсэгт зааснаар нэгэнт батлан даалтын үүрэг гүйцэтгэж чадахгүй тул үлдэгдэл 50 хувийг ЗБДС-гаар төлүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл шаардах эрх гэрээгээр нөхцөлдөж байгаа юм.
ЗБДС-гаас батлан даалтын үүрэг төлөгдсөний дараа манай нөхөх хариуцлага гэж яриад байна. “Батлан даалт” гэдэг тодорхой хэмжээний барьцаа хөрөнгийн гүйцэтгэлээр хангахгүй байгаа үлдсэн дүнгээр батлан дааж байгаа.
Барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд хууль зүйн ойлголт байхгүй. Тиймээс хамтран хариуцлага хүлээж байгаа гэдэг үндэслэлээр батлан даалтыг нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгээр төлбөрийг нэхэж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна, гэжээ.
4.Нэхэмжлэгчиййн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зоригт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй, гэжээ.
5.Хариуцагч ‘’Цолхун Бадрах’’ ХХК, О.Б, У.Б, У.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч"Ц.Б" ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзэж байна. Үүнд:
Үндсэн зээлийн төлбөрт 172.967.460 төгрөг, хүүд 47.954.294 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 886.812 төгрөг нийт 221.808.566 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.
Харин хүүгийн төлбөрөөс 54.313.454 төгрөгийг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь хариуцагч"Ц.Б" ХХК “Ковид-19” халдварт цар тахал гарч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ямар нэгэн зөрчилгүй нийт 87.213.762 төгрөгийг төлж үүргээ биелүүлж байсан.
Монгол улсын хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 30 дугаартай “Тогтоол”-оор “Кови-19” вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тогтоол албажиж гарсан байдаг.
2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн “Кови-19” вирусээс сэргийлэх тухай 10 дугаартай “Зарлиг” гарсан. Тус “Зарлиг”-ийн хүрээнд Монгол улсын Засгийн газар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолыг албажуулан гаргасан. Хариуцагч"Ц.Б" ХХК бэлэн байдлын зэрэгт шилжиж байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон тул зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон.
Мөн"Ц.Б" ХХК 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “ Төрийн” банк ХХК-д зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлтийг өгсөн боловч нэхэмжлэгч байгууллага ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй.
“Т” банк ХХК, хариуцагч"Ц.Б" ХХК-ийн хооронд үүссэн харилцааг зохицуулахаар эрмэлзээгүй гэж бодож байна.
“Ковид-19” цар тахлын улмаас Монгол улсад гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн байдлын зэрэг тогтоон 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлсэн.
УИХ-аас баталсан “Ковид-19” цар тахлын улмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм эдийн засагт нөлөөлөх, сөрөг нөлөөллийг бууруулах хууль, Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183 дугаартай “Тогтоол”-оор бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулаад эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоол албажин гарсан. Тус тогтоолын 8 дугаар хэсэгт банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгасан.
Тус хүсэлт 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлийн хүүг “чөлөөл” гэсэн чиглэлийг Засгийн газраас “Монгол” банкинд өгсөн.
Иймээс хариуцагч"Ц.Б" ХХК цар тахлын хугацаанд буюу 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх хугацааны зээлийн хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээр мөнгөн дүн гэж нэхэмжлээд дараа нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн байна.
Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндсэн мөнгөн төлбөрөө авах гээд байгаа юмуу? Эсвэл барьцааны зүйлээр хангуулах гээд байгаа юмуу? Эсвэл нөхцөл тавьж байгаа юмуу? гэдэг нь тодорхойгүй байна.
Манай талаас хүүг хөнгөлүүлэх талаар яриагүй. Засгийн газрын “Тогтоол”-ыг бүрэн уншиж өгье гэж бодож байна.
Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртлах хугацаанд авч хэрэгжүүлэхийг “Монгол” банк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан.
Үүний дагуу сая хэлсэн тайлбартаа"Ц.Б" ХХК 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг өгсөн ч “Т” банк ХХК-аас хариу өгөөгүй.
2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш удаа дараа хүсэлт өгсөн боловч ямар нэгэн байдлаар холбогдох хариуг бас өгөөгүй бөгөөд"Ц.Б" ХХК, “Т” банк ХХК-ийн хооронд үүссэн харилцааг зохицуулахыг эрмэлзээгүй гэж хэлснээс биш 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртлах хугацааны хүүг хөнгөлүүлье гэх утга агуулгатай тайлбарыг гаргаагүй, гэжээ.
6.Хариуцагч"Ц.Б" ХХК-ийн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Т” банк ХХК-аас 445.000.000 төгрөгийн зээл авсан.
Үйлдвэрийн өргөтгөл барьж, үйлвэрлэл явуулах зориулалтаар зээлийг авсан үнэн.
Энэ үйлдвэр зиг, заг хавтан үйлдвэрлэх зориулалттай үйлдвэр байсан.
Би өөрөө модны үйлдвэрт 2000 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Модон материалын худалдан авалт зун их байгаад өвөл бүр зогсдог.
Тиймээс миний хувьд өвөл, зунгүй борлуулалттай байх гэж зээл авсан. 2018 онд зээл авч үйлдвэрийн тоног төхөөрөмжийг аваад эхний нэг жил зээлийн гэрээний үүргээ биелүүлээд явж байсан.
Гэтэл 2020 онд “Ковид-19” цар тахал гарч мөн Засгийн газрын ойн сангийн нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх 184 дугаартай “Тогтоол” гарсан. Энэ тогтоолоос болж Монгол улсад ажиллаж байсан зиг, заг хавтангийн 11 үйлдвэр бүгд дампуурсан.
Энэ “Тогтоол”-ыг гарах хүртэл манай үйл ажиллагаа хэвийн явагдаж төлбөрөө төлж байсан. Байгал орчны сайд н.Сарангэрэл гэх хүний гаргасан “Тогтоол”-ыг “Т” банк ХХК, ЗБДС сайн мэдэж байгаа. Энэ “Тогтоол”-оор ойн сангийн нэг куб метр банзыг 360.000 төгрөг байхад зээлийг авсан.
Манай үйлдвэрт нэг куб метр банз 360.000 төгрөг хэвээрээ байсан бол ашигтай ажиллах боломжтой байсан.
Өнөөдрийн зах зээл дээр нэг куб метр банз 1.200.000-1.500.000 төгрөгийн хооронд байна.
Энэ банзны үнэ нэмэгдсэнээс болоод Монгол улсад үйл ажиллагаа явуулж байсан банзны 11 үйлдвэр хаалгаа барьсан. Учир нь:
Хятадын нэг ширхэг зиг, заг хавтанг оруулж ирээд 95.000 төгрөгөөр зарж байна.
Бид нар нэг куб метр банзаар таван ширхэг банз үйлдвэрлээд Монголд 250.000 төгрөгөөр зарахад үйлдвэр ашиг харахгүйгээр өөрийнхөн өртөг болж байдаг.
Ийм байдлаас болж үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож зээлээ төлөх боломжгүй болсон. Хариуцагч зээлээ аваад, бүх тоног төхөөрөмжөө аваад, үйл ажиллагаагаа эхэлсэн ч дээрх байдлаас болж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Энэ талаарх баримтууд хэрэгт хавсаргагдсан.
Гэвч авсан зээлээ цаашид төлөхгүй гэж байгаа юм биш. Өөрийнхөө хөдөлмөрөөр өдий болтол бий болгосон зүйлсээ зараад хамаагүй зээлээ төлнө гэсэн бодолтой явна.
Тиймээс зээлийн хугацааг 2 жилээр хойшлуулан зээлийг хуваан төлөх хуваарь гаргаж төлөх боломжийг олгож өгнө үү гэсэн саналтай байна.
Зээлийг төлөхийн хувьд төлнө.
Гэхдээ зээл төлөх хугацааг нэг, хоёр жилээр хуваарь хийж өгөөч гэж хүсэж байна.
Манайх өвөл болохоор ажилгүй болоод зуны улиралд бизнес маань явагддаг учраас хугацааг хойшлуулаад хувааж төлөх боломж олгоно уу? гэж хэлж байна.
Тэрнээс өмнө манайх үл хөдлөх хөрөнгөө зарах гээд зараа өгсөн. Хэрвээ зарагдах юм бол зарагдсан өдөр зээлээ бүрэн төлнө гэсэн хүсэлтийг тавьж байна, гэжээ.
7.Хариуцагч ‘’Цолхун бадрах’’ ХХК, О.Б, У.Б, У.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргал:
Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хариуцагчийн зүгээс өгсөн нь хавтаст хэргийн 58 дугаар талд авагдсан.
Уг хүсэлтэнд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гараар бичсэн “зээл төлөлтийг хойшлуулж өгнө үү” гэсэн өргөдөл байдаг.
Сая “Т” банк ХХК-ийн төлөөлөгч хэлэхдээ 2020 оны 06 дугаар сард нэгэнт ангилагдсан байсан учраас зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хойшлуулах боломжгүй байсан гэдэг тайлбарыг гаргаж байна.
Бид энэ хугацаанаас эрт үйл ажиллагаа доголдлоо зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулъя гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байсан, гэжээ.
8.Хариуцагч ЗБДС-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлийн батлан даалтын сангийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Батлан даалтын гэрээ” байдаг.
Энэ батлан даалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Т” банк ХХК, ЗБДС-гийн хооронд байгуулсан батлан даалтын ерөнхий гэрээнд зааснаар үүргийг гүйцэтгэнэ гэж заасан.
Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар батлан даалтын үүрэг гүйцэтгэхээс татгалзана гэж заасан.
Ямар нэгэн зүйл үүссэн тохиолдолд ЗБДС үүрэг хүлээж төлбөр төлөхгүй гэдэг нөхцөл шаардлагыг 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр ЗБДС, “Төрийн банк” ХХК-ийн хооронд байгуулсан ерөнхий гэрээгээр шийдвэрлэнэ гээд гурвалсан гэрээ дээр иш татсан. Энэ зээл ЗБДС-гийн эх үүсвэртэй.
ЗБДС-гийн батлан даалттай зээл гэж нэхэмжлэлд дурдсан. Монгол улсын Засгийн гарзаас Азийн хөгжлийн банкнаас 60.000.000 ам.долларын зээл авч, зээлийг өргөжүүлэх ажлыг хариуцаж авч байгаа газар ЗБДС.
ЗБДС-гаар дамжуулан зээлдэх байдлаар 60.000.000 ам.долларыг авсан.
Үүнийгээ банк, санхүүгийн байгууллагуудтай гэрээ байгуулж, ямар хэлбэрээр гаргах бэ? гэдгээ тохиролцсон. Өөрөөр хэлбэл 60 хувийн батлан даалт гаргаж байгаа тохиолдолд уг үнийн дүнтэй дүйцэхүйц хэмжээний хадгаламжийг бага хүүтэйгээр байршуулдаг.
Ингэснээр зээлдэгч буюу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид урт хугацаатай, бага хүүтэй зээл олгуулах боломжийг бүрдүүлдэг төсөл. Нөгөө талаараа эрсдэл хуваах зарчмыг хэрэгжүүлнэ гэж заадаг.
Эрсдэл хуваах зарчим гэж юу бэ? гэхээр зээлдүүлэгч банк, ЗБДС тодорхой хэмжээний эрсдэлийг хувааж хариуцна гэж заасан. Эрсдэлийг хувааж хариуцна гэдэг ЗБДС-гийн төлөх нийт дүн бол зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулаад хүрэлцэхгүй тохиолдолд тодорхой үлдсэн дүнг ЗБДС батлан даалт гаргасан тодорхой хувиараа төлнө. 60 хувийг ЗБДС хариуцлаа гэхэд үлдсэн 40 хувийн эрсдэл банкны хүлээх эрсдэл байна гэсэн ерөнхий агуулгатай гэрээг байгуулсан. “Батлан даалтын гэрээ”-нд тодорхой нөхцөлүүд хангагдсан тохиолдолд банкны нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувийг төлнө гэж заасан.
“Тодорхой нөхцөл” гэдэгт зээл чанаргүй зээл болсон, 90-ээс дээш хоногийн хугацаа хэтэрсэн, батлан даалтын шимтгэлээ бүрэн төлсөн байх, зээлийг төлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авсан байх, төлүүлэх талаар мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногийн хугацаанд төлбөр хийгдээгүй байх гэсэн нөхцөлүүд хангагдсан байвал нэхэмжилсэн төлбөрийн 50 хувийг төлнө гэсэн нөхцөлтэй.
Дээрх нөхцөлүүд хангагдсан учраас “Т” банк ХХК-ийн хүсэлтийн дагуу ЗБДС үүргээ гүйцэтгээд нэхэмжилсэн дүнгийнхэн 50 хувь 129.725.595 төгрөгийг төлсөн.
Энэ тал дээр нэхэмжлэгч маргаагүй. Одоо үлдсэн 50 хувь 129.725.595 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр хувааж төлөх зохицуулалттай эхний урьдчилгаа төлбөр гэж нэрлэсэн төлбөрийг ЗБДС төлсөн.
Үлдэгдэл төлбөр гэж хэлээд байгааг хэзээ, яаж төлөх бэ? гэхээр зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа зээлийн үлдсэн төлбөрөөс өмнө нь өгсөн урьдчилгаа төлбөрийг суутгаад үлдэгдэл дүнгээс төлнө гэсэн агуулгатай заалт.
Тэгэхээр төлнө гэхээр барьцаа хөрөнгө хэдэн төгрөгөөр үнэлэгдэж банкны шаардлагыг хангах талаар урьдчилж мэдэх боломжгүй болохоор одоогийн байдлаар 129.725.595 төгрөгийг бодиттой тоо биш анхдагч байдлаар 60 хувийн хуваагаад гарч ирж байгаа тоо.
“Батлан даалтын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.3-Б-гийн 1 дэх хэсэгт урьдчилгаа төлбөрийг төлнө гэдэг нь 2 дугаар зүйлийн 2.3-Б-гийн 2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангуулсан талаарх баримт ирсний дараа төлнө гэсэн агуулгатай заалт бий.
Мөн тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-С-гийн заалтын 2.10 дахь хэсэгт хавсралт “H” гэж батлан даалтын бүтээгдэхүүний танилцуулга заалт байдаг. Уг хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.1.2, 1.12.1 дэх хэсгийн заалтуудад тодорхой дурдсан.
Тиймээс “Батлан даалтын гэрээ”-ний үүрэгт үлдсэн төлбөрийг ЗБДС-гаас нэхэмжлэх эрх үүсээгүй байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
“Батлан даалтын гэрээ”-нд хамтран гэсэн үг огт байхгүй. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даагч нөхөх хариуцлагыг хүлээнэ тус хуулийн 460.2 дахь хэсэгт гэрээгээр тохиролцсон бол хамтран хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн заалт бий.
“Нөхөх хариуцлага хүлээнэ” гэдгийн онолын тайлбар зээлдэгч зээлийн барьцаа хөрөнгөөр зээлдүүлэгчийн шаардлагыг хангаж өгнө, хангаж өгөхгүй тохиолдолд батлан даагч хэргийг зохицуулахаар заасан.
Талуудын хооронд байгуулсан “Батлан даалтын гэрээ”-нээс хараад үзвэл 50 хувийг зээлийг чанаргүй болсны дараа, харин үлдсэн зээлийн үлдэгдлийг 50 хувийг барьцааны дараа төлнө гэсэн агуулгатай гэрээ.
Эндээс харвал нийт хэдийг төлөх юм бэ? гэдэг нь зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа гарч ирнэ.
Ийм учраас Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан нөхөн хариуцлага хүлээх хэлбэрээр батлан даалт гаргасан гэж үзэж болохоор заалт. Гэрээнд энэ талаар бичигдсэн.
Миний зүгээс зохих процесс юу байсан бэ? гэхээр мэдээж зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд шүүхэд хандах, шүүхийн шийдвэр гаргуулах нь зүй ёсны хэрэг байх.
Энэ асуудалд ЗБДС-г хариуцагчаар татахгүйгээр зээлийг шүүхээр шийдүүлсний дараа хэрвээ үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэлцэхгүй бол ЗБДС руу албан бичиг явуулаад ЗБДС төлөхгүй бол дараа нь жич ЗБДС-г шүүхэд хариуцагчаар татаад явах эрх нээлттэй асуудал байсан гэж үзэж байна.
Тиймээс ЗБДС-гаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна, гэжээ.
9.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:
10.Нэхэмжлэгчээс хариуцагч Б.У, О.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, зээлдэгчийн анкет, зээлийн дэд хорооны хурлын шийдвэр, Цолхун бадрах ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03/69 дүгээр албан бичиг, меморалын баримт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 103800514612 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 103800514612 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 103800514612 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн БДГ-103800514612 дугаартай Батлан даалтын гурвалсан гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэл, Төрийн банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18/51 дүгээр мэдэгдэл, 2022 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 18/759 дүгээр мэдэгдэл, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдэл, 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн мэдэгдэл, 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн мэдэгдэл, 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн мэдэгдэл, 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 08 дугаартай мэдэгдэл, 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 05 дугаартай мэдэгдэл, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 01 дугаартай мэдэгдэл, Зээлийн батлан даалтын сангийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/656 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/39 тоот, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/162 тоот албан бичиг, Цолхун бадрах ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, зээл хүсэгчийн үйл ажиллагаатай танилцсан акт, зээлийн хяналтын тайлан, хариуцагч нарын нэхэмжлэгчид гаргасан хүсэлт, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Б.Утэй уулзсан тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 103800514612 дугаартай “Барьцааны гэрээ”, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Т” банк ХХК-аас Н.Батгэрэл, Б.Зоригт нарт олгогдсон итгэмжлэл.
11.Хариуцагчаас Б.Золжаргал, Б.Буянжаргал нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1864 тоот худалдах-худалдан авах гэрээ, Ц.Гантулга, О.У нарын иргэний үнэмлэхний хуулбар,"Ц.Б" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Хөдлөх хөрөнгийн эзэмшигч мөн болох баталгааг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн болно. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн У.Д,Б.Золжаргал, Б.Буянжаргал нарт олгосон “Итгэмжлэл”, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн У.Б,Б.Золжаргал, Б.Буянжаргал нарт олгосон “Итгэмжлэл”-ийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ ”Хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Мөн зээлийн хүүг чөлөөлөх, хойшлуулах үндэслэлгүй. Нэгэнт ангилалд орсон зээлийн хугацааг хойшлуулах хүсэлтийг тухай үед шийдвэрлэх боломжгүй байсан. Хариуцагч нарт банкны зүгээс боломж олгосон” гэж тайлбарлав.
3.Хариуцагч ‘’Цолхун бадрах’’ ХХК, О.Б, У.Б, У.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Зээлийн төлбөрөөс 221.808.566 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Хүүгийн төлбөрөөс 54.313.454 төгрөгийг зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй байх үндэслэл “Ковид-19” халдварт цар тахал гарч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч зөрчилгүй биелүүлсэн. Монгол улсын Засгийн газрын 30 дугаартай “Тогтоол” гарч “Ковид-19” вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ авах “Тогтоол” албажаад үүний дагуу нэхэмжлэгчид зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлтийг өгсөн боловч хариу өгөөгүй, үүссэн харилцааг зохицуулах талаар эрмэлзээгүй учраас хүүг төлөхгүй” гэж илэрхийлж байна.
4.Хариуцагч"Ц.Б" ХХК-ийн төлөөлөгч Б.У “Зээлийг төлөхөд маргах зүйлгүй зөвшөөрч байна. Гэхдээ зээл төлөх хуваарийг дахин хийж, хугацааг хойшлуулж өгөхийг хүсье. Зарим үл хөдлөх хөрөнгөө зарах талаар зар байршлуулсан” гэжээ.
5.Хариуцагч ЗБДС-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2018 онд “Батлан даалтын гэрээ” байгуулагдсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгээд 129 сая гаруй төгрөгийг банкинд шилжүүлсэн. Банк хүлээн гэдэгт зөвшөөрдөг. Харин хариуцагчийн барьцааны хөрөнгийг худалдан борлуулж зээлийн төлбөрөөс хасаад төлбөр үлдсэн тохиолдолд батлан даах зохицуулалттай тул зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа тайлбарлаж байна.
6.Хавтас хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч “Т” банк ХХК, хариуцагч"Ц.Б" ХХК, Б.У, О.Б нартай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 103800514612 дугаартай “Зээл болон Барьцааны гэрээ”-г байгуулж, 445.000.000 төгрөгийг, сарын 1 хувийн хүүтэй, жилийн 12 хувийн хүүтэй, 120 сар буюу 10 жилийн хугацаатай, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 30 дугаар гудамжны 1-В тоотод байрлах, 176.4 метр квадрат талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө
-Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийнгийн 30 дугаар гудамжны 1-В тоотод байрлах, 677 метр квадрат талбайтай эзэмших эрхтэй газар,
-Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 108 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц
-Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 60/2 дугаар байрны 22 тоот, 59.32 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууц
-Сонгинохайрхан дүүрэг, “Хангай” модны захын 11.15 тоот талбайд байрлах “Алтай-900” маркийн хөрөө 1 ширхэг, “Тайг-3” маркийн хөрөө 1 ширхэг
-Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруугийн 7/1-00 тоот байрлах Солонгос улсад үйлдвэрлэсэн, цагаан өнгийн улсын 92-26-УБВ, арлын KMFGA17PPWC136759 дугаартай, “Hyundai Mighty” маркийн ачааны автомашин зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авсан талаар зохигчид маргахгүй байна.
8.Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр БГД-103800514612 дугаартай “Зээлийн батлан заалтын сан”, “Т” банк ХХК,"Ц.Б" ХХК-ууд “Батлан даалтын гурвалсан гэрээ” байгуулж, гэрээний үүргийг зээлдэгч биелүүлж чадаагүй тохиолдолд “Зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 445.000.000 төгрөгийн зээлийн 60 хувьд “Зээлийн батлан заалтын сан” батлан даалтын үүрэг хүлээхээр тохиролцжээ.
9.Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
10.Мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасанчлан зохигчдын хийсэн “Барьцааны гэрээ” бичгээр байгуулагдаж, Улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогдож байна.
11. Хавтас хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгогдсон Улсын бүртгэлийн 9016001018 дугаартай гэрчилгээгээр 5341469 регистрийн дугаартай, “Т” банк ХХК мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоо, гадаад валют, үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах, гадаад төлбөр тооцоо хийх, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах ажиллагааг эрхлэх эрхтэй хуулийн этгээд болох нь батлагдаж байна.
12. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлж 445.000.000 төгрөгийг шилжүүлсэнд маргахгүй байна.
13.Иймээс хууль болон гэрээнд үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг нэхэмжлэгч батлан даагч болон хариуцагч нараас шаардах эрхтэй.
14.Шүүх хуралдаанд үндсэн зээлдэгч, хариуцагч"Ц.Б" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.У зээлээ төлөхийг зөвшөөрч маргаагүй ба харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зээл хүүгээс 54.000.000 төгрөг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.
15.Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 дугаартай “Тогтоол”-ын 8 дугаарт банк, банк бус, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан хэдий ч энэ зохицуулалт үндсэн зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох баримтаар нотлож, үгүйсгэж, няцааж чадахгүй байна.
16.Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүг дээрх заалтаар хасаж тооцох боломжтой боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж татгалзлаа илэрхийлээгүй учраас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.
17. Хариуцагч ЗБДС-гийн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын тухайд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 485 дугаар зүйлийн 458.3, 459 дүгээр зүйлийн 459.3 дахь хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээх буюу үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхээр заасны дагуу зээлийн төлбөрөөс гэрээнд заасан нөхцлийн дагуу ногдох хэсгийг төлөх үүрэгтэй.
18.Тодруулбал, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч зээлийн хуваарийг зөрчиж, авсан зээлээ төлөөгүй буюу зээл төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг илэрхийлж, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2. 4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй ба зээлийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 276.116.020 төгрөг, хариуцагч ЗБДС-гаас 129.725. 595 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
19.Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7 дахь хэсэгт заасан зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн нэг хувиар тооцож шимтгэл авсныг эс зөвшөөрч тухайн асуудлаар шүүхэд маргаан үүсгээгүйг дурдах нь зүйтэй.
20.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.257.389 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 276.116.020 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.608.730 төгрөг, хариуцагч ЗБДС-гаас 129.725.595 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 806.578 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч"Ц.Б" ХХК, Б.У, О.Б нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 276.116.020 төгрөг, хариуцагч ЗБДС-гаас 129.725. 595 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” банк ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 30 дугаар гудамжны 1-В тоотод байрлах, 176.4 метр квадрат талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийнгийн 30 дугаар гудамжны 1-В тоотод байрлах, 677 метр квадрат талбайтай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 108 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 60/2 дугаар байрны 22 тоот, 59.32 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, “Хангай” модны захын 11.15 тоот талбайд байрлах “Алтай-900” маркийн хөрөө 1 ширхэг, “Тайг-3” маркийн хөрөө 1 ширхэг, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруугийн 7/1-00 тоот байрлах Солонгос улсад үйлдвэрлэсэн, цагаан өнгийн улсын 92-26-УБВ, арлын KMFGA17PPWC136759 дугаартай, “Hyundai Mighty” маркийн ачааны автомашиныг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.257.389 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 1.608.730 төгрөг, хариуцагч ЗБДС-гаас улсын тэмдэгтийн хураамж 806.578 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,257,389 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цолхун бадрах ХХК, Б.У, О.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,608,730 төгрөгийг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас улсын тэмдэгтийн хураамжид 806,578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хариуцагч нар “Ариг” банкаас 9.000.000 төгрөгийг, жилийн 33.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 15/01-17 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ” байгуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө, 87/3 дугаар байрны 73 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205024966 дугаартай, 34 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, талуудын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.
Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны гэрээг бичгээр байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нь нотлогдож байгаа учраас нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй.
Тэрээр тус банк зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь хавтас хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээгээр батлагдаж байна.
Хариуцагч нар зээл авсан болон үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар маргахгүй байгаа хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, гэрээний салшгүй хэсэг болох зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, төлбөрөө төлөөгүй нь зохигчдын тайлбар, хариуцагч Т.Цэнгэлмаагийн зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул зээлээ төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч нарын зээлийн тооцоололыг бодоход:
9.000.000 төгрөгийн жилийн хүү 33.6 хувь бол сарын хүү 2.8 хувь байна.
Үүнээс төлөх ёстой үндсэн зээл 5.920.760 төгрөг 31 мөнгө.
-5.920.760.31/үндсэн зээл/ х 2.8 % = 165.781 төгрөг / сарын хүү/
-165.781 төгрөг / сарын хүү/:30 /хоног/= 5526 төгрөг /өдрийн хүү/
-2017-2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сараар тооцвол 27 сар, хоногоор тооцоход 847 хоног байна.
-27 /сар/ х 165.781 төгрөг / сарын хүү/ = 4.476.087 төгрөг
-817 /хоног/ х 5526 төгрөг /нэг өдрийн хүү/ = 4.514.742 төгрөг
Шүүх хүүг сараар тооцоолсон дүн 4.476.087 төгрөг+5.920.760.31/үндсэн зээл/ =10.396.855 төгрөгийг хариуцагч нар төлөх буюу нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүнээсээ татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа тул
-11.247.496 төгрөг /нийт/ - 724.121 төгрөг /нэмэгдүүлсэн хүү/ = 10.523.283 төгрөг /нэхэмжилсэн нийт төгрөг/
-10.523.283-10.396.855 =126.428 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож, гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар барьцааны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Г.Галбадрах Т.Цэнгэлмаа, Г.Цэлмэг нар байх ба Г.Цэлмэг 2002 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад 17 насанд хүрсэн бөгөөд Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 “насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна”,
Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 “7-14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч эцэг, эх, асран хамгаалагч хийнэ” гэж зааснаар түүний эцэг, эх банкинд хүсэлт гаргасан талаар зохигчид маргаагүй тул гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 10.396.855 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 181.300 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Алтан шаргалдай овогт Гэзэгтийн Галбадрах, Ахсам овогт Түвшинбаярын Цэнгэлмаа нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.396.855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ариг” банк ХХК-д олгож, үлдсэн 126.428 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө, 87/3 дугаар байрны 73 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205024966 дугаартай, 34 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцныг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.110 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 181.300 төгрөгийг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА