| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/05185/И |
| Дугаар | 102/ШШ2024/05267 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/05267
| 2024 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2024/05267 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэлийн шаардлага: 299.520 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
О.С-тай 2023-10-08-ний өдөр 0 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
2023 оны 12 сарын 18-ний өдөр 200,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 0 тоот зээлийг Хаан банкны 0 тоот дансанд шилжүүлэн авсан.
Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-07-17- ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 200.000 төгрөг, зээлийн хүү 97.520 төгрөг, шимтгэл 2.000 төгрөг, нийт 299.520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
Нэхэмжлэгч О ХХК нэхэмжлэлийн шаардлага 299.520 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч О.С бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М О ХХК нэхэмжлэлийн шаардлага 299.520 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч О.С бүрэн төлсөн гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч О ХХК нэхэмжлэлийн шаардлага 299.520 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч О.С төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.635 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4.817 төгрөг 5 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 4.817 төгрөг 5 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА